Б.Жаргалсайхан Гүндалай бид хоёрын дунд ямар нэгэн тохироо хийгдээгүй.
-Таныг огцруулсан шалтгааныг хөндөж, ярилцлагаа эхлэе гэж бодлоо. Мэдээж Л.Гүндалай гишүүн дан ганц хувийн өш, хонзонд хөтлөгдөж энэ сонголтыг хийгээгүй байх. Үүний цаана хэсэг бүлэг хүний эрх ашиг хөндөгдсөн маш том асуудал байгаа гэж та өөрөө хэлж байсан шүү дээ. Энэ талаар жаахан дэлгэрэнгүй тайлбарлавал?
-Ерөнхийдөө ойлгомжтой шүү дээ. Мэдээж миний хариуцаж байсан салбар болох ашигт малтмапыг тойрсон олон асуудлаас үүдэлтэй. Манай улстөрчид аман дээрээ ард түмэн гэж ярьж байгаа боловч, үнэн хэрэг дээрээ бүгдэд нь ашиг сонирхлын зөрчилилэрч байна. Эдгээр ашиг сонирхлын зөрчлийн цаана надад дургүй болох шалтгаан мундахгүй байгаа шүү дээ.
-Тухайлбал…?
-Олон бий дээ. Жишээ нь Дарханы төмрийн ордуудын лицензийг хүчингүй болгосон, Хөтөлийн цементийн, шохойны ордуудын лиценз байна. За тэгээд, дээр нь Айвенхоу-Майнз-д хатуу шаардлага тавьж байгаа зэрэг нь тэдний дургүйг хүргэсэн болов уу.
-Асгатын мөнгөний ордын хүчингүй болсон лицензийг ОХУ-д хийсэн Ерөнхийлөгчийн айлч-лалын өмнө хүчээр сэргээж, Оросын талд буцаан өгсөн. Тухайн үед та ганцаараа үүнийг эсэргүүцсэн байдаг. Энд хоёр улсын гэхээсээ гадна манай төрийн томчуудын эрх ашиг хөндөгдөх гээд байсан юм шиг… Таныг огцруулах гэж бөөнөөрөө яаран зүтгэсний бас нэг шалтгаан энэ мөн үү?
-Гол нь түүнд байгаа юм биш л дээ. Лицензийг бол хэн чэзэмшижболно. Гадаадынхан ч бай, Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж ч бай хамгийн гол нь хуулийн хүрээнд ажиллах ёстой. Асгат дээр О.Эрдэнэ гэдэг хүний хувьд маш олон зөрчил гаргасан байсан. Нэгд, компани нь хоёр улсын хоорондын хэлэлцээрээр баталгаажих ёстой байдаг. Гэтэл гэрээнийх нь хугацаа дуусаад жил болж байна. Өөрөөр хэлбэл, Монросцветмет хуулийн талаасаа аливаа нэгэн үйл ажиллагаа явуулах эрхгүй компани гэсэн үг. Гэтэл түр томилогдсон нэг захирал очоод бүхэл бүтэн улсыг төлөөлж, гэрээ хийнэ гэдэг хариуцлагагүй асуудал. Тийм ч учраас тэр байгуулсан гэрээ нь өөрөө хууль ёсны гэрээ болж чадахгүй. Ийм шалтгааны улмаасэнэ гэрээ цуцлагдсан.
-Яг энэ гэрээ цуцлах асуудал дээр Гадаад хэргийн сайд Н.Энхболд тантай их зөрчилдөж байсан гэдэг. Сая хүртэл таныг огцруулахад танхимын сайд нараас ганцаараа эсрэг дарж байсан?
-Энэ асуудал Н.Энхболд гэхээсээ илүү Ц.Нямдоржтой холбоотой.
УИХ-ын дарга Ц.Нямдоржийн хийсэн гол ажил бол О.Эрдэнээг хүчээр томилуулсан явдал шүү дээ. Тиймээс Эрдэнээгийн хийсэн ажлын ард Ц.Нямдорж байдаг байхгүй юу. Н.Энхболд сайдын хувьд Асгатын гэрээг цуцлахад бас их дургүй байсан. Тэр Эрдэнээг дэмжиж их гүйсэн. Тэгээд тэр нь бүтэхгүй болохоор надад өширхөж эсрэгдарсан юм байлгүй.
