Жүдочид гуравдугаар сарын 4-нд гэртээ ирнэ

Тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын Парис хотод болж буй Дэлхийн цом-д зодоглосноор гадаад дахь тэмцээнийхээ салхийг хагаллаа. Өчигдрийн байдлаар эхний хоёр өдөр барилдсан манай бөхчүүд хараахан медаль авч амжаагүй байсан бөгөөд гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од зооны аваргын төлөө барилдаанд ялагдаж, тавдугаар байр эзэлсэн бол гавьяат тамирчин Х.Цагаанбаатар жингийнхээ гол өрсөлдөгчдийн нэг Хироюки Акимотод ялагджээ.

Жүдочид Дэлхийн цом-ын дараа Австрийн Вена, Унгарын Будапешт, Германы Гамбург зэрэг хотод болох А зэрэглэлийн хэд хэдэн тэмцээнд оролцоно. Манай тамирчдын гол зорилго эдгээр орны тамирчидтай нэг сарын хугацаанд хамтарсан бэлтгэл хийж, туршлага судлахад чиглэгдэж байгаа бөгөөд тэд ирэх сарын 4-нд эх орондоо ирэх юм.
Өмнө нь манай жүдочдоос гавьяат тамирчин Х.Болдбаатар, олон улсын хэмжээний мастер Ц.Очирбат, Д.Нямхүү нарын тамирчид Европын цуврал тэмцээнээс аваргын алтан медаль хүртэж байжээ.

Ардын эрх сонин 29 /561/
Б.Баясах

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button