МАХН-ын удирдах зөвлөлийн ажлын албанаас мэдэгдэл гаргажээ

сонгогчдоос байнга тавьж ирснийг харгалзан МАХН-ын Удирдах зөвлөлөөс шийдвэр гарган Төрийн захиргааны байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгоход намаас баримтлах бодлогын чиглэлийг судалж, санал боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгаа аж. Гэтэл төрийн захиргааны байгууллагуудын бүтцийн өөрчлөлтийг МАХН-ын Удирдах зөвлөлийн зарим гишүүн албан тушаалын төлөө улайран хөөцөлдөж, асуудлыг явцуу сонирхлоороо санаачилсан мэтээр олон түмэнд буруу ойлголт төрүүлж намын удирдлагын нэр бүхий зүтгэлтнүүдийн талаар гүтгэлгийн чанартай мэдээ, мэдээллийг сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацах болсонд харамсаж байна гэж мэдэгдэлд дурьджээ.
Иймээс намын хамтын удирдлагын байгууллагын зарим гишүүнийг үндэслэлгүй гүтгэн доромжилж, намын нэр хүндэд бүдүүлгээр халдсанд МАХН-аас няцаалт өгч, намын удирдлага, гишүүдийнхээ нэр төрийг хамгаалах болно гэдгээ мэдэгдсэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button