Албан ёсны айлчлал өндөрлөв
Айлчлалын үеэр ноён С.А. Мещеряков Үйлдвэр, худалдааны яам, Хүнс хедөө аж ахуйн яам, Зам, тәэвэр, аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яамны албаны хүмүүстэй уулзсан. Энэ үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2006-2010 онд хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар ярилцлаа. Түүн дотроо Улаан-Үд хотод монгол барааны үзэсгэлэн, худалдааг гаргах болон Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагааг өргөжүүлэх, түүний дэд бүтцийг барьж байгуулахад Оросын хөрөнгө оруулагчдыг таган оролцуулахад анхаарал хандуулж гэрээ байгуулан ажиллахаар тохиролцож гарын үсэг зурлаа.
(Нийгмийн толь 035/127)