Братскийн ардын банк Хадгаламжийн банкны хувьчлалыг буцааж болзошгүй
Эндээс л Төрийн өмчийн хороо хувьчлал явуулахдаа төдий л хангалттай ажиллаж чадаагүй нь илэрхий болж ирэв. Хөндлөнгийн аудит хийсэн байгууллагууд нь ч гэсэн Хадгаламжийн банкны активын хөрөнгөөс бүхэл бүтэн 10 сая ам.доллар дутчихаад байсныг анзаарсангүй.
Хадгаламжийн банкны хувьчлал будлиангүй болж, тэр байтугай урьд урьдын банкуудын хувьчлалд олоогүй амҗилт дагууллаа гэлцэн хөхин баясаж суусан нь тун саяхан. Олон улсын нээлттэй уралдаант шалгаруулалтаар 12 тэрбумаас эхэлж дуудагдсан банк 23 тэрбум төгрөгийн унэ
хүрч зарагдсан нь үнэхээр ч олзуурхууштай явдал. Цагтаа шуугиан тарьж асан Худалдаа хөгжлийн банк, Хөдөө аж ахуйн банкны хувьчлалд ийм боломжийн үнэ санал болгож байгаагүй. Төрийн өмчийн хорооны мэргэжилтнүүд хүртэл хувьчлал маш шударга явагдаж өндөрлөсөн тухай цохон тэмдэглэж байв. Гэтэл хувьчилсан хөрөнгө нь шинэ
эзэндээ сох дутаж хүрэв. Хадгаламжийн банкыг хувьчилж авсан ОХУ-ын Братскийн ардын банк энэ талаар гомдол гаргаж, тодруулж өгөхийг Монголбанкнаас хүсчээ. Дутсан хөрөнгө нь 10 сая ам.доллар гэж байгаа.
Хэрвээ энэхүү мөнгө ямар замаар алга болсныг тогтоосон тохиолдолд Братскийн ардын банк Төрийн өмчийн хороонд нэхэмжлэл гаргаж, шүүхэд хандах нь мэдээж. Банкны активын хөрөнгөнөөс 10 сая ам.доллар дутчихаад бай¬хад хувьчлалын үнэлгээний комисс чухам ямар тооцоон дээр үндэслэж дуудах анхны үнийг тогтоосон хэрэг вэ. Эндээс л Төрийн өмчийн хороо хувьчлал явуулахдаа төдий л хангалтгай ажиллаж чадаагүй нь илэрхий болж ирэв. Хөндлөнгийн аудит хийсэн байгууллагууд нь ч гэсэн Хадгаламжийн банкны активын хөрөнгөөс бүхэл бүтән 10 сәя ам.доллар дутчихаад байсныг анзаарсангүй.
Уг мөнгийг Хадгаламж банкны өрөнхий нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн ка¬зино тоглоод үрэгдүүлсэн гэх мэдээлэл байгаа ч үүний гол буруутан нь Төрийн өмчийн хороо болно. Яагаад гэвэл, төрийн зууи хувийн өмчит банкны хөрөнгийг тус хороо хамгаалан хянаж байх үүрэгтэй. Гэвч тэд тэгж чадсангүй ээ.
Тус банкийг хувьчилж авах гэсэн, тэр тусмаа бүр үнэгүйдүүлэн хувьчлах гэсэн санаархал хүчтэй оволзож байсан үед банкнаас дээрх мөнгө алга болжээ. Хэдэн жилийн турш хувьчлагдахаар яригдаж байсан хувьчлалыг чухамдаа зохиомлоор гацаанд оруулсаны цаана тодорхой ашиг сонирхол байсан гэгддэг. Ингэж хардах хэд хэдэн үндэслэл ч бий юм. Хадга¬ламж банкийг шуурхайлан хувьчилж, үндсэн активаас нь бага бус мөнгө зувчуулан авч үлдэх хэмээсэн сонир¬хол байсныг үгүйсгэх аргагүй юм.
ТӨХ-ны дарга Д.Сугар хэлэхдээ Хадгаламжийн банкийг амжилттай хувьч¬лах болно гэдгийг л хэлье. Энэ ондоо багтаан хувьч¬лалын мөнгийг улсын төсөвт оруулна гэсэн. Хэлсэн ёсоороо ч хувьчлалын ажлыг шуурхайлан, урьдчилсан шалгаруулалтыг явуулж, тендерт оролцох есөн хуулийн этгээдэд эрх олгож, ОХУ-ын банкийг ялагчаар зарласан. Хадга¬ламжийн банкийг гадаадын аж ахуйн иэгж хувьчилж авсан тохиолдолд дараа жилээс эхлээд Монгол Улсын мөнгөний бодлого болоод банк санхүүгийн харилцааг тэд тодорхойлоод ирэх вий гэх болгоомжлол нийгэмд байсан. Гэвч олон улсын уралдаант шалгаруулалт хойно яах ч аргагүй. Хадгаламжийн банк нь байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн даатгал болон халамжийн байгуул¬лагууд, нийслэлийн орон сууц, нийтийн аж хауйн байгууллагууд тай хамтран хотын иргэдийн ахуйн үйлчилгээний хэрэглээний бүхий л төлбөр болон 110 гаруй мянган тэтгэвэр авагчдад тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговрыг олгох үйлчилгээг дангаараа үзүүлж ирсэн. Дүрмийн сан нь өнгөрсөн жилийн байдлаар 1400 орчим сая төгрөгөөр өссөн, банкны тэнцэл нь 2004 оныхоос 6.1 тэрбум төгрөгөөр өссөн томоохон банк.
Гэтэл энэ банкны хөрөнгөний тодорхой хувийг хувьчлагдахаас нь өмнө зувчуулан халааслаж амжжээ. Оросын эзэд үүнийг сөхөн гаргаж, Монгол, банкинд албан бичиг ирүүлснээс үзэхэд зүгээр ч нэг найзан дундаа тооцоо, бодоод өнгөрөхгүй нь илт. Иймд Хадгаламжийн банкны, хувьчлал буцаж магадгүй болов. Буцах ч гэж дээ, буцааж магадгүй гэвэл илүү зохилтой. Гэхдээ 23 тэрбумыг төлж авсан санхүүгийн машин-аа 10 сая ам.долларын будлианаас болж эргүүлэн тушаахгүй болов уу. Ямартай ч активын хөрөнгөнөөс нь, 10 сая ам.доллар сох дутсан банкийг үнэ хүргэн худалдсан Төрийн өмчийн хорооны олон улс дахь нэр, хүнд залилагчийн түвшинд хүртлээ навс уналаа.
(Нийгмийн толь 035/12)
Д.ИРЭЭДҮЙ