-Л.Гүндалай гишүүн таныг Таван толгойн хэсэг газрыг эрх мэдлээ хэтрүүлэн хувийн компанид худалдсан гэсэн. Та болохоор надаас өмнөх юм гээд байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Би тэр лицөнзийг чинь олгодог хүн биш. Үүнийг олон удаа шалгаадхудлаа гэдэг нь батлагдчихсан зүйл. Лиценз өгдөг, авдаг процесс надад ямар ч хамаагүй. Зөвхөн ямар нэг маргаантай асуудал гараад, дээрээс даалгавар өгсөн тохиолдолд, түүнийг нь шалгуулаад хууль бусаар лиценз авсан, өгсөн байвал арга хэмжээ ав гэсэн үүрэг даалгаврыг би өгдөг юм. Түүнээс тэр олон лиценз миний гараар дамжина гэвэл бүтэхгүй биз дээ. Тийм учраас үүнийг ямар ч үндэслэлгүй зүйл гэж л хэлье.
-Таван толгойн лицензийг ойрын хугацаанд хүчингүй болгож, хуваахаар зэхэж байна гэсэн яриа гадуур их байна. Иточу компани 10 ху-вийг нь авахаар болжээ гэх мэтээр. Үүнд манай төрийн томчууд ч холбоотой байх магадлалтай гэх. Тэр дундаа УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэний нэр холбогдох боллоо. Эдгээр яриа хэр үндэслэлтэй вэ?
-Тэр лицензийг чинь аль хэдийнэ консерциум болгоод аж, ахуйн нэгжүүд хуваагаад эзэмшчихсэн.
Тэр дунд нь Идэвхтэн даргын хувь байдаг эсэхийг би мэдэхгүй. Байсан ч тэр чинь ил байхгүй нь мэдээж шүү дээ. Тэгэхээр би хараагүй зүйлээ байдаг гэвэл хүн гүжирдсэн хэрэгт унана биз дээ. Ер нь лицензийг хэн ч эзэмшиж болно шүү дээ. Гагцхүү бүх юм хуулийн хүрээнд хийгээд, дараа нь Монгол Улсын эрх ашигт нийцсэн үйл ажил¬лагаа явуулах юм бол энэ байж болох зүйл.
-Л.Гүндалай сайдын дүү Л .Дэлгэрдалай Ашигт малтмалын хэрэгэрхлэх газарт ажиллаж байгаад хоёр тэрбум төгрөг хууль бусаар завшсан гэсэн яриа байдаг. Л.Гүндалай гишүүн таныг огцруулах бичиг барих болсон бас нэг шалтгаан нь энэ гэдэг?
-Өө, би мэдэхгүй. Хэрэв тийм мөнгө төгрөг завшсан юм бол тэр хуулийн байгууллагууд нь шалгах ёстой байх. Дэлгэрдалайгийн хувьд тэнд ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ халагдаагүй шүү дээ. Өөрөө ажлаа хаяад явчихсан юм гэнэ билээ. Яасныг нь би сайн мэдэхгүй. Тиймээс ч энэ бол Гүндалай надад өширхөөд байх шалтгаан биш болов уу. Наад асуултаа Гүндалайд тавибал арай илүү хариулт хэлэх байх.
-Л.Гүндалай гишүүн та хоёрын эвлэрсэн нь өнөөдөр хамгийн их шуугиан дэгдээж байна л даа. Хоёрхон өдрийн өмнө нэг, нэгнээ үзэж чадахгүй байсан хоёр гэнэт яагаад бие, биедээ тийм их хайртай болчихов оо. Та Л.Гүндалай гишүүнд яг юу гээд хэлчихэв ээ?
-Бид хоёрын дунд нэг их айхтар тохироод байсан юм байхгүй ээ. Хоёрхон хоногийн өмнө хонь чоно болоод, барилцаж аваад байсан ч юм байхгүй. Тэр өдөр ч дуугараад сүйд болоогүй, танхимаас гараад явахдаа ч юм яриагүй. Бид хоёрын дунд юу болоод, яачихсан гэж та нар бодоод байгаа юм. Юу ч болоогүй шүү дээ. Харин би Гүндалайд нэг юм хэлсээн…
-Юу гэж?
