Анхны орон сууцны хорооллыг Нарантуул захын хойно байгуулна

Сүхбаатарын талбайд Ардууд өлсгөлөн байна гэж орилохгүй, харин хэвлэлийн хуудсаар цалингаараа орон сууцтай болъё хэмээн тунхаглахыг хүсчээ. Ингэж хувь хүн, пүүс компанийн захирлууд санаагаа нэгтгэж байхад Барилга, хот байгуулалтын яамныхан зочин хүлээж авлаа.

Ерөнхий сайдаар тэргүүлсэн баасан гаригийн зочид тус яамныхнаас хонгилын үзүүрт гэрэл асч буй эсэхийг тодруулав. Гоё сайхан амлалтын цаана ямар зовлон зүдгүүр, хүнд хэцүү бэрхшээл байгааг олж мэдэхийг зорьж. Дээр нь Ж.Наранцацралтаар толгойлуулсан барилгын салбар бүтээн байгуулалтын өмнө бэлэн байна уу. Аль эсвэл шаварт суусан шарын эзэн гэгчээр Барилга, хот байгуулалтын яамны түшмэдүүд л гол дүрд тоглож, бусад нь хөгжөөн дэмжигчийн үүрэг гүйцэтгээд байна уу. Энэ мэт олон асуултыг Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын гишүүд шүүн тунгаахаар хэлэлцэв.
Ж.Наранцацралт сайдын хувьд Ирэх онд 10 мянга орчим айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Үүнд 24 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг дагаад 20 гаруй мянган ажлын байрыг шинээр бий болгоно гэсэн мэдээллээр танилцуулгаа эхэлсэн. Түүнчлэн Орон сууц барих нь зөвхөн Барилга, хот байгуулалтын яамны ажил биш. Орон сууцны нэг хороолол босголоо гэхэд тэнд дэд бүтэц, усан хангамж, цэвэр бохир усны холболт, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээ гээд тэр бүхнийг цогцоор нь шийдэх хэрэгтэй болж байна гэж тодотгосон.

Мөн барилга барих тухай сайхан төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд барилгын материал хэрэгтэй байгаа гэнэ. Манай улсын барилгын материалын үйлдвэр зогсолтод орсон учраас нийт хэрэгцээтэй түүхий эдийн 60 гаруй хувийг импортоор авдаг гэнэ. Сантехник, цахилгаан, засал чимэглэл зэрэг нарийн материалыг бол бүр 100 хувь гаднаас авах шаардлагатай. Монголд байхгүй учраас тэр аж.
Дараагийн нэг бэрхшээл нь Бэлтгэгдсэн ажилчин байна уу гэх асуултын хариу. Мэргэжилгүй, ажлын сонголтгүй залуус энэ салбарын ажиллах хүчин болдог гэхэд хэтрүүлсэн болохгүй. Үгүй бол урд хөрш хэмээх их нөөцөөс ажиллах хүчин оруулаад ирнэ. Энэ асуудлыг Монголдоо шийдэхийн тулд Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт авахаар болжээ. Тус банкнаас барилгын салбарын түгээмэл таван төрлийн мэргэжилтэн сургахад санхүүгийн дэм үзүүлэх аж.

Энэ мэт Барилга, хот байгуулалтын сайдын өгсөн мэдээллийн хариуд Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд өнөөдөр тав дахь яамныхаа үйл ажиллагаатай танилцаж байна. Анхандаа салбарын шийдэгдээгүй асуудлыг газар дээр нь шийдэх зорилго тавьж байсан. Гэтэл сайдууд мэдээлэл авах, танин мэдэхийн уулзалт болж хувирах боллоо. Энэ оны улсын төсөвт 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 53 тэрбум төгрөгийг УИХ-аас баталсан. Иймд энэ салбарт дотоодын компанийг аль болох дэмжиж оруулах хэрэгтэй. Мөн Хөрөнгийн бирж дээр эхлүүлсэн 64 тэрбумын бондын арилжаа зогсолтод орж, хүүгийн алдагдал төлөх хэмжээнд хүрсэн байна. Үүнийг зохицуулахгүй бол болохгүй шүү гэв. Харин Ерөнхий сайдын энэхүү болгоомжлолд тус яамныхан Бондын арилжааг түр хойшлуулсан байгаа. Гуравдугаар сараас борлуулж эхэлнэ. Тэр үед борлуулж авах компаниуд нь бэлэн байгаа. Барилгын сезон эхлэхээр борлуулахгүй бол хүүний алдагдалд орж мэдэхээр байсан. Харин Сангийн яам бондыг үл ойшоосон шинжтэй байгаа гэсэн гомдол мэдүүлж байлаа.

Эцэст нь онцлоход энэ уулзалтын хамгийн сайхан мэдээ нь эхний ээлжинд Нарантуул захын хойд хэсэг буюу 14 дүгээр хорооллын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон өөрчлөх тухай мэдээ байв. Үүнийг 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хамгийн анхны орон сууцны хороолол хэмээн тодотгож болох юм билээ.

Ардын эрх сонин 29 /561/
Г.Жаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button