Шинзо Абэ Курилын асуудлыг шийдвэрлэх нь эцгийн маань мөрөөдөл байсан
Асуудлыг хоёр талд ашигтайгаар шийдвэрлэх таатай нөхцлийг хайж олох талаар шаргуу ажиллана гэдгээ Токио хотод болсон Хойд нутаг дэвсгэрийг буцаан авах тухай нийт үндэстний цуглаан-ы үеэр тэрбээр мэдэгджээ. Түүний эцэг Синтаро Абэ нь Японы Гадаад хэргийн сайд байхдаа уг асуудлаар Орос улстай тууштай яриа хэлэлцээ хийж иржээ. Түүний хүслийг биелүүлж энхийн гэрээ байгуулахын тулд шаардагдах бүх арга хэмжээг авна гэв. ОХУ нь Японтой адил ашиг сонирхол бүхий чухал хөрш юм. Хоёр талт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр улсын хувьд ашигтай . Хойд нутаг дэвсгэр-ийн асуудалд хоёр улсын хооронд зөвшилцөлд хүрч чадаагүй чухал асуудлын үүднээс хандан шийдвэрлэх нь чухал гэжээ. Орос болон Японы удирдагч нарын өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хийсэн уулзалтын үеэр хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, стратегийн нийтлэг ашиг сонирхолд тулгуурласан энхийн гэрээ байгуулах зэрэг асуудлаар ярилцсан гэдгийг тэрбээр сануулжээ. Цуглаанд Японы эрх барьж буй нам, сөрөг хүчнийхэн болон Өмнөд Курилын арлуудын оршин суугчид оролцжээ. Цуглаан нь 1855 онд хоёр улсын хооронд анх удаа гэрээ байгуулсныг үндэс болгон Хойд нутаг дэвсгэрийн өдөр хэмээх баярыг тэмдэглэх хүрээнд зохион байгуулагдсан юм байна.
Риа новости
(Нийгмийн толь 134/126)