-Хүн худрагатай амьдрах хэрэгтэй. Эр хүн ийм байж болохгүй. Тэр тусмаа улстөрч хүн юуны түрүүнд ёс жудагтай, хүний мөс чанар гэж байдаг бол түүнийгээ харуулдаг байх хэрэгтэй гэж. Бүх юманд очиж орооцолдоод гүйгээд байвал өөрийнх нь гэдэс их эвгүйгээр гүйлгэх цаг ирнэ. Тэгээд дунд нь өөрөө хохироод дэмий шүү дээ. Тийм учраас би Гүндалайд Наадах жудаггүй юмаа боль. Заавал өгөх ёстой юм бол эхлээд сайн шалга, нотло, дараа нь өг гэж хэлсэн. Ингэж хэлэхээр Гүндалай жаахан эргэлзсэн юм байлгүй, тэр бичгээ өгөх үү, байх уу гэж. Тэгэхээр л бид хоёрыг одоо тохирчихлоо гээд шуугиад унасан. Гүндалайгаас аваад байх юм ч алга, надад. Тэрэнд өгөөд байх ч юм бас байхгүй. Би ямар гэмт хэрэг хийчихээд тэрүүгээр өмгөөлүүлэх гэж байгаа биш.
-Та хоёрын танхимд утсаар ярьж байгаа, нэг зэрэг утсаа салгаж байгаа олон зураг сонин дээр гарсан л даа?
-Үгүй ээ, тэр өдөр чинь над руу асар олон хүн ээлж дараалан залгаж байсан. Гүндалайг маш буруу юм хийж байна, энэ тэр гээд л„. Тэд бодвол Гүндалай руу ч гэсэн баахан ярьсан л байлгүй дээ. Наадахаа боль энэ тэр гээд. Тэгээд тэрийг нь харчихаад бид хоёрыг утсаар тохирчихлоо гээд гүжирдээд байх юм. Нэг их хуйвалдаад байсан юм байх¬гүй. Энэ бол цэвэр совестийн асуудал гэдгийгэнэдашрамд хэлчихье. Ер нь тэгээд хүн зарчимтай замбараатай байх ёстой шүү дээ.
-УИХ-ын намрын чуулган өнгөрсөн лхагва гаригт завсарлана гэж байснаа Үйлдвэр, худалдааны дараагийн сайдыг томилж байж завсарлая хэмээгээд нэг хоногоор хойшилсон. Гэтэл пүрэв гаригт энэ тухай огт дурсалгүй шууд хаачихлаа. Ерөнхий сайд тантай энэ талаар санаа бодлоо хуваалцсан уу. Таны зүгээс гэрээгээ сануулж Ерөнхий сайдад хандсан зүйл бий юу?
-Гэрээ хүчингүй болох эсэхийг зөвхөн манай намтай зөвшилцөж шийдэх ёстой. Бид гэрээгээ мөрдөж ажиллах ёстойг нь сануулаад тодорхой санал тавьчихсан байгаа. Хэрвээ энэ гэрээ хүчингүй болчихвол их олон асуудал урган гарна. Наад зах нь энэ Засгийн газар эрх зүйн хувьд чадамжтай юм уу, үгүй гэдэг асуудал гарч ирнэ. Тэгээд нэг их тоймтой хариу хэлэлгүй чуулган завсарлачихлаа. Бодвол тэр гэрээг яаж хүчингүй болгох вэ гээд МАХН-ынхан толгойгоо гашилгаж байгаа биз. Сайд томилолгүй чуулган завсарлана гэдэг чинь Цагаан cap өнгөртөл ямар нэг арга олох гэж цаг авч байгаа хэрэг. Одоо энэ хооронд гэрээг өөрсөддөө ашигтайгаар хүчингүй болгохын тулд Энэ гэрээ хэрэггүй. Гэрээтэй гэрээгүй энэ Засгийн газар чадамжтай гээд амьтны тархийг угаах ажлаа хийнэ шүү дээ. Сонин хэвлэлээр бичнэ, янз бүрийн юм их болно оо. Ер нь гэрээг яах гэж хийдэг юм бэ, чи хэл дээ?
-Биелүүлэхийн тулд?
-Гэтэл МАХН-ынхан бо¬лохоор цуцлахын тулд хий¬дэг юм шиг. Уг нь хоёр талаас намын дарга нар гэрээ хийсэн. Тэр нь цуцлагдах юм бол хамтарч байгуулагдсан Засгийн газар байх ёстой юу. Энэ гэрээний гол утга нь тэр шүү дээ. Засгийн газрыг байгуулахын тулд гэрээ байгуулсан. Тэгэхээр гэрээг аль нэг тал хүчингүй болгох юм бол энэ Засгийн газар өөрөө автоматаар байхгүй болно гэсэн үг.
