Жижигхэн төрсөн Лүндээгийн буруу юм уу?

Жижигхэн биендээ баймгүй ихийг амжуулж явдаг түүнийг ангийнхан нь бие нь бага ч бэлчээр нь том хэмээн өхөөрдөх нь бий. Биенийхээ бага жижгээс болоод бусдын нүдэнд торохгүй, хийсэн зүйл нь үнэлэгдэхгүй байх үе түүнд нэг бус удаа байсан гэдэг. Саяхны нэг чуулган дээр гэхэд л Ц.Нямдорж дарга ирцээ бүрдүүлэх гэж уламжлал ёсоороо гишүүдийн нэр заан дуудангаа сонин уншиж суусан Лүндээг харалгүй УИХ-ын дэд дарга Лүндээжанцан хуралдаа ирнэ үү хэмээн дуудаж орхиж. Эвгүй байдалд орсон Лүндээ Би байна ш дээ даргаа, жижигхэн төрсөн нь миний буруу юм уу хэмээн гомдол мэдүүлж харагдсан. Нээрэн ч жижигхэн төрсөн нь Лүндээгийн буруу юм уу?

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button