Фермийнх гэх боловч бүгд Хятадынх

Бид Итали, Солонгос, Шотланд, Польш, Орос зэрэг үйлдвэрлэлийн нэр хүндээрээ тэргүүлэгч орны чанартай бэлэн хувцас худалдан авлаа гэжбоддог ч угтаа Хятадынхыг л цуглуулдаг. Хятад улс АНУ-аас бусад бүх оронд өөрийн сүлжээ үйлдвэртэй. Тиймээс бидний худалдан авдаг брэндийн бэлэн хувцаснууд үнэндээ тухайн орон дахь Хятадын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн л байдаг аж. Тэнд л Хятадын бараа Made in Italia, Made in Skottland гэсэн шошготой болоод л ирнэ. Бид түүнийг нь мэдэхгүй Солонгос гэсэн, тийм юм байлгүй гээд л авч орхидоггүй гэж үү. Мэдээллийн бүх хэрэгслээр Чанартай Итали, Солонгосын загвар дизайн сайтай бэлэн хувцас манай дэлгүүрт ирлээ гэх реклам цаг тутамд цацагдаж байгаа өнөө үед аль нь чанартайг хэрэглэгчид ялгахаа больсон. Tom Tailor, Nike, Adidas, ReeboK, Dolce & Gabonna, Syslei зэрэг алдартай фермийн хувцаснууд эх орондоо маш үнэтэй зарагддаг хэрнээ яагаад манай зах зээлд хоёр, гурав дахин хямдаар борлуулагддаг билээ. Энэ танд хачин санагддаггүй юу. Жишээлэхэд Бишрэлт худалдааны төвийн бэлэн хувцасны тасагт Нарантуул захын лангуун дээр харагддаг жирийн нэг цамц доод тал нь 40 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Итгэхгүй бол та очоод үзсэн ч болно. Ганцхан цамц ийм үнэтэй байхад бусад барааны үнэ 100 мянгаас хол давсныг хэлэх нь илүүц биз. Эх сурвалжаас сонсоход Бишрэлтийнхэн цаанаас ирдэг барааны үнээ 60 хувь нэмж зардаг гэнэ. Яаж ч бодсюн Монголд оруулж ирж байгаа бэлэн хувцас чанартай фермийнх гэдэг нь эргэлзээтэй байгаа биз. Хэрвээ худалдагч хувцас алга болгох юмуу, дутуу хүлээн авсан бол хэдэн сарын цалин будаа. Заримдаа өрөө төлөхийн тулд гурав, дөрвөн cap үнэгүй ажиллана гэсэн үг. Тэд ийн худалдагчдыг давхар хохироодог. III, IҮ/ хорооллын 10, 1000 нэрийн бараа, Баянгол их дэлгүүрийн гутал, бэлэн хувцас өндөр үнэтэй байдаг. Худалдагч нар өөрсдөө чанартай фермийнх гэх. Үнэндээ нөгөөх л эрээний бараагаар лангуугаа дүүргэчихээд ичих ч үгүй үнийг нь гурав дахин нэмээд сууж байгаа нь тэр шүү дээ. Саяхан Баянгол их дэлгүүрээс 300 мянган төгрөгийн үнэтэй Оросын гутал худалдан авсан ч тэр нь Хятадын бүтээгдэхүүн байсан тухай нэгэн хэрэглэгч ярьж байна лээ. Мөн 1000 нэрийн Surprise дэлгүүрийнхэн орос гэж хэлээд хятад гутал өгсөн тохиолдол гарсан. Энэ мэтээр иргэдийг хуурч, хохироож байгаа үйлдлүүдийг дуугүй өнгөрөөсөөр тэд даварлаа. Иргэн та чанартай жинхэнэ фермийн хувцсыг Монголоос лав олохгүй. Тиймээс чанартай Солонгос, Япон, Европын фермийн бэлэн хувцас гэсэн худал үгэнд бүү хууртаарай.
(Нийгмийн толь 035/127)
Б.Мягмансанж

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button