Каратечид яагаад тоосго хагалдаг вэ?
Энэ үйлдлийн үед гарын нэг цэгт төвлөрсөн хүч буюу цохилтын жин нь хагас тоннд хүрдэг. Ийм жингээр тоосго, ваар, болон ясыг амархан хугалж чадна. Үндсэн зарчим нь байж болох хамгийн өндөр кинетик энергийг гаргах бөгөөд өвдөлтийг тэсвэрлэн тоосгыг хагалах энэхүү зорилгыг биелүүлэх нь хурдаас их хамааралтай. Каратечидын энэ хөдөлгөөнийг хийх үед гарынх нь хурд 7м/с хүрдэг байна.