Наймаачдын лангууг сахисан боол-ын амьдрал

Ингэж хөлслөхдөө цалинг нь өндөр амладаг ч яг гар дээрээ авах болоход өрдөө 20-30 мянга байх нь энүүхэнд. Өдөр болгон өгдөг түрээс, хоолны мөнгийг цалинд нь оруулан бодчихдог учраас энэ гэнэ. Хоног тутмын татаас сарын эцэст цалингаас нь 30-60 мянган төгрөг хумсалж орхино. Түүнчлэн бараандаа тулсан дээд үнэ тогтоож, үүнээс хямдруулж, эсвэл нэмж зарахыг хориглодог байна.

Барааны үнэ буулгаж авах зантай монголчууд наад зах нь 500 төгрөг хямдруул гээд унжчихна. Гэвч нэгэнт тогтсон үнийг буулгах эрхгүйгээс үндсэн үнэ дээр 500 төгрөг нэмж зарахаар чи үнэ нэмлээ, цалин өгсөөр байхад ашиг хонжоо харлаа хэмээн загнаж зандардаг гэх. Үнэ буулгахгүй болохоор бараа зарагдана гэж үгүй. Тэгэхээр чи муу ажиллаж байна, сайн зарахгүй бол цалингаас чинь суутгана шүү хэмээн бас л заналхийлнэ. Эцэст нь ажлаасаа гаръя гэхээр бараа дутсан байна хэмээн бөөн төлбөр тооцоонд унагаж орхидог аж.
Хэтэвч зузаан наймаачид боол-оороо ихэвчлэн тааруу амьдралтай хамаатан саднаа сонгон ажиллуулдаг. Уг нь хүн хүнээ дээдэлж амьдрах ёсон эрт дээр үеэс залгамжлагдан ирсэн. Энэ ёс одоо аль хэдийнэ улгүй болж, баян ядуугийн зааг ялгаа алд дэлэм болсон. Боолын энэхүү нийгмийн жишээ бол зах, томоохон худалдааны төвийн наймаачдын лангууг сахисан хөлсний худалдагч нарын амьдрал. Баян наймаачид боолын тоогоороо уралдах тохиолдол ч байдаг гэнэ. Тиймээс Хархорин, Нарантуул, Баянгол зэрэг худалдааны төвд салбараа нээж боол-оо зогсоосон хун манайд цөөнгуй аж. Ийм байдалд өртсөн нэгэн хохирогчтой уулзсан юм. Тэрбээр нэрээ нууцлахыг хүслээ.

-Хүний бараа зараад хэр удаж байна?
-Гурван cap болох гэж байна. Арваннэгдүгээр сараас эхлэн гарах болсон.

-Босстойгоо ямар холбоотой юм бэ?
-Холын хамаатан. Ээжийн дүүгийн хүүхэд юм л даа. Гэртээ ажилгүй байхад минь лангуун дээр зогсох уу гэсэн санал тавьсан юм. Манайх ядуу амьдралтай болохоор би шууд л зөвшөөрчихсөн. Уг нь биед амар ажил л даа. Хэдэн бараа дэлгэчихээд лангууны ард суух их хэцүү биш.

-Цалин мөнгөний тал дээр байнга асуудал гардаг гэсэн үнэн үү?
-Тийм ээ, цалин буух болохоор асуудал их гардаг. Анх 150 мянган төгрөгийн цалин өгнө гэж амласан. Харин хоолны мөнгө, түрээс хоёроо цалинд хамаарахгүй гэсэн.
Гэтэл Хархорин зах өдөр болгон лангууны түрээсэнд 1000 төгрөг авдаг. Сарын эцэст цалингаа авах болоход түрээсийн бол он хоолны мөнгийг цалингаас хасч тооцдог. Яагаад ингэж байгаәг асуухад Манайд хэтэрхий алдагдалтай байна. Ингэж шийдэхээс өөр арга алга гэж тайлбарласан. Өдрийн түрээсээ өгсөөр 30 мянга нь хасагдаж, хүн л юм болохоор өдөрт бие засч, бас хоёр гурван хуушуур идэж, автобус унаанд суусаар байгаад сарын эцэст гар дээрээ 30 мянган төгрөг л авдаг.

-Ингэж зогсдог хүмүүс хэр олон байдаг вэ?
-Нэлээд бий. Зуны цагт оюутнууд их зогсдог Ер нь зах дээр наймаа хийж байгаа хүмүүсийн бараг хагас нь ийм. Манай эгнээнд л гэхэд 10 гаруй хүн бий. Бүгд л боссынхоо хамаатан садан нь. Тэгсэн хэрнээ мөн л мөнгөний хэрүүл маргаантай.

-Өөр ажил хийж болдоггүй юм уу?
-Уг нь болно л доо. Гэхдээ яг болих гэхээр бөөн өр гараад ирдэг. Тэгж бараа дутаасан байна, орлогоос тэдэн төгрөг алга гэхчлэн янз бүрийн шалтаг хэлж өрөнд унагачихдаг. Тэгээд ч төрөл болохоор нүүрээ бас буруулчихаж болдоггүй юм. Ядарч явахад бас ч гэж тусалсан хүн шүү дээ.

(Нийгмийн толь 035/127)
л.нинж

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button