Хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын жагсаалтыг гаргажээ

УИХ-ын хаврыи чуулганаар дараах асуудлуудыг авч хэлэлцэнэ. Монгол улсын 2006 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, Монгол улсын 2008 оны төсвийн хурээний мэдэгдлийг зөвшөөрөх тухай, Гаалийн тарифын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Үл хөдлөх хөрөнгө барьцаалах тухай хуулийн төсөл, хийн хангамжийн тухай хуулийн төсөл, Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн төсөл, Хязгаарлагдмал казиногийн тухай,

Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон үүнтэй холбоотой зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд.
Донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
Биоаюулгүй байдлын тухай хуулийн төсөл, Төмөр зам, төмөр замын тээвэрлэлтийн тухай хуулийн төсөл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг асуудлуудыг авч хэлэлцэхээр болжээ.

Өглөөний сонин 29 /94/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button