Нүд, сэтгэл хуурсан бэлэг бэлгийн дээдүүд олшров
Монголын цагаан cap хэмээх уламжлалт баяртаа зориулан нүд хуурч, сэтгэл гонсойлгом бэлэгнүүд хаа сайгүй хямдрал урамшуулал зарлажээ. Орчин үед хүний хэрэгцээнд үл хэрэглэгдэх, эрүүл мэндийн болоод сэтгэл санааны шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүнийгбие биедээ бэлэглэсээр өдий хүрчээ. Аливаа бэлэг хүний сэтгэл санааны сайн сайхан бүхнийг илэрхийлсэн ариун нандин зүйл байх ёстой баймаар…
Ирэх жилийн өнгө төрх ямар бахй нь тухайн жилээс хамаардаг гэж үзэн хамаг мөнгөө шавхан байж Цагаан сар-аа тэмдэглэн өнгөрөөдөг өвөрмөц уламжлал тогтоод нэлээдгүй хугацаа өнгөрөв. Нийслэлдээ томоохонд тооцогддог зәхуудад алга дарам газрыг хүртэл овжин ашиглаж түрээслүүлэн, зай талбайгүй болтол нь чихчихээд баяр дамжин борлогдохгүй үлдсэн бүтээгдэхүүнээ борлуулж хэдэн бор төгрөг халаасалчих санаатай наймәачид тэвдэцгээдэг. Гэтэл хэдэн халтар төгрөгийн төлөө эхийгээ худалдахаас ч буцахгүй зальжин зарим нь энә үеэр газар авч эхэлнэ дээ. Хаа сайгүй л Цагаан cap гэсэнтодотголтой үзэсгэлэн худалдааг хэн нэгэн нь зохион байгуулж, ард иргэдийнхээ баярын хэрэгцээг хангах гэж ажилладаг. Энэ нь буруу зүйл биш. Харамсалтай нь үүнийг далимдуулан чанарын шаардлага хангаагүй гашилсан сүү, гурилтай ааруул, хатаж хорчийсон хэвийн боов гээд хэрэгцээнд нийцэхгүй зүйлийг хямд борлуулж бусдыгаа хохироодог. Мөн энэ үеэр ард иргэдийнхээ сүсэг бишрэлийг нь үл тоон үнэн худал нь мэдэгдэхгүй зурхайч лам нар, өөрсдийн зохиосон элдэв төрлийн зурхайг энд тэндгүй зарж хувийн ашиг хонжоо хайдаг нь нууц биш. Идэх уух, өмсөх зүүхээрээ хулхидуулж дуусаагүй байхад хүний оюун ухаанаар хүртэл бурханы үнэнч элч нар болох лам хуврага, зурхайч нар тоглочихдог. Баярын дараа амьдрал зогсчих юм шиг ганц олдсон боломж хэмээн цагаан cap гэсэн сургаар ходоодныхоо хэмжээг хоёр дахин томортол нь хоол идэж, айл хэсч, бие биенээдайлсаар алив бүхнээ бардаг гайхамшигтай хүмүүс зөвхөн монголчууд бид биш үү. Амьдрал ахуй гайгүй бололцоотой нэг нь мөнгөний зоргоор гайхал төртел тэмдэглэдэг. Харин хоногийнхоо хоолыг арай ядаж залгуулж байгаа айл цагаан сарын хөлд чирэгддэг. Худалч хүнд бүтэн жил идэх хоолоо хоёр, гурав хоногтоо идээд дуусгадаг гэнэ, бид. Тэгэхээр бид чинь ийм ходоод дотор сайтай хүмүүс боллж таарах нээ. Хүнсэндээ чанартай, чанаргүй хоол, архи дарс хэрэглэснээс болж хордлогод орж, хорвоогоос халих ч дөхсөн байдаг.
(Нийгмийн толь 035/127)