Улайрсан Ч.Улаан буслыг хөлдөө чирч эхэллээ

Гэвч гавьяаг нь үнэлсэн төрийн энэ хүндэтгэл Ч.Улаанд багаджээ. Тэрээр Монголын төрөөс илүү ихийг шаардан цовхчиж байна. Түүнд Гавьяат Ерөнхий сайд, эсвэл Манлай Ерөнхий сайд гэдэг цол л хэрэгтэй бололтой юм. Харамсалтай нь манай улсад ийм цол, өргөмжлөл байхгүй. Ямар Ч.Улааны хүслээр шинэ цол гуншин бий болголтой биш. Хун албан тушаалд дурлаж болно. Гэхдээ хувийн өчүүхэн эрх ашгийн төлөө хүний амьдралаар тоглож, бусдыг хөлдөө чирэх муухай, Ч.Улаан хамтран ажиллаж байгаа хүмүүстээ тун ч халгаатай нэгэн юм. Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Н.Дэмбэрэл өнгөрсөн пүрэв гаригт албан тушаалаасаа татгалзлаа. Ч.Улаанаас болоод ажлаа хэвийн хийх боломжгүй болсноо Н.Дэмбэрэл мадэгдсэн байна лээ. Иймэрхүү зүйл өмнө нь ч гарч байв. Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байх үед хэвлэлийн төлөөлөгчөөр нь ажиллаж байсан Д.Болдхуягийг мөн л Ч.Улаан ил, далд гадуурхаж, хавчсаар байгаад явуулж байсан. Энэ бол өөрт таалагдаагүй, өөрийнх нь аясаар байгаагүй хүнийг нэг нүдзэрзэ ч үзэж чаддаггүй Ч.Упааны унаган зан. Ялангуяа шинээр сэтгэж, шинэлэг арга барилаар ажиллах гэсэн залуучуудыг Ч.Улаан урагш алхуулдаггүй нь хачирхалтай. Бусдыг араасаа дагуулж, хамт олонтойгоо зохицож ажиллах нь улстөрч хүнд тавигддаг анхны шалгуур. Гэтэл хүний гараар могой бариулдаг, хэвлэлийн төлөөлөгч нарт аллергитэй Ч.Улаанд дээрх чанар алга. Ийм хүнийг Ерөнхий сайд болгочихвол дахиад олон Баатарыг ганцхудаг руу илгээж, хэвлэлийн эрх чөлөөг боомилохгүй гэсэн баталгаа байхгүй. Улайрсан Ч.Улааны энэ даварсан авир хэзээ дуусах бол.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button