Тэнгэрлэг аялгуу сонсоод үз

Дуучин Н.Төмөр-Очир нь гадаад дотоодын 25 дуурийн гол ба туслах дүрд тоглож өөрийн болон гадаадын зохиолчдын 40 гаруй ари романс, 60 гаруй зохиолын дуу дуулж төрийн болон уран бүтээлчдийн тоглолт концертонд тоглож байжээ. Өнгөрсөн жил Өндөр хөхий минь хэмээх тоглолтоор өөрийн уран бүтээлийг үзэгч түмэндээ тайлагнасан байна.

Тэнгэрлэг аялгуу хэмээх тоглолтын талаар ДБЭТ-ын гоцлол дуучин Н.Төмөр-Очир ийнхүү ярьж байна.үideo1Дуучин болох замналаа 1981 онд Болгарт очин суралцаж 1987 онд ДБЭТ-ийн тайзнаа гарсан тэр цагаас хойш өнөөг хүртэл уран бүтээлээ туурвиж байгаа аж. Ховд нутгийн уугуул Н.Төмөр-Очирын тайлан тоглолтонд АЖ Мөнхшүр, Жавзандулам, МУГЖ Эрдэнэбат гээд олны танил уран бүтээлчид уран бүтээлийн дээжээс хүргэх юм байна. Ирэх 3-р сарын 21 нд UB palace-н концертын их танхимд болох энэхүү тоглолтын найруулагчаар Ховд аймгийн Хөгжимт драмын театрын найруулагч УГЗ Д.Гомбосүрэн ажиллаж байгаа бөгөөд тасалбарын үнэ 8 мянган төгрөг байх аж.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button