Төрсөн жил хийгээд насаа зөв тогтоох арга

Махбод Гал жил Шороо Төмөр Ус Moд
Туулай 1 13 25 37 49
Луу 50 2 14 26 38
Могой 51 3 15 27 39
Морь 40 52 4 16 28
Хонь 41 53 5 17 29
Бич 30 42 54 6 18
Тахиа 31 43 55 7 19
Нохой 20 32 44 56 8
Гахай 21 33 45 57 9
Хулгана 10 22 34 46 58
Үхэр 11 23 35 47 59
Бар 60 12 24 36 48

Тэр дугаар нь тухайн жил болон түүний махбода хоёрын уулзвар дээр буй

ЖАРНЫ ТООЛЛЫН БИЛГИЙН ЖИЛИЙГ АРГЫН ОНД ШИЛЖҮҮЛЭХ АРГА
Одоо билгийн жилийг хүснэгт ашиглан аргын онд шилжүүлэх хялбар аргыг зохиоё.
Жарны дугаарыг а, жилийн дугаарыг b, билгийн жилд харгапзах оныг 0 үсгээр тэмдэглэе.
Билгийн жилийг аргын онд шилжүүлэх томъёо нь
о=1026+(а-1)*60+b болно.
Жишээлбэл XYI жарны гал морин жилийг аргын онд шилжүүлье. Жарны дугаар нь а=16, Хүснэгтээс харвал гал морин жил нь b=40 о=1026+(а-1)*60+b=1026+(16-1)*60+40= 1026+900+40= 1966 буюу 1966 он болж байна.

АРГЫН ОНЫГ ЖАРНЫ ЖИЛД ШИЛЖҮҮЛЭХ АРГА
Одоо аргын оныг билгийн жилд шилжүүлэх аргыг зохиоё.
Тухайн аргын оноос 1026-г хасч, гарсан ялгаврыг 60-д хуваасны бүхэл үлдэгдэл нь олох билгийн жилийн дугаар бөгөөд ногдвор дээр 1-ийг нэмбэл олох билгийн жилийг харъяалах жарны дугаар гарна. Хүснэгтэд буй дугаараар билгийн жил хийгээд түүний махбодыг олно.
1962 оныг билгийн жилд шилжүүлье.

1962-1026=936. 93660=15(36). 36 нь билгийн жилийн дугаар. Хүснэгтээс харвал 36 дугаартай жил нь усан бар байна. 15+1=16. усан бар жилийг харъяалах жарны дугаар 16 буюу 1962 он нь XYI жарны усан бар жил болж байна.
Дээрхи хоёр аргаар төрсөн жилээ олж болно.
Монголчуудын амьдрал 04

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button