Ил тод байж олны итгэлийг олж ав. Тэгвэл…
Байгалийн баялаг ашиглагч уул уурхайн компаниудын татвар ард түмэнд ил тод, бусад бүх хэлбэрийн төлбөрийг нээлттэй зарлах нь олон нийтэд зөв сэтгэгдэл төлөвшүүлж улмаар цаашид үйл ажиллагаанд нь ч эерэг үр дүнтэй байх болж нээж өгч байгаа талаар энэхүү төслийн гол сэдэв болж байгаа аж.
Энэхүү ил тод байдлыг бий болгох үүднээс санаачлаж буй Олборлох салбарын ил тод байдлын санаачлага ямар үр дүнтэй болох талаар Зориг сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн С.Оюунаас тодруулсан юм.үideo1Өнгөрсөн 2003 онд Их Бринатийн засгийн газраас санаачлан Лондон хотноо зохион байгуулсан Ланкастерийн бага хуралд дэлхийн олон улс орон болон компаниуд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон байна. Энэхүү бага хурлаар олборлох салбарын санхүүгийн ил тод байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн зарчмуудын баталсан байна. Энэ зарчмуудын гол зорилго нь газрын тос, байгалийн хий, уул уурхайн олборлолтоос хараат эдийн засагтай улс орнуудад ил тод, хариуцлагатай байдлыг хөхүлэн дэмжсэнээр орлогын буруу зохицуулалтаас үүдэх аливаа сөрөг үр дагаврыг буруулах аж.
Олборлох салбарын ил тод байдлын санаачлагыг дэмжих явдалд хэвлэл мэдээлийн хэрэгслийн ажилтнуудыг татан оруулах болсон талаар тодруулвал.үideo2Ил тод байдал нь компаниудад өрсөлдөөний адил тэгш боломж олгоод зогсохгүй аливаа компани загсийн газарт төлж байгаа төлбөрөө олон нийтэд ил тод болгосноор хийж байгаа хөрөнгө оруулалтаараа улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байгаагаа харуулах нь төслийн багийнханд хэрэгтэй аж. Иргэдийн нэрийн өмнөөс засгийн газрын захиран зарцуулж байгаа тэдгээр орлогын талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэлж буй мэдээллийн хэмжээг нэмэгдүүлэх, улмаар засгийн газруудыг илүү их хариуцлага хүлээдэг болгоход иргэний нийгмийн хүртэх ашиг нь оршиж байгаа аж.
Т.Од /olloo mn/