Гэрийн хулгана секундэд 40 мянган чичиргээ мэдэрдэг

Зарим нь, ялангуяа сарьсан багваахай болон халим нь өөрийн гаргасан дуу чимээний долгионыг мэдэрч, түүгээрээ зүг чигээ тогтоодог байна. Бүх хөхтөн амьтанд дуу чимээ хүлээн авах эрхтэн байдаг.
Мөн мөгөөрсөн чихнүүд нь дуу чимээг барихаас гадна, тухайн амьтны сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлдэг. Дэлхийн хамгийн бяцхан хөхтөн болох Етруск хулганы мөгөөрсөн чих нь огт үсгүй нүцгэн, дэлдэн байхад урт хошуут усны хулганы чих нь үсэн доороос нь ил гарч харагддаггүй. Сохор номин бол шавьж идэштэн юм. Ихэнхдээ газар доор амьдарна. Сохор номингийн төрлийнхөнд ерөнхийдөө дэлдэн том чих байдаггүй. Хэдийгээр тэд газар доор амьдардаг ч ангаа хүрэлцэхүй болон сонсохуйн мэдрэмжээрээ амархан олдог юм. Сохор номин өт хорхойны гаргасан дуу чимээг нэг метрийн гүнээс сонсч чадна.
Сарьсан багваахай нь дууны долгион гаргана. Энэ долгионууд нь биет зүйлийг мөргөөд буцаж ирнэ. Сарьсан багваахай ч энэ долгионоор зүг чигээ олдог. Бид бүгдээрээ зурагтаар, эсвэл цэцэрлэгийнхээ нэг харанхуй буланд гэх мэт хаа нэг газар сарьсан багваахайг харсан байдаг.
Хэрэв та анхааралтай ажигласан бол тэдний нүд бараг байхгүй гэж хэлмээр жижиг байдаг. Гэсэн хэдий ч тэд зүг чигээ маш сайн олдог.
Зарим сарьсан багваахайнууд нь 120 мянган герц хүртэлх чимээг сонсч чаддаг юм. Жишээ нь, хавтгай хамарт сарьсан багваахай нь 30-100 мянган герц хүртэлх богино долгион гаргадаг байна.
Гэвч бид тэдний гаргадаг тэр чимээг нь сонсч чадахгүй юм. Яагаад гэвэл, бидний чих ердөө л 20000 герц дуу чимээг сонсох чадвартай юм. Гэхдээ сарьсан багваахайн гаргасан чимээг сонсч чаддаг зарим амьтан байдаг. Жишээлбэл, шөнийн эрвээхэй сарьсан багваахайн гаргасан дууг сонсоод зугтдаг байна. Тэд нэг бол модонд наалдаж, эсвэл өөрийгөө хамгаалахын тулд үхсэн юм шиг дүр эсгэж энэ аймшигт чимээнээс өөрийгөө хамгаалдаг.
Сарьсан багваахайн чих нь янз бүр байдаг. Хорхой иддэг сарьсан багваахайн мөгөөрсөн чих, хамрын нүх нь бусдыгаа бодвол өөр. Тэдний навч шиг хамар нь нарийн үл сонсогдох дуу чимээ гаргаж, дэлдэн том чих нь ямар нэг юманд хүрээд буцсан чимээг хүлээж авдаг.
Мэрэгч амьтдын чих нь амьдардаг газраас нь шалтгаалж өөр өөр. Жишээ нь, газар доор болон усан дотор амьдардаг мэрэгчдийн чих нь жижиг. Хулгана секундэд 100000 үелзлийн чичиргээг мэдэрдэг байна. Жишээ нь, гэрийн хулгана секундэд 40 мянган чичиргээ мэдэрдэг юм.
Халим болон далайн гахай алсын зайнаас дуу чимээний долгионыг мэдэрч, түүгээрээ зүг чигээ тодорхойлно. Тэдний чихний нүх сайн хөгжөөгүй боловч хамрын дотоод нүхийг нь тагласан зарим урт зүйлс байдаг. Энэ нь дуу чимээг чихэнд хүргэдэг байна.
Далайн гахайны гаргадаг дууны долгион нь 300 мянган герц орчим байдаг. Гэвч усан дотор дуу гаргах нь маш хэцүү юм. Тийм учраас газрын амьтад шиг хоолойгоороо бус хамрын нүхээрээ гаргадаг. Тэр дууны долгион эрүүний тусламжтайгаар дунд болон дотоод чихэнд очно.
Махчин хөхтөнүүдийн чих нь ихэнхдээ маш соргог байдаг байна. Тухайлбал нохой. Тэд чихээ босгон, унжуулан, соотогонуулан эргэн тойрны чимээг сонсоно. Нохой 50-45 мянган герц долгионыг хүлээж авах чадвартай. Ер нь хүмүүс нохой хамраараа хардаг гэж ярьдаг. Yүн дээр чихийг нь нэмж болох юм.
Мөн муурын төрлийн амьтдын сонсголын эрхтэн нь маш сайн хөгжсөн байдаг. Бүр нохойноос ч сайн гээч. Муур нь 45-85 мянган герц долгионы үелзлийг хүлээн авах чадалтай. Чимээ гарав уу, үгүй юу л чихээ хөдөлгөн тэр зүг рүү анхаарлаа хандуулан төвлөрүүлнэ. Магадгүй, чимээ гаргаж байгаа амьтан үдийг зоог болох хулгана байж юуны магад гэж боддог биз.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button