Тээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ хямдарлаа
Хэдийгээр энэ бага хэмжээний мэт боловч тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг олон шат дамжлага дамжуулалгүйгээр нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлж байгаа оновчтой алхмуудын нэг нь юм. Өмнө нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг авахдаа Бамбай компанийн дансанд мөнгөө төлж. Үүнийг тус компани Үндэсний үнэт цаас ХХК-ийн данс руу шилжүүлснээр гэрчилгэ авах эрх нээгддэг байсан бол одоо шууд Үндэсний үнэт цаас ХХК-ийн данс руу шилжүүлдэг болжээ. Та хэрвээ тээврийн хэрэгслийн гэрчилгээ авах гэж байгаа бол 800 төгрөгөө Голомт банкны нэгдүгээр салбар 1102596741 тоот дансанд тушаах юм байна.
Ардын эрх сонин 30 /562/
А.Амар