-УИХ-ын дарга намрын чуулганыг дүгнэж хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээрээ энэ гэрээг хүчингүй болж байгаа мэтээр ярьсан. Бид намынх нь даргатай гэрээ байгуулсан. Одоо намын дарга нь огцорч байхад… гэх мэтээр?
-Юу гэсэн үг вэ. Одоо тэгээд хоёр нам гэрээ байгуултал аль нэг намынх нь дарга үхчихвэл нам нь дагаад үхнэ гэсэн үг үү. Би наадахыг чинь сайн ойлгохгүй байна. Нөхөр Нямдорж бол ийм л хариуцлагагүй юм ярьсан байна шүү дээ. Ер нь энэ хүн УИХ-ын дарга хийж чадахгүй хүн гэж би олон хэлсэн. Дээд зэргийн бүдүүлэг, хүний эрхийг дандаа боогдуулна. Энэ Нямдорж гэдэг хүн цэргийн прокурорт ажиллаж байхдаа олон аавын хүүг хилс хэрэгт гүтгэж, дарамтлан цаазлуулж, шорон гянданд тарчлааж байсан бол гэж. Хувь хүнийх нь байгаа байдал л тэр. Хуулийг уландаа гишгэдэг, өргөн барьсан хуулийг дандаа өөртөө тааруулж засна. Тэгээд гавъяа байгуулчихсан юм шиг хээв нэг суудаг. Алтны 68 хувийн татварыг аваад хэрэггүй ээ гээд Засгийн газраас хууль санаачлаад оруулахаар Би энэ хуулийг оруулахгүй ээ гээд бөгсөн доороо хийгээд суучихсан, одоо хүртэл дараатай байгаа шүү дээ. Үүнээс болж хичнээн аж, ахуйн нэгж хохирч, Монголын эдийн засагт оруулах олон тэрбум төгрөг байхгүй болж байна. Тэгээд энэ хүнийг шийтгэх гэхээр шийтгэдэг газар байхгүй. Бүгдийг нь дарамталдаг, нам гэдэг юмны ард ороод нуугдчихдаг. Тиймээс МАХН энэ хүнийхээ асуудлыг нэн даруй нэг тийш болгож шийдэх хэрэгтэй.
-Та сайд байх нэг жилийнхээ хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах бодлого баримталж ажилласан. Үүний үр дүнд Япон, Герман зэрэг улсаас хөрөнгө оруулахаар тохиролцоонд хүрчихээд байгаа. Одоо ингээд өөр хүн сайд томилвол эдгээр хөрөнгө оруулалт яах вэ?
-Бараг худлаа болно биз дээ. Нэг сайд ирээд ажлаа аваад, ажилчидтайгаа танилцаад, тэр гадна дотны төлөөлөгчидтэй уулзах гэсээр байтал сонгууль болчихно. Гадныхан чинь тэр их хөрөнгөө зүгээр л май гээд өгчихгүй шүү дээ. Адаглаад салбарынх нь сайд ямар хүн байна, итгэж хамтарч ажиллах хүн мөн үү биш үү, энэ чиглэлээр урьд ажиллаж байсан туршлага байна уу гэдгийг маш сайн судална. Дараа нь хөрөнгө оруулалтаа хийдэг юм. Үнэхээр харамсалтай байна. Монголын баяр ямар барагдах биш. Одоо ингээд Цагаан cap, дараа нь Цэргийн баяр, Март… тэгсээр байтал наадам болно. Монголд есөн cap хүртэл ажил хийдэг хүн олддоггүй. Ерөөсөө дэлхий нийтээрээ нэгдүгээр улиралд л санхүүгийн тооцоо, хөрөнгө оруулалт энэ тэр гээд хамаг ажлаа амжуулж, төлөвлөдөг байхгүй юу. Гэтэл яг энэ эгзэгтэй агшинд бид юу хийв. Өдөр болгон биенээ муулж хэрэлдсээр байгаад л таарлаа.
Нэг үгээр хэлбэл бүтэн нэг жил хийх гэж хөөцөлдсөн энэ ажил ингээд байхгүй боллоо гэсэн үг. Дахиад нөгөө өлсгөлөн, ядуурал үргэлжилнэ.
