Дэлхийн энергийн төв Хамар-ын хийдийн тэргүүн Ловон лам Ц. Дөш Хэл амнаас өөтөх нь амархан жил тул эе эвээ хичээн, хэрүүл тэмцлээс дайжиж явууштай

Тэр утгаараа таны ярилцлагыг уншигч, захиалагчиддаа хүргэх боломжтой болсондоо баяртай байна. Тун удахгүй гарах гахай жилийн өнгө, төлөвийн талаар та юу айлдах вэ?

-Баярлалаа. Улиран одож буй нохой жил ч гэсэн бүтээн байгуулалт ихтэй сайхан жил боллоо. Манай хийдийн хувьд л гэхэд гэгээн багшийн маань 150 жилийн ойг угтсан шамбалын 125 суварга бүтээж нээлтийг нь хийлээ. Ирж байгаа гахай жил ч гэсэн тийм элбэг биш ч хур бороотой, сайхан жил гарна гэж бодож байна. Харин зарим үедээ салхи ихтэй байна байх. Настайчууд болон
багачуудад сөрөг талтай байж болзошгүй. Иймийн тулд Есөн тугийн мандал өргүүлж, даатгал сайн хийлгэх хэрэгтэй.

-Хамгийг номхотгогч хэмээх гал гахай жилд ямар жилтний үйлс өөдрөг байх, ямар жилтэн юунаас сэрэмжлүүштэйг хэлж зөвлөхгүй юу?

-Могой жилтнүүдийн анхаарах үе. Бусдаар гайгүй. Хамгийн гол нь хоорондоо эвтэй байж, янз бүрийн хэрүүл тэмцэл, хэл амнаас дайжин болгоомжтой явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэл ам, хэрүүл тэмцлээс өөтөх нь амархан жил юм. Тийм учраас газар орон, нутаг усандаа цэвэр ариун хандан, даатгал сайн хийх хэрэгтэй.

-Дэлхийн энергийн төв гэж өвлийн хүйтнийг ч ажралгүй айлчин их цуглах юм. Ийн нэрлэгдэх болсны учир нь ?

-Манай хийдийн шамбалыг энергийн цэг гэж яриад байгаа юм. Дээд орноос замбуулинд туссан гэрлийн тэр цэг дээр гэгээнтэн 1852 онд шав тавьж Ирээдүйн шавь нар маань энд шамбалыг бүтээнэ гэж айлдсан гэдэг. Тэр айлдварын дагуу бүтэж байгаа нь энэ. Орж ирж буй тэр гэрлийн долгионыг л энерги гээд байгаа юм шүү дээ. Түүнд орсон үед биед янз бүрийн өөрчлөлтүүд гардаг. Тэр гэрэлд орох үеийг шамбалд орлоо гэж ярьж байгаа юм. Хүн билгийн нүдгүй учраас тэр гэрлийг харж чаддаггүй. Зөнгөөрөө хөлс гарах, бие нь амрах зэргийг мэдэрдэг. Ер нь шамбалд мөргөхөд хүний хийморь сэргэж, ажил үйлс бүтэх нь сайн болж цаашдын зам мөр нь сайжирдаг.

-Гахай жилд юу хийх талаараа… Гадныхны нүдэнд Монголын төлөөлөл болдог газрын нэг танайх шүү дээ?

-Хийд маань анх 1821 онд байгуулагдаж, 1990 оноос дахин сэргэсэн шүү дээ. Гахай жилд бид ноён гэгээний Бүтээлийн цагаан дугана-ыг бүтээнэ. Мөн өндөр хүчдэлийн шугам татаж, Хүслийн уул буюу хан ууландаа ганжир, 108 шат хийх төлөвлөгөөтэй байгаа. Хутагтын гэгээрлийг олсон агуйн хэсгийг засах, шамбалд зам татах гээд төлөвлөсөн олон ажил бий.
Ингээд Монголчуудын амьдрал сониноороо дамжуулан нийт Монголчууддаа ирж байгаа гахай жилдээ эе эвтэй, аз жаргалаар дүүрэн байж cap шинэдээ сайхан шинэлэхийн ерөөлийг өргөе.

-Баярлалаа. Танд болон танай хамт олонд ч cap шинийн мэнд хүргэе. Сайхан шинэлээрэй.

Монголчуудын амьдрал сонин 04

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button