Нойр булчирхайн үрэвслийн үеийн хоололт
Нойр булчирхайн үрэвслийн шалтгаан
– Ходоод 12 нугалаа гэдэсний шархлаа
– Элэг цөсний өвчин
– Удаан хугацаагаар байнга өлөн байх
– Хэт хурц, өөх тостой хоол хэрэглэх
– Нэг дор хэт их идэх
Нойр булчирхайн үрэвслийн үед хоолыг зөв сонгон хэрэглэх нь маш чухал юм.
Үүнд
– Max, загас, ээдэм зэргийг бага хэрэглэж, уургийн хэрэглээг нэмэгдүүлж болно.
– Амархан шингэдэг нүүрс ус болох элсэн чихэр, зөгийн бал, чихэрлэг зүйлийг бага хэрэглэнэ.
– Ходоодны шүүсний ялгаралтыг ихэсгэдэг төрөл бүрийн мах, загас, ногооны шөл хандыг хэрэглэхгүй.
-Ходоодны салст бүрхэвчийг цочроохгүй бантан, зутан, нухаш байдлаар хоолыг бэлтгэнэ.
– Нэг дор хэт их идэхээс зайлсхий.
– Өвчин олон дахисан, өвчний хурцдалын үед хооллох тоог багасгах ба зарим үед 1-2 хоног хоолыг үрэн хорино.
Нойр булчирхайн үрэвслийн үед хэрэглэж болох хоол ба хүнсний бүтээгдэхүүн
– 1,2-р гурилын талх, бага зэрэг хатаасан байдлаар өдөрт 200-300 гр.
– Байцаанаас бусад бүх төрлийн ногооны шөл, будаа, гоймонгийн шөлийг бага зэрэг цөцгийн тос, зөөхий нэмж хэрэглэж болно.
– Өөх тос багатай төрөл бүрийн махыг машиндаж котлет, нухаш, бөөрөнхий махыг ууранд болгох буюу чанах зэргээр бэлтгэж хэрэглэнэ.
– Тослог багатай төрөл бүрийн загасны махыг чанах, жигнэх жижиглэх эсвэл хэрчим байдлаар хэрэглэнэ.
– Сүүг шингэлж хярам байдлаар, ээдэм, бяслаг, тараг зэргээр хэрэглэнэ.
– Давсгүй цөцгийн тос 15-20 гр, ургамлын тос 10 гр-ыг бэлэн хоолонд нэмж өгч болох ба амьтны гаралтай өөх тосыг аль болох бага хэрэглэ.
– Байцаа, манжин, улаан лууванг хэрэглэхээс түр зайлсхий.
– Чихэрлэг багатай жимс жимсгэнийг хэрэглэ.
– Ааг багатай, шингэн цай ууж хэрэглэ.
– Өдөр бүр тогтмол нэг аяга нохойн хошууны ханд ууж занш.
Хориглох хүнсний бүтээгдэхүүн
– Max, загас, ногооны өтгөн аагтай шөл,
– Тарган өөхтэй, шарсан хайрсан мах, утсан хиам
– Бялуу, хар бор талх, мөхөөлдөс
– Согтууруулах ундаа
Нойр булчирхайн үрэвслийн үед
Хоолны дэглэмийг нарийн баримталж, бага хэмжээгээр өдөрт 5-6 удаа хооллоно.
Зиндаа сонин 05 /199/