Зуучлах товчооны луйвраас
Учир нь хууль бусаар шалгалтад орж хохирсон хүмүүсийн эрх ашиг маш ихээр хөндөгдөж байна.
Тэрхүү шалгалтыг талийгаач Д.Сүхбаатар, түүний эхнэр одоогийн Зуучлах товчооны ерөнхий захирал Энх, Энхийн дүү Тайван, сургалтын албаны дарга Шарбанди, сургалтын менежер Золжаргал нар мэдэж зохион байгуулсан нь тодорхой болсон юм. Шалгалт авахаас долоо хоногийн өмнө энэхүү ажиллагаагаа төлөвлөж, шалгалт өгөхөөр материалаа ирүүлсэн УИХ-ын гишүүдийн тойргоос бүртгүүлсэн болон бусад хүмүүст дугаарыг хувиарлан шалгалтад орох хуудсуудыг тарааж эхэлсэн байна. Ингээд тус товчоонд орлогч даргаар ажиллаж байсан Баяраа, Золжаргал болон талийгаачийн эхнэрийн дүү Тайван нар 50 дугаар сургуулийн захиралтай тохирч сургуулийг ням гаригийн өглөөнөөс орой хүртэл бүтэн өдрөөр түрээслэхээр тохирч анги танхимыг шалгалт авах байдлаар тохижуулж бэлдүүлсэн. Шалгалт авахын өмнөх өдөр Хүмүүнлэгийн их сургуулийн Солонгос хэлний ангийн оюутнуудыг хянагч багшаар өдрийн 20 ам.долларын хөлстэйгөөр авч ажиллуулахаар тохирч, шалгалтыг хэрхэн авах талаар зааварчилгааг Шарбанди, Золжаргал нар өгсөн байна.
Золжаргал, Шарбанди нар нь зургадугаар сарын 3-нд КLРТ-ийн шалгалтад хянагч багшаар ажиллахаар Улаанбаатар эрдэм дээд сургууль дээр хувиарлагдсанаа ашиглан шалгалт авч дууссаны дараа шалгалтын тэстийн хоёр вариантын ном, кассет болон тест бөглёх хуудас зэргийг авч тэр өдрөө түүнийгээ олшруулан хэвлүүлсэн байна. Тухайн шалгалт авахын өмнөх орой товчооны ажилчдыг дайчлан магнитофон оруулж, шөнөжи,нгөө харандаа үзүүрлүүлэн хонуулсан байна.
Зуучлах товчоон дээр шалгалт авах асуудлыг Болд цамхаг байрны дарга Ганбаяр болон Шарбанди нарт 50 дугаар сургууль дээр авах шалгалтыг орлогч дарга Баяраа, Золжаргал нарт даалгаж зохион байгуулсан.
Энэхүү шалгалтад ерөнхийд нь талийгаач Сүхбаатар дарга хяналт тавьж шалгалт оройн 23.30 цаг хүртэл үргэлжилж, шалгалтад орохоор бүртгүүлсэн бүх хүн хамрагдсан.
Шалгалтад бүртгэх, дугаар олгох эрхийг Шарбанди, Золжаргал нарт даалгасан байсан учраас өөрсдөө дур мэдэн дугаар олгох, танил тал найз нөхдөө бүртгэх, дугаар давхардуулаң олгох, товчооны байрны үүдэнд бүртгэлийн дугаар авч шалгалтад орохоор зогсч байсан хүмүүсээс мөнгө авч бүртгэх зэрэг асуудлууд тэдний дурын хэрэг болон хувирсан юм.
Сургалтын албаны менежер Золжаргал нь Болд цамхаг-ын харуул Зоригтбаатартай хамтран шалгалтад бүртгүүлэх гэсэн хүмүүсийн материалыг авч 250-500 ам.доллараар бүртгэлийн дугаарыг олгож байсан.
Зургадугаар сарын 4-нд 50 дугаар сургууль дээр шалгалт авч байх үед Солонгосын элчин сайдын яамнаас хүмүүс ирж энэ шалгалтыг хууль ёсны шалгалт биш гэж ойлгуулж байхад талийгаач Сүхбаатар ирж тэдний хооронд маргаан үүссэнийг орой нь телевизээр үзүүлж байсан.
Шалгалтын дараа Солонгосын тал болон КLРТ-ээс 4000 хүнээс хууль бусаар шалгалт авсныг мэдэгдэхэд Монгол Солонгосын мөнгөний сонирхол бүхий бүлэглэлүүд бидний үйл ажиллагааг зогсоох сонирхолтой байна, бид хууль бусаар шалгалт аваагүй хэмээн мэлзсээр байсан юм.
Үүний дараа товчооны ажилчид хүртэл энэ шалгалт үнэхээр хууль ёсных юмуу, үгүй юмуу гэдэгт эргэлзэж эхэлсэн.
