Тохиролцоогүй гэнэ ээ…

Тохиролцоогүй гэнэ ээ, Л.Гүндалай, Б.Жаргалсайхан хоёр… Унасан бөх ууртай гэгчээр Л.Гүндалай өөртэйгөө зарим нэг талаар ижил төстэй / хоёулаа хэдхэн гишүүнтэй намын дарга гээд/ Б.Жаргалсайханыг сайдаас нь огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан бөгөөд тэд тохиролцоо хийх гэж тэр нэгэн баасан гаригийн шөнө ресторанд уулзсан гэнэ лээ. Ингээд зогсохгүй чуулганы хуралдаанаар Б.Жаргалсайханы асуудлыг хэлэлцэх үеэр тэд утсаар хоёр, гурван удаа холбогдсон хэдий ч аль хэдийнэ МАХН-ын хуваарьт орсон галт тэрэг хөдөлсөн учир тэдний яриа үр дүнд хүрсэнгүй. Чуулганы хуралдааны үеэр нөлөө бүхий нэгэн …тохиролцож чадаагүй юм уу, хаашаа юм хэмээн үг хавчуулаад авна лээ. Түүний үзэж байгаагаар тохиролцсон бол байдал өөр тийш эргэх байсан гэнэ л дээ.

Тохиролцоогүй гэнэ ээ. МАХН-ын Удирдах зөвлөлийнхөн… Намрын чуулган өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт завсарлахаар зарлагдсан ч Үйлдвэр, худалдааны шинэ сайдыг томилж байж хаах нь улсорны эрх ашгийн үүднээс нэн чухал хэмээн спикер онцолж алхаа тогшин нэг өдрөөр хойшлуулсан. Маргааш нь шинэ сайдын томилгоо болсонгүй. Ойлгож ядах юмгүй хэрэг. МАХН-ын удирдах зөвлөлийнхөн өөр өөрсдийн амбицдаа хөтлөгдөн сайдын асуудал дээр тохиролцож чадаагүй юм. Үнэндээ бол МАХН-ын Удирдах зөвлөлийнхөн гурван долоо хоногийн өмнөх чуулганы хуралдаан дээр Л.Гүндалай Б.Жаргалсайхантай заамдалцсан тэр үеэс Үйлдвэр, худалдааны шинэ сайдын асуудлыг хөндсөн гэдэг. Хоёр гурван долоо хоног хэлэлцээд ч тэд тохиролцоо хийж чадсангүй. Бүр гурван хүний нэр зааж яриад ч тусыг эс олжээ. Үүнийг эцсийн эцэст хувьсгалт намынхны дотоод зөрчлийн хурц илрэл гэж дугнэлээ

Тохиролцоогүй гэнэ ээ. МАХН-ын лидерүүд… Үндэсний эв нэгдлийн гэдгээсээ татгалзахаас өөр аргагүйд хүрээд буй Засгийн газрын хувь заяаг хэрхэн шийдэх дээр тус намынхан бас л тохиролцохгүй байгаа нь ил байна. Тиймээс тус намын лидерүүд өөр өөрийн байр суурийг илэрхийлээд байгаа юм. Цомхотгол хийнэ. Харин яаж гэдэг дээр тохиролцоо хийх хэрэгтэй нь ойлгомжтой. Намаа Ерөнхий сайдаас салгах уу, Ардчилсан намтай хамтрах уу, яамдыг цөөлөх үү, ҮШН, Эрэл-ийн намынхныг жийх үү гэхчлэн. Цагаан сарын дуулиан ард түмнийг төр, засгийн гажуудлаас бага ч болов хөндийрүүлэх энэ агшинд улстөрчид харин наанаа инээж, цаанаа уйлцгаах болно. Цагаан cap өнгөрөв үү үгүй юу, хаврын синдром ч эхэлнэ, МАХН-ыг тойрсон дуулиан өрнөх биз. Ч.Улаанаар ахлуулсан Засгийн газарт цомхотгол хийх ажлын хэсэг саналаа хэлэх ёстой, хоёрдугаар сарын 20-доор. Тохиролцоо хийж чадвал МАХН-ынхан дотоод зөрчлөө нэг хэсэгтээ далдалж болох юм. Барагтай асуудал дээр болбол тохиролцчихдог хувьсгалт намынхан энэ удаад туйлдаа хүртэл гацав. Тэр бол ердөө л дотоод зөрчил нь тогоондоо багтахаа болсных гэлцэнэ.

Ардын эрх сонин 29 /561/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button