Олиггүй ховдог

Манай оронд тархсан 60-аад зүйлийн хортон мэрэгчээс тархалт, тоо, учруулах хөнөөлөөр үлийн цагаан оготно толгой цохидог. Уг мэрэгч Төв Азид, тухайлбал, ОХУ-ын байгалийн чанад, Монголын болон Дагуурын тал газар, БНХАУ-ын зүүн хойд хил орчмоор оршин суудаг. Байгаль ээжийн гаргаж өгсөн ажлын байрны ихэнх нь Монголын тал хээрт байдгаас олноор Монголд амьдардаг.
Нүх ухаж амьдрагчид тун хөдөлмөрч. Сохор номин жилд хэдэн арван тн газар шорооны ажил хийдэг бол тарвага 5-6 метр гүн нүх ухаж, шороог гаргаж хаядаг. Yлийн цагаан оготнын гэр 50 см-ээс доошгүй гүнд байдаг. Олноор оршин суудаг бол үлийнүүд олон км үргэлжилдэг.
Чогчоохой, газрын бор шувуу зэрэг нүхэнд үүрлэдэг жигүүртэн, олон зүйл шавьж үлийн цагаан оготнын малын хөлөөр цөмөрсөн нүхийг эзэгнэнэ. Yлийн цагаан дахиад ийм үлийг ашигладаггүй.
1688 онд манай оронд аялж явсан П.Жербильен Хэрлэн голын хөвөөнд нэгэн оготно хэт олширсон тухай тэмдэглэн үлдээсэн ч тэр үед амьтан судлалын ухаанд эл оготнын тухай мэдээлэл байсангүй. Хожим 1862 онд Г.Радде энэ оготныг амьтны ангилал зүйн үүднээс тодорхойлж, Оросын нэрт амьтан судлаач Ф.Ф.Брандтын нэрийг хайрласнаар Microtus Brandti Radde хэмээн нэрийдэх болжээ.
Брандтын оготно 34 хромосомтой, наснаас хамаарч 100-148 мм урт, 20-30 мм урт сүүлтэй, 30-70 грамм жинтэй. Хавар, намарт цайвар, зундаа бараан зүстэй болдог, хуурай зөөлөн хөрстэй газарт амьдрах сонирхолтой, өдрийн амьдралтай, өвсөн тэжээлтэн. Бусад мэрэгчээс цайвар зүс, богино сүүлээрээ ялгардаг. Ил задгай газраас тэжээлээ олж иддэг тул их соргог, усанд огт А-гүй амьтан биш гэнэ. Нарийхан гол, татуурган усыг сэлж гатлах нь бий. Туршилтын байранд байлгахад их хажиг болж, заримдаа бие биеэ урдаг. Өвс ургамлаар хооллодог ч жижгийгээ барьсан удаа бий гэнэ.
Эл мэрэгч гайхалтай хурдан үржих чадвартай. Хавар байсан эрэгчин, эмэгчин хос намар 20-22 болж үрждэг. Аз болоход байгаль ээж энэ чадварт нь хязгаар тавьснаар байгалийн нөхцөлд хулгана хэлбэрт мэрэгчдийн гөлчгийн 35-40 хувь нь л мэнд бойждог байна. Эмэгчин жилдээ 3-4 төрж, төрөх бүрдээ 6-8, заримдаа 17 хүртэл тооны гөлчгий гаргадаг. Хээлээ 17-23 хоног тээнэ. Гөлчгий нүцгэн төрөх бөгөөд зургаа хоноход үс нь ургаж, 13 хоноход хулгана дүрс нь бүрэн бүрэлдэнэ. Гөлчгий 14-16 хоног эхээ хөхөөд борог хоолонд орно. 40-45 хоног болоод бие гүйцнэ. Гөлчгийтэй эмэгчин эрэгчнээ хазаж хэмлэх нь бий. Гөлчгий нь борог хоолонд ороход эх оготно дахин хээл авна. Ороо хөөцөлдөөний үед эрэгчин оготнууд хоорондоо уралцах нь ихэснэ. Дөрөвдүгээр сарын эцсээр төрөөд сар хагас орчим болоод ахин хээлтсэн эх оготно үлийгээ орхин шинэ нүх малтан тэндээ төрөөд, мөн хугацааны дараа үлийгээ хоёр дахь төрөлтийн гөлчгийдөө орхиод шинэ нүх ухан зайлдаг. Намар болоход эх оготно тохиромжтой газар олж үлийлээгүй бол өвлийг давж чадахгүй. Yндсэн үлийн оготнуудыг жил бүр залуужуулж, оготнын үр удмыг таслахгүй гэсэндээ эх оготно ийн үлийнээсээ дайждаг гэнэ.
Хавар өнгөрсөн намар цуглуулсан өвс хатаж, тэжээлийн чанараа алддагаас сонгинолог, үндэслэг иш ухаж иддэг. Долдугаар сараас агь шавгаар хооллож, наймдугаар сарын сүүлээс ургамлын шүүслэг, ногоон хэсгийг нүхэндээ хурааж, хөеөгөө бэлтгэнэ.