Шалгалт авсны дараа шалгалтад орсон хүмүүсийн материалыг товчооны гурван давхрын сургалт явуулж байсан өрөөг суллуулан хадгалж байснаа Мөрдөн байцаах газраас маргааш шалгалт хийх гэж байна гэсэн мэдээллийг аваад уг шалгалт авсан материалуудыг шөнө нь Шарбанди ирж машиндаа хийн авч явсан гэдгийг тус цамхагийн харуулууд ярьж байсан.
Тухайн үед ямар шалгуураар шалгалтын тестийг хаана засуулсныг мэдэхгүй, бүртгэл явуулах болоход шалгалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийг гаргасан байсан. Уг шалгалтад нийтдээ 1900 орчим хүнийг тэнцүүлсэн бөгөөд 2512… дугаараар эхэлсэн бүртгэлийн дугаар олгож эхэлсэн.
Бүртгэл явуулж байх үед Солонгос хэлтэй болон солонгос улсад урьд нь байсан, солонгос хэлний багш мэргэжилтэй хүмүүс шалгалтад ороод уначихсан байна гэсэн гомдол хэд хэдэн удаа гарч байв.
Хууль ёсны КLРТ-ээс авсан шалгалтын дийлэнхэд нь талийгаачийн болон тэдний хамаатнууд, Шарбанди, Золжаргал нарын хамаатан найз нөхөд нь, цөөхөн хувьд нь УИХ-ын гишүүдийн Солонгос явуулахаар бүртгүүлсэн хүмүүс орсон.
Албан ёсны 4000 хүн бүртгэхэд 1000 хүнийг товчооны ажилтан, ажилчдад /товчооны нэг хүнд 10-15 хүн бүртгүүлэх/, тус товчооны байранд үйл ажиллагаа явуулдаг УИХ-ын гишүүн З.Энхболдын дүүгийн Асsess нэртэй сургалтын төв /нийт 1500 хүнийг 65 ам.доллараар сургалтдаа суулгаж бүртгэл явуулан шалгалтын дугаар олгуулсан/ 700 хүн, талийгаачийн эхнэр Энхийн дүү Тайван 500, Золжаргал, Шарбанди нарын танил тал, үлдсэн хувьд нь УИХ-ын гишүүдийн тойргоос бүртгүүлсэн хүмүүс болон бусад хүмүүст хуваан олгосон.
Энэхүү хууль бус шалгалт авены дараа замбараагүй байдал тус товчоон дээр маш их гарах болсон.
Шалгалтад тэнцсэн хүмүүсийг бүртгэхэд шалгалтад огт ороогүй мөртлөө тэнцсэнээр бүртгэгдсэн хүмүүс их байсан.
Шалгалтыг зохион байгуулалцахад голлон оролцеон Золжаргал, Болд цамхаг-ын харуул Зоригт-баатартайгаа хамтран шалгалтад огт ороогүй хүмүүсийн материалыг цуглуулан авчирч дугаар олгуулан 350-700 доллар авч бүртгэлийн хуудас олгож байсан байна.
Шалгалтад тэнцсэн хүмүүсээс бүртгэлийн хураамж болон эрүүл мэндийн үзлэгийн мөнгө болох 60 ам.долларыг авахдаа ямар ч мөнгөний баримт олгохгүйгээр авч бүртгэлийн хуудасны ард санхүүгийн тамгыг дарж өгч байсан.
Зарим нэг бүртгэлийн дугаараа хаяж үрэгдүүлсэн хүмүүст мөнгөний баримт олгоогүйгээс дахин 60 ам.доллар авч бүртгэж байсан нь ч бий. Энэ шалгалтыг авенаас хойш тус байгууллагын ажилт-нуудын булхай илэрч эхэлсэн юм.
Талийгаачийн эхнэр тус товчооны ерөнхий захирал Л.Энхийн дүү Тайван нь солонгос хэлний сургалт явуулж маш олон хүнийг бүртгүүлж, тэнцүүлэн их хэмжээний мөнгө авсан. Шалгалт авсны дараахан Land Cruiser 105 худалдаж аваад унаж явсан.
Товчооны орлогч дарга Жанцан нь өөрийн эхнэр, түүний төрсөн дүүгийн нэр дээр сургалт явуулж хүмүүсийг бүртгүүлэн тэнцүүлж өгнө гэж олон хүнийг залилан их хэмжээний мөнгө, авсан байна. Хууль бус шалгалтад түүний оруулсан 100 гаруй хүн бүгд тэнцсэн.
