Төрийн дуулал эгшиглэхэд босч хүндэтгэнэ, харин гараа хаана байлгах ёстой вэ?
Төрийн тэргүүн ч ялгаагүй ингэжээ. Харин УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нар хоёр гараа доош унжуулсан байдалтай зогсоно. Төрийн ёслолын албаны ахлах референт н.Нямбаяраас төрийн дуулал эгшиглэх үед гараа хаана байлгах ёстойг тодруулсан юм.
-Бэлэг тэмдгийн тухай хуульд төрийн дуулал эгшиглэх үед босч хүндэтгэл үзүүлнэ гэсэн заалт байдаг. Заавал гараа зүрхэндээ байрлуулах албагүй. Баруун гараа зүрхэн тушаа тавьж байгаа нь гүн хүндэтгэлийн илэрхийлэл байх. Сүүлийн үед төрийн тэргүүн гараа зүрхэн тушаа тавьж, хүндэтгэл үзүүлдэг болсон байна лээ. Гэхдээ цаашид бүгд төрдөө гүн хүндэтгэл үзүүлье гэвэл Бэлэг тэмдгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байх.
Ардын эрх сонин 29 /561/
Г.Хишиг