Төмс ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг
Үнэхээр ч төмсний илчлэг чанар маш өндөр, ойролцоогоор 800-900 килокалори байдаг. Харин төмсний уургийн чанарыг зөвхөн сүү. өндөгтэй л зүйлрүүлж болно. Төмсний үрэнд юугаар ч орлуулашгүй эссенциаль амин хүчил агуулагддаг. Энэ нь өлсөх мэдрэмжийг удаан хугацаанд маш сайн дарж өгдгөөрөө онцлогтой. Ингээд зогсохгүй төмсөнд янэ бүрийн микроэлемент, витамин никотины болон пантотены хүчил агуулагддаг.
Төмсний цардуулын талаар бүгд мэднэ, Үүгээр ходоодны өвчин намдаах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эм хийдэг. Төмсөнд метионин, холин, аспарагин, глютамины хүчил гээд өөх тос, холестерины солилцоог зохицуулагч элемент байдаг. Үүний ачаар элгэн дэх холестериний ерөнхий хэмжээ багасч, гэдэсний ашигтай нян идэвхждэг нь туршлагаар батлагджээ.
Үүнтэй уялдуулан олон тооны хоолны дэглэм гарчээ. Тухайлбал, даралт ихтэй хүмүүс жин хасах зорилгоор хэрэглэдэг төмс, сүүний хоолны дэглэмийг нэрлэж болно. Та өглөө нэг аяга сүү, өдөр, оройд 300 грамм төмсний нухаш нэг ширхэг өндөг, хоолны нэг халбага ургамлын тос хэрэглэн турах боломжтой.
Бөөрний өвчний үед төмс, өндөгний хоолны дэглэм тохиромжтой. Жигнэсэн давсгүй төмс 300 грамм, 30 грамм өндөг нь уургийн ачаалал өгөхгүй мөртлөө таны бие махбодын амин хүчлийн хэрэгцээг бүрэн хангаж чадна.
Төмстэй ямар ч хоол ходоод гэдэсний үйл ажиллагаанд хүндрэл үүсгэдэггүй. Харин төмсөнд агуулагдах эслэг, пектин нь гэдэсний үйл ажиллагааг хэвийн болгодог билээ. Төмсний шүүс ходоодны хүчил ихтэй хүмүүст ашигтай. Энэ нь ходоодны шүүс ялгаралыг зогсоож, ходоодны булчин таталтыг намжаана. Цардуул нь ферментийн боловсролтыг идэвхжүүлж, ходоодны ханыг ходоодны шүүснээс хамгаалдаг байна.
Ханиад хүрсэн үед чанасан төмсний ууранд утдаг. Мөн төмсийг арьсанд тэжээл өгч, зөөлрүүлэх зорилгоор гоо сайханд ашиглана. Ингэхдээ хальснаас нь салгаагүй том төмсийг сайтар болгоод хальсыг нь хуулж, исгэлэн сүү (тослог арьсанд), эсвэл цөцгийтэй (хуурай арьсанд) холин зуурч маск хийнэ. Энэхүү маскаа нүүрэндээ түрхээд 15-20 минут болгоод угаана. Энэ маскийг долоо хоногт 1 -2 удаа хийхийг зөвлөж байна.
Өглөөнийн сонин 29 /94/
Э.Мөнхзаяа