Халгаламж банкны нягтлан бологч Ц.Чимэдцэрэнг ганц худагт хорьжээ

Тэгвэл Төрийн өмчийн хороо болон Братскийн Ардын банкныхан хувьчлалыг буцаах бодолгүй байгаа аж. Өчигдөр өглөө Хадгаламжийн банкны шинэ эзэн Сергей Горомов Д.Сугар даргатай уулзахдаа ч энэ тухай дурьдсан ажээ.

Түүхэнд бичигдэхүйц үр дүн, амжилт авчирсан гэх Хадгаламжийн банкны хувьчлал буцаж магадгүй тухай манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн. Баттай эх сурвалжийн мэдээлснээр банкнаас 10 биш 12 сая ам.доллар дутаж, энэ хэрэгт Улсын Мөрдөн байцаах газар эрүү үүсгэн шалгаж эхэлжээ. Улмаар тус банкны ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Чимэдцэрэнг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Ганц худагийн урьдчилан хорих төвд саатуулаад байгаа гэнэ. Түүнээс гадна хэд хэдэн хүн энэ хэрэгт холбогдон татагдаж буй сурагтай.

Харин Төрийн өмчийн хорданы даргын тушаал өчигдөр гарч, Монголбанк, Сангийн яам, Төрийн өмчийн хорооны мэргэжилтнүүдийн хамтарсан шалган тогтоох хэсэг томилогджээ. Уг ажлын хэсэг өчигдөр 14 цагаас ажлаа эхэлсэн байна. Тэд 10 хоногийн дотор хариугаа гаргаж, үнэхээр үлэмж их хэмжээний мөнгө дутаж уу, хэний алдаатай ажиллагаанаас үүдэн дутагдал гарах болов гэдгийг тогтоох аж. Дутсан бол хэн хариуцах вэ гэдгийг Төрийн өмчийн хорооны хурлаар хэлэлцээд шийдвэр гаргах юм байна.

Тус банкнаас 12 сая ам.доллар дутсан гэдэг нь худалдаж авсан Братскийн Ардын банкныхны гаргасан тоо гэнэ. Тэдний тогтоосноор 2003 оноос эхлэн данснаас мөнгө хумслах ажиллагаа эхэлсэн юм байх. Тухайлбал, Ц.Базар захирлаар ажиллаж байхад найм, түүний өмнөх захирлын үед дөрвөн сая ам.доллар дутсаныг тогтоосон аж.
Уг нь 2003, 2004 он гадаадын аудит, 2005, 2006 онд Монголын Далай ван, НИММ аудит тус банкинд шалгалт хийсэн гэнэ. Тэгэхэд ямар ч дутагдал зөрчил илрээгүй аж. Харин тус банкийг хувьчлагдахын өмнөхөн, 2006 оны тавдугаар сард Төрийн өмчийн хорооноос шалгалт хийхэд зөрүү мөнгө гарч. Үүнийг клирингийн дансанд байгаа мөнгө хэмээн Хадгаламжийн банкныхан тайлбарласан гэнэ. Клирингийн данс гэдэг нь зөвхөн Монгол банкинд байдаг тул төв банкнаас өөр ямар ч байгууллага шалгадаггүй аҗ. Өөрөөр хэлбэл, Монгол-банкнаас баталсан банк хоорондын кпирингийн тооцооны журмаар 15 цагаас өмнөх гүйлгээ дүнд нэгтгэгдээд, хойшхи нь өөр тусгай дансанд бүртгэгддэг. Тэр дансыг үзэх боломж Төрийн өмчийн хороонд байдаггүй ажээ. Төрийн өмчийн хорооны хувьд бэлэн болсон тайлан баланс, аудитын дүгнэлтийгавч, Монголбанкнаас санал авснаар менежментээ хийдэг. Мөн банк гэдэг нарийн системт ажиллагаатай. Тэр бүр нарийн шалгалт хийж санхүүгийн асуудалд нь гүнзгий нэвтрэх боломжгүй гэнэ.

Ийм л нөхцөлд дээрх дутагдал үүссэн байх хэмээн ТӨХ-ныхон үзэж байна. Энэ тухай өчигдөр Төрийн өмчийн хороонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр тус хорооны дарга Д.Сугар сэтгүүлчдэд танилцуулсан юм. Хэвлэлийн бага хурлын үеэр Хадгаламжийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн нэг Н.Цогтгэрэл ирсэн байв. Тэрбээр Хадгаламжийн банкийг хувьчлагдахаас хоёр сарын өмнөөс бэлтгэл ажлаа эхэлж, найдваргүй зээлүүдийгбагасгасан. Мөн нэг сарын өмнөөс зээл олгоогүй. Энә хугацаанд биднийг ажиллахад ийм дутагдал ерөөсөө илрээгүй гэж байв. Нөгөө талаас энэ банкийг худалдан авч байгаа бүх тал банкны үйл ажиллагаатай танилцаж, нүдээр үзсэн. Тэр үед ч энэ дутагдал илрээгүй нь хорооныхны гайхшралыг төрүүлжээ. Юутай ч зөвхөн худалдан авсан талын тоог барилгүй, Монгол талын мэргэжилтнүүдийн хийх шалгалтын хариу энэ дуулианыг эцэслэх ажээ. Тиймээс шалгалтын ко-миссынхны хариуг хүлээх үлдлээ.

Төрийн өмчийн хороо¬ныхны дутсан гэх 12 сая ам доллар шалгалтаар нэлээд багасах байх хэмээн тооцоолсон байна. Хэрвээ үнэхээр худалдагдсан өмчөөс хөрөнгө дутсан нь тогтоогдвол, мөн төрийи буруутай ажиллагаанаас үүссэн нь нотлогдвол тус банкийг зарсан мөнгөнөөсөө буцааж өгч, түншээ хохиролгүй болгох гэнэ.
Энэ мөнгөний дутагдлаас болж түүхэнд байхгүй гээд гайхуулаад байсан Хадгаламжийн банкны хувьчлал буцаж магадгүй гэж олон хүн таамаглаж буй.

Тэгвэл Төрийн өмчийн хороо болон Братскийн Ардын банкныхан хувьчлалыг буцаах бодолгүй байгаа аж. Өчигдөр өглөө Хадгаламжийн банкны шинэ эзэн Сергей Горомов Д.Сугар даргатаи уулзахдаа ч энэ тухай дурьдсан ажээ.
Харин хэвлэлийн бага хурлын төгсгөлд Д.Сугар дарга Юутай ч шалгалтын хариуг хүлээе. Хадгаламж эзэмшигчдийн хувьд банкнаас их хэмжээний мөнгө дутсан нь нөлөөлөхгүй. Эргэлзэж байгаа бол мөнгөө шалгаж болно шүү хэмээсэн юм.
Төрийн өмчид байсан банкнаас их хэмжээний мөнгө дутах болсон нь юутай холбоотой вэ. Энэ тухай Төв банкны хэвлэл мэдээллийн төлөөлөгч Н.Амгалантай холбогдож тодруулахад, Ямар нэгэн асуудал үүсвэл өөрсдөө хариуцна. Тиймээс энэ тухай Хадгаламжийн банкныхнаас мэдээлэл ав гэлээ.

Ц.Чимэдцэрэн өмнө нь Ард банкинд гүйлгээний нягтлан бодогчоор ажиллаж байжээ. Дараа нь Хадга¬ламжийн банкинд мөн гүйлгээний нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2005 онд ахлах нягтлан бодогч болсон юм байна.

(Нийгмийн толь 036/128)
Б.СҮРЭН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button