Бүсгүйчүүд сарын шинийн гоёлоо эртний эдлэл, үндэсний дэгжин хувцсыг онцолж байна

Монголчууд бид цаг хугацаа өнгөрөх тусам баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэх болсон. Баярын сургаар охид, бүсгүйчүүд дээл, хувцсандаа санаа тавьж, энэ тухай их ажлын хажуугаар шивнэж амждаг. Харин жил ахих тусам үндэсний хувцсаараа гоёж, эртний эдлэлээр зүс нэмэх болсон бүсгүйчүүд маань энэ хаврын эхний сард хэрхэн бэлдэж байгаа талаар мэдээлэл цуглуулснаа хүргэе. Харин та доорхи мэдээллээс энэ жил бүсгүйчүүд маань ямар эдлэл, дээл хувцсаар хэрхэн гоёж, өнгө төрхөө тодорхойлж байгааг уншаарай.

ПОП ХАТАГТАЙ Б.САРАНТУЯА ҮСЛЭГ МӨРТЛӨӨ ИХ Л ДОНЖТОЙ МАЛГАЙ
СОНГОСОН

Монголын рок попын тэргүүн хатагтай, дээгүүр зиндааны энэ бүсгүй жил жилийн цагаан сарыг тийм ч онцгойлж тэмдэглэдэггүй байсан гэнэ. Айлын дундах охин болж төрсөн поп Сараа аав ээждээтэйгээ золгоод л цагаан сараа тэмдэглэсэнд тооцдог байж. Харин аавыгаа бурхан болсноос хойш ээжийгээ өөр дээрээ авч, халамжлах болсон тэрээр энэ жилийн үндэсний баярт ихээхэн ач холбогдол өгч байгаа аж.
Монголын Алла Пугачева гэж үнэлэгдэх болсон МУГЖ Сараа маань хар хөх өнгөтэй хамба хилэн дан дээл, үслэг материал бүхий их л донжтой малгайгаар гоёх юм байна. Харин эмэгтэйчүүдийн эрхэм чимэг болсон энгэрийн зүүлт, ээмэг бөгжөө Мөнгөн завъяа дэлгүүрээс сонгожээ. Мэдээж бүсгүй хүн бүрт өнгө нэмдэг цагаан сувдан шигтгээтэй үнэт эдлэлийг зүүж, ээжийнхээ хажууд түшиг болох поп хатагтайгийнд онэ жил зочны хөл тасрахгүй биз ээ

Г.ӨСӨХБАЯР АВАРГЫН ГЭРГИЙ Г.НАРАНТУЯА БҮСГҮЙ ХҮНИЙ ЯГААН ӨНГӨТЭЙ ДЭЭЛ ХИЙЛГЭСЭН
Залуу аварга маань энэ бүсгүйг өөрөөсөө хүртэл харамладаг. Арга ч үгүй байх. Царай зүс, бие бялдар, ааш зан, намбатай төрхөөрөө олон эрсийг хуйлруулж явсан Нарантуяаг олон янзаар эргүүлж байж авсан юм чинь. Зовж байж авсан бүхэн амттай байдаг болохоор эхнэрээ их л хайрладаг, халамжилдаг гэсэн. Наадмын талбайг жил бүр чимдэг залуу аваргын гэргий энэ удаа ягаан өнгийн дээл, хантаазыг ёслол төгөлдөр өмсөх юм. Нөхрөө дагаад үндэсний баяраа эртнээс ёс жаягтай тэмдэглэж сурсан Нарантуяа бас л дөрвөн талт малгай, эртний мөнгөн эдлэл бүхий ээмэг бөгжөөр өнгө, зүсээ чимнэ гэсэн.

МИСС Б.ГАНТОГООГИЙН ГОЁЛ CAP ШИНИЙН ГОЁОГ ТОДОРХОЙЛОВ
Загвар өмсөгчдөөс хамгийн түрүүнд үндэсний хувцсаа дэлхийн тавцанд гаргасан мисс, загвар өмсөгч Б.Гантогоог тал талын авьяастай ч даруухан бүсгүй гэдэг. Загвар өмсөхийн зэрэгцээ боловсролдоо тун ч их анхаарал тавьдаг тэрээр нас залуу хэдий ч үндэсний хувцсаараа бахархаж, өмсөх дуртай гэсэн. Ялангуяа гадаад арга хэмжээнд үндэсний хувцсаа өмсөж, өв уламжлалаа сурталчилдаг Б.Гантогоо МУСТА цолоор шагнагдсан тухай бид та бүхэнд хүргэж байсан. Саяхан Монгол үндэсний хувцсыг сурталчлах Монгол костюмерын арга хэмжээний үеэр түүний өмссөн хүр хорхойн шүлсээр нэхсэн, үнэтэй торго бүхий халх загварын дээл, хантааз болоод дөрвөн талт суусар малгай энэ жилийн cap шинийн гоёог тодорхойлсон гэхэд болно. Учир нь түүний энэ гоёонд нүд унагасан хүүхнүүд тал талаас нь зургийг нь дарж бөхийн өргөөнд чамгүй бужигнаан үүсгээд амжсан.
Үндэсний хувцасны сурталчилгаа болж чаддаг Б.Гантогоо энэ жилийн cap шинээр энэхүү гоёмсог дээл, мөнгөн зүүлт чимгээр гангарах юм гэнэ. Үйлчин эгч нарынхаа хийж өгсөн бүх л дээлийг өмсөх дуртай гэж дурсах энэ охин бүсгүйчүүдийнхээ cap шинийг өнгө төрхийг ийнхүү тодорхойллоо.