Брандтын оготно их хуншгүй. Дулаанд ялаа шумуулаас дайжин, тачир ургамалтай, ус унданд ойр нутагт зусах үхэр, хонь, ямаа, цагаан зээр зэрэг хивэгчийн хоолыг булаана. Бас болоогүй, өөр шигээ ургамлын хөмрөгийг ихээр идэж багасгадаг дагуурын болон Монголын огдой, тарвага, дагуурын болон урт сүүлт зурам, сархитгана оготны ч хүнсийг цөлмөнө. Yлийн цагаан өл даахдаа муу. Дулаан нөхцөлд тэжээл өгөхгүй хориход бие гүйцсэн оготно 47-48, борог тэжээлд орсон гөлчгий 17-18 цагийн дараа өлбөрдөг. Брандтын оготно маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушгийг илүүд үздэг. Олширсон үедээ дулаанд нь тэр хавийг цөлмөснөөс намар хангалттай хөеө хурааж чаддаггүйгээс өвөл олноор өлбөрч үхдэг.
Өнөөдөр ч эл ургамлын хөмрөгийг цөлмөгч биднийг мөшгөж, гамшгаа тарьсаар. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, нэг оготно дунджаар зургаан кг үр тариа, 7-8 кг өвсийг өвөл хэрэглэхээр нөөцөлж, хоногт 12-30 грамм ургамал иддэг. Ихээр үржвэл хөрсний 0-80 см хүртэлх үе үлийд эзлэгдэн тархсан газрынхаа ургамлын ургацыг 4-7 цн-ээр буюу 75-100 хувь хүртэл бууруулдаг, 4-6 жилийн дотор ургамлын хөмрөг өөрчлөгдөж, бэлчээрт тохиромжгүй нутаг болдог. Ийм газарт олон хашаа худаг ашиглалтгүй хоцорч, бэлчээргүй болсноос нүүдэллэхэд олон мал хорогдоно. Yлийн цагаан оготно хөнөөлийн бүсдээ жил бүр 60,5 сая цн-нээс багагүй өвс иддэг нь 9,6 сая хонины идэх хоолыг булааж байгаа хэрэг юм. Ингэснээр 288,1 мянган тн мах үйлдвэрлэх боломж алддаг гэсэн тооцоо ч бий.
Амьжиргааг нь балладаг дагуулаасаа салах гэж монголчууд үлийг нь цооноглож, цөмлөж, занга, хавх тавьж, утаагаар утах зэрэг механик аргаар үзэлцсэн ч олигтой үр дүнд хүрээгүйгээс өнгөрсөн зуунаас химийн болон микробиологийн аргыг хэрэглэжээ. Сүүлийн 30 жилд нэг тэрбум төгрөгийн фосфат цайрыг байгаль цацсан байна.
Сүүлийн үед мэргэжлийн хүмүүс үлийн цагаан оготныг номхруулах хүчтэн бол түүгээр хооллогчид хэмээн дуугарах боллоо. Уг мэрэгч болон түүгээр зоог баригсад л байгалийн нөхцөлд бие биеэ зохицуулан тэнцүүлдэг гэнэ. Иймд хярс, үнэг, өмхий хүрэн, хотны үен, шилийн сар, итлэг шонхор, талын начин шонхор зэргийн популяцыг тэтгэх, үржлийг дэмжсэнээр энэ оготны өсөлтийг хязгаарлаж болох аж. Хярсны гавар борог хоолонд орох нь үлийн цагаан оготны үржлийн үетэй таардаг байна. Хөхүүл хярс өдөрт 4-5 оготно барьдгийн 60 хувь нь хээлтэй, нэг төрөхдөө 6-8 гөлчгий гаргадаг гэж тооцвол хорвоод ирсэн, ирэх гэж буй 20 гаруй оготныг нэг өдөрт цааш харуулдаг байх юм.
Идлэг шонхрын идэш тэжээлийн 75-80, шилийн сар болон хээрийн бүргэдийн 60-90, начин шонхрын 40-50 хувийг үлийн цагаан оготно эзэлдэг. Жирийн үед сар, идлэг шонхор, хярс, үнэг хоногт 6-8, үлийн цагаан оготно олширсон үед 9-12 оготно барьдгийн дийлэнх нь залуу оготно байдаг. Идлэг шонхрын 5-7 сард үржлийн үедээ багаар бодоход 900 үлийн цагаан барьдаг. Нэг үүрэнд 4-5 ангаахай бойждог гэвэл нэг бүлд 5-7 сар болон шонхор багтана. Өдөрт 5-6 оготно баривал нэг бүлийн гишүүд өдөрт 30-42, нэг сард 900-1260 оготно барина. Ийн үлийн цагаанаар хооллогчдын оролцоотой түүнийг цөөлөх боломжтой аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button