Монгол улс өрсөлдөх чадвараараа 92 дугаар байрт жагсчээ
Харин хамгийн нааштай үзүүлэлтэй ганц салбар нь макро эдийн засгийн орчин гэнэ. Бусад оронтай харьцуулахад дэд бүтцийн хөгжлийн түвшингээр маш доогуур, тодруулбал 105 дугаар байрт орсон бол дэд бүтцийн чанараар бүр 113 дугаар байр эзэлсэн аж.
Нээлттэй нийгэм форумаас Дэлхий дахины өрсөлдөх чадварын индекст Монгол Улсын эзлэх байр сэдэвт нээлттэй ярилцлага зохион байгууллаа. Ярилцлагад Сангийн яам, Үйлдвэр, худалдааны яам, Татварын ерөнхий газрын төлөөлөгчид оролцон эдийн засгийн өнөөгийн байдлын талаар санал бодлоо солилцов.
Дэлхийн эдийн засгийн форум хэмээх олон улсын байгууллагаас улс орнуудын эдийн засгийн хөгжлийн давуу болон сул талуудыг дүгнэх зорилгоор анх 1979 онд Дэлхий дахины өрсөлдөх чадварын тайлан-г гаргасан бөгөөд Монголын талаас Нээлттэй нийгэм форум хамтарч ажилладаг аж.
Өндөр хөгжилтэй болон хөгжиж буй 125 орныг хамарсан тус судалгаанд Монгол Улс хоёр дахь удаагаа оролцоод байна. Есөн тулгуур бүхий137 үзүүлэлтээр дүгнэдэг тус тайланд манай улс 92 дугаар байр эзэлжээ. Эхний байруудад Щвейцарь, Финлянд, АНУ, Сингапур, Япон зэрэгорон орсон бол Ангол улс сүүл мушгижээ.
Манай орны хувьд тус судалгаанд хамрагдсанаар эдийн засгийн хөгжлийн түвшин ямар хэмжээнд байгаа, мөн ахиж дэвшихийн тулд юу хийх шаардлагатайг тодорхойлох аж. Дзд бүтэц, зах зээлийн үр ашигтай байдал, технологийн бэлэн байдал ззрэг нэлээд олон үзүүлэлтээр 100-гаас хойш байранд орсон нь
энэ тал дээр анхаарах цаг болсныг бидэнд сануулж байна. Харин хамгийн нааштай үзүүлэлтэй ганц салбар нь макро эдийн засгийн орчин гэнэ. Бусад оронтай харьцуулахад дэд бүтцийн хөгжлийн түвшингээр маш доогуур, тодруулбал 105 дугаар байрт орсон бол дэд бүтцийн чанараар бүр 113 дугаар байр эзэлсэн аж. Нээлтгэй ярилцлагад оролцсон УИХ-ын гишүүн С.Оюун саяхан болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт-ын талаар танилцуулсан бол УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Энд дурьдсан зүйлсийг өнөөгийн нийгэмтэй холбож ойлгож болохгүй. Энэ бүх үзүүлэлт Монголын жинхэнэ нүүр царайг илэрхийлж чадахгүй. Өнөөгийн эдийн засгийн байдал энд гарсан тоон үзүүлэлтүүдтэй адил тийм ч муу биш байгаа хэмээлээ. Тэрбээр мөн 1990-ээд оноос хойшхи бүх л том хэмжээний судалгааг гадныхан хийсэн. Одоо монголчууд бид өөрсдөө хийх цаг болсныг онцлон сануулж байв. Харин Үндэсний Соёмбо хөдөлгөөний тзргүүн С.Ганбаатар Бид өмнөө тулгамдаж буй асуудлын талаар хангалттай ярилаа. Одоо хэрхэн яаж шийдвэрлэх, яг юу хийхээ тодорхойлох хэрзгтэй байна. Ажахуйн нэгж, компаниуд хоорондоо өрсөлддөг байсан бол харин одоо нэгдэж гадны компаниудтай хэрхэн өрсөлдөх вэ гэж ярих цаг болсон гэлээ. Мөн шинэ техник технологийг хурдан хугацаанд нэвтрүүлэх нь хамгийн чухал асуудлын нэг гздэгт ярилцлагад оролцогсод санал нэгдэж байсан юм.
(Нийгмийн толь 035/127)
А.НЯМ-ӨЛЗИЙ