Оросын тэрбумтнуудын тоо 500 хүрчээ

Энэхүү жагсаалтыг гурван жилийн турш тэргүүлсэн Роман Абрамович энэ удаад Олег Дерипаскат тавьж өгсөн нь мэргэжилтнүүдийн анхаарлыг ихэд татаж байгаа ажээ. Жагсаалтыг гаргачид нь Оросын Төв банк, Санхүү ба зах зээлийн Холбооны алба, толгой банкууд болон хөрөнгө оруулалтын компаниудын тайлан зэрэг баталгаатай эх сурвалжуудын мэдээг ашиглажээ.

Жагсаалтын эхний аравт дараах хүмүүс оржээ, үүнд
1. Олег Дерипаска. Базовый элемент нэртэй асар том бизнес эзэнт гүрний эзэнг- 21,2 млрд доллар.

2. Роман Абрамович. Чукотгийн автономит тойргийн амбан захирагч Chelsea клубын эзэн – 21 млрд.

3. Михаил Прохоров. Норильский никель, Росбанк, Полюс Золото, Открытые инвестиции, Проф-медиа зэрэг байгууллагуудын хамтран эзэмшигч -14,2 млрд.

4. Владимир Потанин. Михаила Прохорова (№3), бизнесийн түнш байсан бөгөөд өнгөрсөгч сарын сүүлээр тусдаа гарсан – 14,2 млрд.

5. Владимир Лисин. Новолипецкийн төмөрлөгийн комбинатын ТУЗ-ын тэргүүлэгч, хамтран эзэмшигч – 13,9 млрд.

6. Михаил Фридман. Альфа-групп-ын үндсэн хувьцаа эзэмшигч -13,850 млрд.

7. Вагит Алекперов. Лукойл-ын ерөнхийлөгч, хувьцаа эзэмгшиг, Уралсиб болон ИФД Капиталъ компаниудын хамтран эзэмшигч – 12,3 млрд.

8. Сулейман Керимов. Нафта-Москва компаний эзэн – 12,1 млрд.

9. Алексей Мордашов. Северсталикомпаний үндсэн хувьцаа эзэмшигч, Северстальтранс-ын хувьцаа эзэмшигч – 11,250 млрд.

10.Виктор Вексельберг. Ренова группын үндсэн хувьцаа эзэмшигч- 11,2 млрд

(olloo.mn)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button