Иргэдийн шударга шүүхийг хүлээн зөвшөөрсөнгүй

Харин асуултанд нь төрийн гурван өндөрлөг тодорхой хариу өгөөгүй гэж үзсэн тэдгээр залуус тэдгээрийн хэсэг нөхөд Иргэдийн Шударга шүүхийг байгуулан, шүүхийн үйл ажиллагаанд болон хууль бус гэж үзсэн бүхэндээ хяналт тавин ажиллах болно гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ талаараа Хууль зүй дотоод хэргийн яаманд ТББ байгууллага байгуулах талаар бүрдүүлэх бичиг баримтаа 1 сарын 18-нд бүрдүүлж өгсөн хэдий ч өнгөрсөн баасан гариг буюу 2 сарын 9-нд зөвшөөрөөгүй аман хариу авахдаа хариу авсан байна. Яагаад звшөөрөөгүй талаар тодруулахад Хууль зүйн яамнаас нэрнээс чинь болоод татгалзсан гэсэн байна. Гэтэл
ТББ байгуулах туухай хуулинд
1. Байгуулж буй ТББ-ын нэр давхацсан тохиолдолд
2. Тухайн байгууллын явуулж буй үйл ажиллагаа Монгол лусын хууль тогтоомжийг зөрчиж байвал гэсэнг хоёр л үндэслэлээр ТББ байгуулахыг үл зөвшөөрдөг гэнэ.
Гэтэл нэрнээс болоод Иргэдийн шударга шүүхийг нухчин дарах гэсэн бодлого явагдаж байна хэмээн тус ТББ үзэж байгаа ажээ. Хэдийгээр ийм шийдвэр авсан ч энэ байгууллагаа байгуулагдсанаа зарлаж, өнөөдрөөс эхлэн үйл ажилагаагаа хүчин төгөлдөрөөр явуулах болно гэдгээ мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар тус байгууллагад 3 гомдол, санал иргэд байгаа бөгөөд үүнийгээ шийдвэрлэх ажилдаа ханцуй шамлан орохоор болоод байгаа ажээ.
Энэ талаарх Иргэдийн шударга шүүхийг санаачлагч Х.Бат- Ялалтын ярианд анхаарлаа хандуулна уу
үideo1
Иргэдийн шударга шүүхийн санаачлагчид Хууль зүй дотоод хэргийн яамнаас гаргасан шийдвэрээ бичгээр өгөхийг хүссэн хэдий ч дарга байхгүй гэсэн шалтгаанаар өгөхөөс татгалзсан байна. Юунаас болж ийм шийдвэр гаргаснаа тэдгээр албан тушаалтнууд тайлбарлахаас цааргалан хүүхдийн тоглоом шиг зүйлээр хуурч байгаад нь энэ байгууллагынхан эгдүүцэж байгаагаа илэрхийлэсэн.
Хуулийн ямар нэг зөрчилгүй байхад нь ийм шийдвэр гаргасан эрхэмүүд арай л өөр шалтаг хайхгүй дээ. Иргэдийн шударга шүүх гэсэн нэр тэдний хийсэн булхайг уудлахаар тийм аймаар сонсогдсон бололтой. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчийн үлгэр болоогүй байгаа даа.

/Оллоо.МН/
Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button