Тэргүүний ажилтан гэдэг тэгтлээ шалдаа буусан цол юм уу
Тэргүүний ажилтан гэдэг тэгтлээ шалдаа буусан цол уу
Төр засгийн том жижиг шагналууд өнгөцхөн харахуй бас ч гэж эрэмбэ дараатай мэт. Ажилласан жил, бүтээл туурвилыг нь үнэлж хийсэн болоод хийх нөр их хөдөлмөрт нь урам өгч олгодог болов уу гэж бодогддог байлаа. Социализмын үед бүр болзолтой шахуу байжээ. Тэдэн жилд тийм ажил амжуулбал тэгж шагнана гэдэг ч юм уу, ямар ч гэсэн өөрийгөө багцаалдахаар үзүүлэлттэй байж. Бүртав таван жилээр шалгаруулан гавшгайчаар тодруулдаг нь нэг ёсны урьдчилсан үнэлэмж байж гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл хоёр арван жилд би ийм зүйламжууллаа.Одоо нэг тиймэрхүү шагнал ирэх болов уу хэмээн тооцоолоод, цаашид юу бүтээж, ямар урамшуулал гардахаа ч мэдэрдэг байсан аж. Тийм болохоор одоогийнх шиг цол хэргэмийн төлөө үхэлдэн улайрдаггүй, хэр хэмжээнийхээ гавьяаг цаг тухайд нь үнэлүүлээд явдаг байж уу даа. Өнөөдрийн өнцгөөс үзвэл шагнал, урамшууллын утга учир нэгэнт алдагдсан бололтой. Салбар бүхэн өөрийн тэргүүний ажилтан гэх нэгэн сайхан цол тэмдэгтэй. Үүх түүх нь ч сонин. Мэддэг хүний хэлснээр, одоо цагт гавьяатан хэт олшроод, гавьяат гэдэг цол гуншин хавтгәйрах янзтай болохоор гаргасан гэх. Тэр үнэн байх. Хэвлэл мэдээллийн салбарт хориоджил ажилласан найз минь ноднин Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол, тэмдэг аваад бяцхан хүлээн авалт хийж билээ. Нөхөд нь баяр хүргэхийн сацуу Миний найз соёлын гавьяатад тулаад ирлээ хэмээн хундага тулгаж аснаа санах юм. Иймэрхүү ойлголт бусад салбарт ч буй. Эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, шинжлэх ухааны тэргүүний ажилтан бол зүүж үзээгүй сэтгүүлч, эмч, багш, тамирчин,
судлаач бишгүй. Удирдлага нь тодорхойлдоггүй юм уу, ой нь таардаггүй хэрэг үү, хэн мэдэхэв. Хориод жил цаас цоохорлож, чагнуур тавьж, хөлсөө урсгаж, тархиа гашилгах амар ч юм биш ээ. Юу хэлэх гээд байна вэ гэж та бодож байх аваас өчсү. Соёлын тэргүүний ажилтан гэдэг сонирхож хачирхав ч баршгүй цол байх. Ажиглаад байхад амархан хүртэгддэг эд энэ л шиг санагдана. Хүний зохиосон дуу хоёр гурван жил аялчихаад авчихдаг дуучин, хамтлагийг уншигчид надаар хэлүүлэлтгүй гадарлах биш үү. Ганцын зэрэг жишээ татья л даа. Загвар өмсөгч, мисс Э.Гантогоо, охидын Гала хэмээх хамтлаг саяхан энэхүү цол тэмдгээр шагнуулав. Тэд тун удахгүй Монгол Улсын гавьяат жүжигчид болох нь ээ, Баяр хүргэхээс яалтай. Хорин жил аймаг, сумынхаа бүх хүнийг үзэж эмчилсэн эмчээс түлхүү гавьяатай хүүхдүүд юм. Гэхдээ эл шагналыг энгэртээ гялалзуулаад гүйж яваа багачуудад үнэндээ буруу байхгүй ээ. Өгсөн юмыг авахаас яахав. Харин өгч байгаа систем, механизмд согог бии нь гарцаагүй. БСШУЯ, түүний удирдлагуудад учир дутагдал байгаа гэсэн үг. Дээрх яамыг хэн гэгч удирдаж байхдаа
давалгаалж цалгитал хавтгайруулсан хэрэг вэ. Хэв янзаараа байвал, хэдэн дуу сураад хонхны баяраараа тоглолт хийчих хоншоортои сурагч ч, энгэрээ мялаалгахыг гайхах газаргүй болох нь. Тэргүүний ажилтан гэдэг тэгтлээ шалдаа буусан цол уу. Радио, телевизийн тэргүүний ажилтан хэмээх байгууллагын цол тэмдэг ч арваад жил хүлээлгэдэг билээ.
(Нийгмийн толь 035/127)