МИСС Д.УЯНГАЛЯНХУА БУЛГАН ДОТОРТОЙ, ТОРГОН ДЭЭЛЭЭР ГОЁНО
Миссүүд дундаа хамгийн хөөрхөнд тооцогддог Монголын толгой баян эрийн эхнэр болсон Уянгалянхуа энэ жил жинхэнэ дээд зин+
дааны бүсгүй гэдгээ харуулах бололтой. Учир нь олон сая төгрөгөөр арай гэж авдаг бүсгүйчүүдийн маань гоёлоор мисс Уянгалянхуа дээлээ доторлосон гэнэ. Тэрээр булган дотортой, хар торгон дээл өмсөж, дөрвөн талт булган малгай, алмаз
эрдэнэ шигтгэсэн ээмэг бөгжөөр зиндаархах ажээ. Хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэсэн ч гоолиг хэвээрээ байгаа түүнийг удахгүй Европт суралцана гэсэн шум тархах болсон. Харин мисс бүсгүй энэ талаар бодож байгаа, хэзээ гэдгийг хэлж мэдэхгүй гэж хариулж байсан. Харшид суудаг хөөрхөн бүсгүй маань хоёр хүүхэд, хайртай ханьдаа жигтэйхэн халамжтай гэсэн шүү

ЭРТНИИ МӨНГӨН ЭДЛЭЛ ЗҮҮХЭЭР БОЛСОН
Анхны амьдралаа зохиож байсан, эмч мэргэжилтэй эр нөхрөөсөө өрх тусгаарлаад нэлээд олон жилийг ганцаар үдсэн дуучин Эрдэнэцэцэгийг хамгийн залхуу гавъяат гэж нэрлэх болсон. Шагнаад ч нэмэргүй хойрго дуучнаа яаж хөдөлмөрч болгох вэ гэж жиг жуг хийх нь энүүхэнд. Гэвч зохиолын дуучдын хамгийн царайлаг энэ бүсгүй чимээгүйхэн уран бүтээлээ туурвиж явааг энэ дашрамд хэлэх нь зүйтэй болов уу. Үндэсний хувцас жигтэйхэн зохидог Эрдэнэцэцэг дуучинд гоёлын болоод өдөр тутмын олон арван дээл, хувцас байдаг аж. Гэхдээ ганц хүүдээ аминаасаа ч илүү хайртай тэрээр хурган дотортой, хамба хилэн хээтэй, ногоон дээлээр сондгойрох гэнэ. Бас үнэгэн малгай духдуулсан Эрдэнэцэцэг бүсгүй ямар эгдүүтэи харагдах нь мэдээж. Урлагийн хүн гэсэндээ мэдрэмж сайтай дуучин маань эртний унжуурга бүхий мөнгөн эдлэлээр гоёно.

ЯРУУ НАЙРАГЧ Б.ИЧИНХОРЛОО НАДАД ГҮН ЦЭНХЭР ӨНГӨ ГОЁ ЗОХИДОГ
Цэнхэр торгон дээлтэй, улаан хацар гялалзуулсан хөдөөний охин Миний монголын тэнгэрт өдөлсөн бүргэд бусдын тэнгэрт өдөө хаядаггүй, Миний монголын тэнгэрт өтөлсөн бүргэд будант газар ясаа тавьдаггүй гэж яруухан уншаад найрагчдын Болор цом-ыг өвөртөлж одсон гэсэн домог шиг яриа үлдээсэн хүн бол Ичинхорлоо. Гэвч фонн сайтай Ичинхорлоо хальтхан харахад мисс үү гэж андуурмаар, гунхалзсан сайхан хүүхэн болж хувирсныг манайхан шагшиж ярьдаг. Сүүлийн үед дуучдын тоглолтыг хөтөлж тайзны чимэг болох болсон тэрээр гүн цэнхэр өнгөтэй хантааз, юбканы хослолыг cap шинэдээ зориулж бэлджээ. Бас болоогүй саарал өнгөтэй, саарал булган нудрагатай ташуу захт дээпийг гадуур нь өмсөж, дөрвөн талт булган малгайг хазгайдуухан тавих юм гэнэ. Тэрээр энэ жил сувдан сондортой, монетан эдлэл зүүх юм байна. Тас тас хийсэн инээдтэй, цангинасан хоолойтой найрагч бүсгүй маань Надад гүн цэнхэр өнгө зохидог болохоор энэ өнгийг сонгож, дээлээ хийлгэсэн гэж хэлснийг дамжуулах хэрэгтэй байх.

МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙ АВАРГА А.СҮХБАТ БИ ГАНЦ Л ДЭЭЛТЭЙ ХҮН ШҮҮ ДЭЭ, ТҮҮНИЙГЭЭ Л ӨМСӨНӨ
Энэ жилийн нэадмаар хэний бөх түрүүлж, хэний морь айрагдах бол гэдэг шиг Cap шинийн барилдааныг ч бөх сонирхогчид тааварладаг. Хэн барилдах бол, хэн барилдахгүй бол, хэн түрүүлж, хэн үзүүрлэх бол гэж ам булаалддаг бөхчүүдийн таавар сүүлийн үед бооцоо руу орж, бөхийн хорхойтнуудын сэтгэлийг улам хөдөлгөх болсон.
Бөхчүүдийн хусэн хүлээдэг, хүндтэй баярын нэг болох цагаан сараар ямар өнгийн ямар дээл өмсөх бас барилдах эсэхийг нь цөөн тооны бөхчүүдээс тодрууллаа.
Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн баяр наадмаар А.Сүхбат аварга долоогийн даваанд өөрийн шавь Амгаланбаатарт өвдөг шороодон, улмаар зодог тайлсан харамсалтай явдал болсон билээ. Гэвч бөхийн хорхойтнууд наадам, барилдаан бүрийг хөгжөөдөг Далай аваргыг бөхийн ногоон тайлбайдаа эргэж ирнэ хэмээн итгэсээр байгаа. Харин Далай аваргын хувьд барилдахгүй гэсэн өөрийн бодолдоо үнэнчээр үлдсэн бололтой. Тэрээр энэ жилийн cap шинийн барилдаанд барилдахгүй гэж манай сонины асуултанд хариулсан. Дээлний хувьд Би ганцхан л дээлтэй хүн шүү дээ. Түүнийгээ л өмсөнө гэж хэлсэн юм. Залуухан, чадалтай аваргаа ингэж хэлэхэд сэтгэл өвдөхгүй байж чадахгүй юм билээ.

МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙ АВАРГА Г.ӨСӨХБАЯР БИ БЭЛТГЭЛДЭЭ ГАРСАН БАЙНА
Архангай аймгийн шүтээн болсон аварга Өсөхбаярыг агуу том биетэй, айхтар сайн бөх гэдгийг бид мэднэ. Сүүлийн хэдэн жи¬лийн турш наадам бүхний үзүүр. түрүүнд үлддэг түүнийг Б.Бат-Эрдэнэ аваргын дайтай чансаатай бөх гэдэг. Эрэмбэ, ёс суртахуунаа сайтар дагаж, хүндэлдэг тэрээр хэдийгээр залуу хүн ч гэлээ элдэв хэл яриа, хүүхэн шуухантай нэр холбогддоггүй нэгэн. Нэг л ээжээс дараалж унасан мөртлөө өөрөөсөө тэс ондоо зантай дүү болох улсын харцага Батбаяртаа ах хүний алтан сургаалиа их л айлддаг залуу аварга маань дэндүү өрөвч сэтгэлтэй гэсэн. Түүнд өнгө бүрийн, олой янзын дээл байдаг бөгөөд энэ жил гал улаан өнгөтэй дээл, гадуур нь Монгол загвар бүхий хүрэм өмсөх ажээ. Өсөхөө аварга аль хэдийнэ цагаан сарынхаа бэлтгэлд гарсан гэнэ шүү.

МӨНГӨН, ДҮРДАН ОЛОН ЯНЗЫН БҮСНИЙХЭЭ АЛИЙГ ЗҮҮХЭЭ СОНГООГҮЙ
Бөхчүүд дундаасаа хав дөрвөлжин биетэй, хамгийн аятайхан залуу гэгддэг Ховд аймгийн бөх Батзориг зааныг хээрээр гэр хийж, хэцээр дэр хийх болсон гэж шоглох боллоо. Учир нь тэрээр сүүлийн үед хөдөө гадаа явж, амьдрал ахуйгаа газар тариалангийн бизнесээр дээшлүүлэх болсон. Юугаар баян, түүгээрээ дайл гэдэг шиг хязгаар нь үл харагдах хангай дэлхийнхээ өргэн талд төмс ногоо тариалах болсон заан маань угаасаа ч хөдөөний хүү, хөдөө л амьдрах дуртай нэгэн гэсэн. Шөвгийн дөрөвт үргэлж үлддэг, арслангийн эрэмбэтэй заан маань cap шинээрээ хуучин бор дээлээ өмсөнө дөө гэж хэнэггүйхэн хариулсан. Бас мөнгөн, дурдан олон янзын бүснийхээ алийг сонгохоо мэдэхгүй байгаа гэсэн. Болж өгвөл уншигч та хав дөрвөлжин заандаа зөвлөгөө өгөхийг бодоорой.

Өглөөний сонин 29 /94/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button