Мөн Солонгосын хөдөлмөрийн бирж дээр байршсан хүмүүсийг сонголт хийлгэж явуулж өгнө гэж 2500-3500 ам.доллар авдаг гэдэг. Энэ үйлдэлдээ Солонгос дахь Зуучлах товчооны төлөөлөгчийн газарт жолоочоор ажилладаг Энхбат гэдэг залууг ашигладаг. Энхбат нь Солонгост хараар ажиллаж, амьдардаг бөгөөд солонгосоор сайн ярьдаг учраас товчооны нэрийг ашиглан үйлдвэрийн эзэдтэй уулзан хүмүүсийг сонголт хийлгүүлэхэд нь тусалдаг.
Мөн Энхбат нь Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар очсон хүмүүсээс мөнгө нэхэн дарамтлах, өгөхгүй бол буцаана гэж айлган мөнгө авдаг байна. Мөн гэрээгээр ажиллахаар очоод оргож алга болсон хүмүүсийн паспортыг авч худалддаг байна.
Жанцан дарга Солонгос дахь төлөөлөгчийн газарт тодорхой хугацаагаар ажиллаж байхдаа хууль бусаар ажиллаж байгаа иймэрхүү хүмүүсийг өөрийн хувийн сонирхолдоо ашиглан ажлын байрыг нь сольж өгөх, гэнэтийн ослын улмаас гэмтсэн хүмүүст даатгалын мөнгийг нь хувиараа хөөцөлдөж олж өгсөн мэтээр мөнгө авдаг байсан байна.
Үүнийг нь талийгаач мэдээд ажлаас нь халах тухайгаа ажилчдын хурал дээр хэлж байсан юм. Мөн байгууллагын мөнгөөр эхнэрээ эмчлүүлэх нэрээр хоёр удаа 5000 ам.доллар, нийт 10000 ам.долларыг гаргуулан авч байсан. Солонгос явах хүсэлтэй хүмүүст сонголт хийлгэж 2500-3000 ам.доллар авч, явуулж өгөхийн тулд нэгдүгээр сарын 3-нд Солонгос явсан. Сонголт хийгдээд ирсэн хүмүүсийг өөрийн хамаатны хүн болох Олон нийттэй харилцах албаны ажилтан Баярмаагаар дуудуулдаг. Удирдан зохиоң. байгуулах чадваргүй ховоор ажлаа явуулдаг, өөрт нь ханддаггүй ажилтнуудаа байнга гадуурхдаг, тиим ч учраас дургүй ажилтан, ажилчдаа цомхотгох нэрээр халахаар төлөвлөчихөөд байгаа юм.
Энэ байгууллага талийгаачийн хамаатан садангуудаар нь дүүрсэн, байгууллагын санхүү хамаатан садангаар нь дүүрэн. Жишээлбэл, ерөнхий нягтлан Болормаа, мөн талийгаачийн ах Энэбиш, түүний эхнэр Дэлгэрсайхан нар нь аж ахуйн нярав, бэлэн мөнгөний няравын ажлыг хийдэг.
Тэдний хүү Чандмань-Эрдэнэ нь бас сургалт явуулж хүмүүсээс их хэмжээний мөнгө авсан байна. Жилийн өмнө такси түрээслээд явдаг байсан хүү нь одоо жип унаж хоёр өрөө байр авчихсан явж байна. Энэ хүмүүст болон хүүд нь мөнгөө өгөөд алдсан хүмүүс товчоон дээр ирэхэд Жанцан дарга аргалаад л явуулдаг. Бэлэн мөнгө ямар ч баримтгүйгээр хураан авдаг учраас ямар ч хяналт байдаггүй. Байгууллагын бүх л ажилд голлох үүрэгтэй оролцдог, настай хүмүүстэй ч их дээрэнгүй зангаар харьцдаг.
Сургалтын албаны дарга Шарбанди нь хууль бусаар шалгалт авсны дараагаар шинэ машин авсан. Хууль бусаар шалгалт авсан ч хуулийн байгууллагынханд шалгалт аваагүй гэж мэдүүлэг гарган өгч байсан.
Сургалтын менежер Золжаргал нь байр, машин гарааш зэргийг бас л шалгалтын дараагаар авсан. Төрийн албанд насаараа ажиллаад ч ийм их зүйлийг нэг зэрэг авахгүй шүү дээ.
Сургалтын менежер Алтансувд нь С.Чинзориг сайдын найзынх нь эхнэр. Жанцан даргын гарын хүн. Тэрээр хууль бус шалгалтад орсон хүмүүсийг бирж дээр байрлуулсан.
Байгууллага дотор хов зөөж бусдын тухай юу ярьж байгааг мэдээлдэг, түүнд оролцдоггүй, мэддэггүй зүйл гэж байдаггүй. Тэрхүү эрх мэдлийг нь Жанцан дарга олгодог.
Олон нийттэй харилцах албаны ажилтан Баярмаа нь Жанцан даргын хамаатан. Хүмүүсийн сонголт ирэхэд утсаар дууддаг ажил хийдэг учраас хүмүүсийг сонголт хийлгэж өгье гэж нэр нь ирсний дараа дуудаад мөнгө авдаг.