-МАХН гэрээгээ биелүүлээд танай намаас сайд томилсон ч гэсэн үү?
-Манай намаас сайд томилогдвол би бас намаа төлөөлж, тэр хүнд итгэл найдвар үзүүлэх талаар гадны хөрөнгө оруулагчдад ойлгуулах тал дээр туслах байх л даа.
-Гадны хөрөнгө оруулагчид аливаа улсад хөрөнгө оруулалт хийхдээ нэн түрүүнд анхаарах хэдэн зүйл байдаг. Жишээ нь банк санхүүгийн салбар нь хэр найдвартай юм бэ гэдэг ч юм уу. Тэгэхээр яг манай улсын банк санхүүгийн салбархэр найдвартай гэж та боддог вэ?
-Сүүлийн үөд манай санхүүгийн байгууллагаар тоглох явдал маш ихэслээ. Баахан Хадгаламж, зәэлийн хоршоо гарч ирээд дэмпуурлаа. Иргэд маш ихээр хохирсон. Гэтэл эзэд нь хэдхэн жилийн ял аваад өнгөрч байна. Дараа нь банкны асуудал байна. Хадгаламж банкнаас тэр их мөнгө алга боллоо. Энэ арилжааны банкуудыг учир битүүлгээр нэг, нэгэндээ шилжүүлэх боллоо. Энэ бүхнийг би анхааралтай ажиглаж байгаа. Бид яг энэ чигээрээ дахиад хэдэн жил болох юм бол Монголд санхүүгийн том хямрал үүснэ. Тиймээс Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл яаралтай хуралдаж, энэ банк санхүүгийн асуудлыг шийдэлгүй, Өө хувийн юм чинь бид оролцоод яахав. Тэгж байгаад болно биз гээд яваад байх юм бол нийгэм тэр чигтээ унах аюул ойртож байна.
-Та сая банкны салбарыг учих битүүлгээр нэг нэгэндээ шилжүүлж байна гэж хэллээ. Үүний цаана улс төрийн намуудын дарга нар бий гэж их яригдаж байгаа. Ер нь манай банк санхүүгийн салбар нэг хүний гарт орох аюул байгаа юм биш биз?
-Би тэр Нямдорж шиг хүний ул шагайж, хууль бус ажиллагаа хийдэггүй бо¬лохоор мэдэхгүй юм. Үнэхээр хууль зөрчигдсөн гэх яг таг нотлох баримт байгаа бол тэрийг нь хуулийн байгууллага нь шийддэг юм байгаа биз. Тиймээс өөрөө мэдэхгүй байж, хариуцлагатай улс төрч хүн тэр нь ийм, энэ нь тийм гэж ярих нь буруу байх. Яахав, ерөнхий тоймыг нь харах юм бол Монгол Улс эдийн засаг, санхүүгийн том хямралд орж магадгүй байгаа. Энэ бол санхүүгийн байгууллагуудыг хууль бусаар эзэмшиж байгаа эзэмшигчид, нөхцлийг нь бүрдүүлсэн хариуцлагагүй нөхдийн үйл ажиллагааны үр дүн. Тиймээс Үндэсний аюулгүй байдалын зөвлөл үүнийг судалж, санхүүгийн шалгалт хийх ажлыг нэн даруй зохион байгуулах хэрэгтэй.
-Та мөнгөө хаана байршуулдаг вэ?
-Банкинд. Хоёр гурван банкинд хувааж байршуулдаг.
-Монголд уу?
-Монголд оо.
-Та М.Энхболд гэдэг хүнтэй бүтэн жил хамтарч ажиллалаа. Ер нь энэ Засгийн газарт ажиллахад ямар байв. Зөрчилддөг зүйл байв уу?
