Яагаад толгойн үс ургаад гарын үс ургадаггүй вэ?
Үс арьсан давхаргаас ургадаг. Үсэнд хурдан ургах хугацаа буюу анагенез үе гэж байна. Удаан ургах буюу катагенез үе гэж байна. Бас ургалт зогсох амралтын цаг талогенез гэж байна. Тэгээд толгойны үсний анагенез үе 4-8 жил үргэлжлээд ойролцоогоор 4 cap амарч, талогенез үе үргэлжлээд, дараа нь катогенез үе бага хугацаанд явж, дахин анагенез үе эхэлдэг байна. харин гар болоод биеийн бусад хэсгийн үс ердөө л 1-6 cap анагенез буюу хурдан ургах үе үргэлжлээд шууд телогенез буюу амрах үе нь харьцангуй удаан хугацаагаар үргэлжилдэг байна.