Гадаад харилцааны албан дарга Бат-Эрдэнэ, компьютерийн инженер Энхбат, бүртгэлийн ажилтан Гажидмаа нар нь хэл аманд орж байдаг ч ажлаа мэддэг учраас халж чаддаггүй. Архивын ажилтан Энхмандах нь зөвлөх Цийрэгзэнгийн охин.
Эмнэлгийн албаны ажилтнууд нь гэрээгээр явахаар болсон ч эрүүл мэндээр тэнцэхгүй хүмүүсийг 500 ам.доллараар тэнцүүлж өгдөг.
Эрүүл мэндээр тэнцэхгүй улс нь оргох эсвэл буцаж ирэх зэрэг тохиолдлууд байнга гардаг. Энэ мэтчилэнгээр маш их зүйл байдаг. Үүний цаана мэдэгдэхгүй хийгдэж байгаа зүйлүүд олон байгаа биз.
Энэ мэтээр хууль бусаар 4000 хүнээс авсан шалгалтын хураамж 30 ам.доллар, хууль бусаар тэнцсэн 1900 гаруй хүний бүртгэлийн хураамж болон эрүүл мэндийн үзлэгийн 60 ам.доллар, Тайван улсаас буцалтгүй тусламжаар орж ирсэн 150000 доллар / гэхдээ энэ нь бэлэн мөнгөөр бус Тавилга, тоног төхөөрөмжөөр орж ирсэн, одоо энэ нь агуулахад байгаа/, гэрээгээр ажиллахаар явж байгаа ажиллагсдаас 850 ам.доллар авахаас илүү 150 ам.доллар авч байгаа /манайхаас бусад ядуу буурай орнууд солонгост ажиллах хүч гаргахдаа 850 ам.доллараар гаргадаг юм байна лээ/ хугацаа нь дууссан сонинг гэрээгээр ажиллахаар явж байгаа ажилчдад борлуулсаны 500 төгрөг гээд маш олон хууль бус орлогуудыг завшиж байгааг нь ч бодоод үзсэн энэ байгууллагын удирдлагууд болон ажилтнууд нь шударга ажиллаж байна уу, үгүй юу гэдэг нь хэнд ч оилгомжтои.
Гадаадад ажиллах хүч гаргах үйл ажиллагааны цаана хувь хүн, компаниуд хэрхэн хөлжиж байгааг одоогийн ерөнхий захирал Энхийн дүү Тайванг, талийгаачийн ах Энэбишййн хүү Чандмань-Эрдэнэ, Жанцан даргын эхнэрийн дүү Энэбиш, З.Энхболд гишүүний дүүгийн Асsess сургалтын төвийн үйл ажиллагаанаас харахад ойлгомжтой. Тэрээр сургалтад 1500 хүнийг 65 ам.доллараар хамруулж бүгдийг нь шалгалтад оруулж амжсан. Шалгалтад тэнцүүлснийхээ дараа тодорхой хэмжээний мөнгө авсан гэсэн, хэдийг авсныг мэдэхгүй. З.Энхболд гишүүн талийгаачтай нэг нутгийнх, хоорондоо Зуучлах товчооны тодорхой хувийг эзэмшихээр тохирч байсан гэдэг. Гэвч тэд хоорондоо тохиролцож чадаагүй.
Түүний дүү Бат-Эрдэнэ нь олон нийттэй харилцан албаны даргаар ажилладаг байсан. Хууль бус шалгалтын дараагаар талийгаач товчооны даргын үүрэгт ажлыг орлон ажиллуулж байсан ч удалгүй болиулсан. Тэд бие биенээ үзэж чадахаа больж Бат-Эрдэнэ удалгүй ажлаасаа гарсан. Энэ байдал нь талийгаачийг оршуулах ажиллагааны үед ч харагдаж байсан.
Дараа нь Сугар гишүүнтэй дотносч түүний дүүг Солонгос улсад гэрээгээр ажиллахаар явж байгаа хүмүүсийг хүргэх ажилтны нэрээр виз гаргуулан Солонгост аваачиж харлуулан, дараа нь түүний дүүг төлөөлөгчийн газрын ажилтнууд буудалд үйлчлэгчээр ажилд оруулж өгсөн. Энэ мэтчилэнгээр Зуучлах товчоотой холбоотой болон Зуучлах товчооны нэрээр залилан хийж явдаг маш олон хүн байна. Байгууллагын доторхи бусармаг үйл явдлуудыг ажилчид хоорондоо ярьдаг ч байгууллагын дотоод нууцыг задруулсан хэрэгт орж халагдахаас бүгд айцгаадаг юм.
Т.БАЯСАХ