-Зөрчилдөх үе олон байсан. Засгийн газар ажлаа УИХ-аас баталж өгсөн төсвийн хүрээнд л багтааж явуулдаг. Өөрөө мэдээд нэг ч төгрөг зарцуулах эрх байдаггүй. Тэгээд тэр УИХ-аас баталж өгсөн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь маш
хангалтгүй зүйл байдаг. Жишээ нь, зам байна. Өнөөдөр бидэнд машин явдаггүй хөдөө талаар зам тавьсан нь дээр үү, аж, үйлдвэр байгуулж, ажлын байр бий болгох нь чухал уу гэдгийг боддоггүй. Зам байсан байгаагүй машин явж л байдаг. Манайх шиг өдөрт нэг ма¬шин явдаг газар нэг их мөн¬гө зарцуулж зам тавиад байх шаардлагагүй гэж би боддог. Манай замын компаниуд хүч чадал муутай, учраас хятадын компаниудаар тавиулдаг. Тэгэхээр нэг ч ажлын байр бий болдоггүй гэсэн үг. Ер нь Зас¬гийн газар гэдэг чинь УИХ-ынхаа дарамтад ажилладаг юм билээ. Ерөөсөө ажил хийж болдоггүй. Манай улс-төрчид ажил хийсэн хүнийг үзэн яддаг, хавчдаг. Нэг нь ажил хийх гээд гүйгээд ирэхээр дэгээдээд унагаачихдаг. Их сонин хүмүүс. Тэгээд улс орноо хөгжүүлнэ гэж ярих дуртайг нь яана.
Тэгэхдээ ямар ч байсан би хамтарч ажилласан танхимынхаа сайд нарыг муу хэлэхгүй. Харин тэдэнд баярлалаа гэж хэлмээр байна.
-Таныг огцруулж байхад Засгийн газрын тэргүүн орж ирээгүй. Ямар учиртай байсан юм бол?
-Ямар учиртайг нь би яаж мэдэх вэ. Бодвол цаадуул нь дарамталсан юм байгаа биз. Миний хувьд бол одоо гагцхүү МАХН-ын дарга бөгөөд Ерөнхий сайдыг БНН-тай хийсэн гэрээгээ биелүүлэх эсэхийг л харж сууна. Ерөнхий сайд хэр зэрэг шударга, хууль хэрэгжүүлэгч юм бэ гэдгийг.
Л.Гүндалайг ажил хийх боломжгүй болголоо гээд дор нь зарлаж байгаад гэрээндээ маш их ач холбогдол өгч тайлбарласан. Тэгвэл одоо БНН-тай хийсэн гэрээг яах юм бэ. Засгийн газар байгуулагдсан гол үндэс нь зөвхөн энэ гэрээ. Бусад намын хувьд албан ёсны эрх зүйн чадамж байхгүй шүү дээ. Сонгуулиар парламентад суудалтай болсон хоёрхон нам бол МАХН, БНН хоёр. Гэтэл байгуулахдаа тэгэж байгуулчихаад одоо болохоор тэр гэрээ хамаагүй ээ, сайд аа тавьчихсан юм чинь гэж хэлэх гээд байна л даа. Тэгвэл яах гэж энэ гэрээг байгуулсан юм бэ. Гүндалайг огцруулсны дараа гэрээ нь хүчинтэй байгаад, дараа нь гэрээгээ зөрчсөн гээд хүчингүй болгосон биз дээ. Тэгэхээр одоо энэ гэрээг яахыг нь харъя. Тэр Нямдорж ч яахав хударгагүй, шударга явдлыг тэвчдэггүй хүн байж болно. Одоо тэгвэл намынх нь даргыг харъя л даа. Аль хэр хэлсэндээ хүрдэг, шударга хүн бэ гэдгийг нь.
-МАХН-ын удирдах зөвлөлөөс Засгийн газрын бүтэц, орон тоог цөөлөх нь зөв гэсэн шийдвэр гаргасан. Та үүнийг юу гэж бодож байна. Магадгүй энэ нь гэрээг хүчингүй болгох нэг арга ч байж болох юм?
-Бид сүүлийн таван жилд энэ хэдэн байгууллагуудынхаа нэр хаягийг зөндөө л их өөрчиллөө. Улс орны хөгжилд нэмэрлэх юу авчирсан юм бэ тэр өөрчлөлт нь. Тэгэхээр тооны асуудлыг хөөцөлдөөд нэмэргүй байх. Гэрээг хүчингүй болгохын тулд ийм юм хийж байгаа бол би хэрэггүй гэж хәлмээр байна. Зүгээр л хүчингүй боллоо гээд л зарлачихна биз. Ямар сураагүй юм биш.
-Хамгийн сүүлчийн асуулт. Та сүүлийн үед Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих хандлагатай болоо юу даа?
– Юу ч хийхгүй ингэж хэрэлдээд байх юм бол бараг тэр нь дээр биз дээ.
(Нийгмийн толь 035/127)
М.МӨНХЖАРГАЛ