Малчдын ажлыг хөнгөвчлөх ажлын машиныг зохион бүтээжээ

Ингэхдээ малчдад юу хэрэгтэйг инженерийн нүдээр харж тээврийн асуудлыг нь шийдсэн байна. Машиныхаа загварыг гарган Хятадад хийлгэж нэмэлт төхөөрөмжүүдийг өөрөө хийжээ. Yүнд хадлан тэжээл бэлтгэх өвс хадах, хөрзөн ховхлох, ноос боловсруулах, 10 метрийн гүний худаг ухах төхөөрөмж бий. Мөн сүү боловсруулах зэрэг өрхийн жижиг үйлдвэрлэл явуулах болоод нэг хот айлыг эрчим хүчээр хангах боломжтой юм байна. Тус машин нь цагт 45 км-ын хурдтай бөгөөд ЗИЛ-130 машин 100 км-т 36 литр шатахуун хэрэглэдэг бол тус машин 5 литр шатахуун хэрэглэдэг гээд давуу тал олонтой.
МЗТ-2 гурван сая төгрөгийн үнэтэй бөгөөд нэмэлт төхөөрөмжүүд нь тусдаа үнэтэй юм байна. Нэг тн-оос дээш даацтай бөгөөд хөдөө аж ахуйн бүхий л жижиг тээвэрт хэрэглэж болохоор бүтээсэн аж. Хэрэглэгчдэд зориулж буй тус машиндаа зургаан сарын баталгаа өгөх бөгөөд үйл ажиллагааг араас нь хянах учраас цаашид юу дутагдалтай байгааг судалж нэмэлт төхөөрөмжийг хийж улам боловсронгуй болгох аж. Мөн сэлбэг нь зохион бүтээгчид байгаа болохоор засварыг өөрөө хийнэ. Өөрөөр хэлбэл, машины саадгүй ажиллагааг зохион бүтээгч хариуцна гэсэн үг. МЗТ-2-ыг хэрэгцээндээ зориулан захиалж болно. Урт тэвштэй, өргөх механизмтай юу, ноос боловсруулж, худаг ухах уу гээд захиалагчийн хэрэгцээнд тохируулж нэг сарын дотор бэлэн болгоно гэдгийг тус машины зохион бүтээгч Ш.Давааням онцолсон юм. Энэхүү ажлын машиныг ХААИС-ийн Механик технологийн тэнхим болон академич Н.Өлзийхутаг хамтран бүтээжээ. Тус багийнхан МЗТ-2-ын эхний загварыг өнгөрсөн оны долдугаар сард кабингүйгээр угсарч хийсэн байна. Харин хоёр дахь загвар нь кабинтай болж улам боловсронгуй болгосон нь энэ аж. Ийнхүү малчдын хэрэгцээнд зориулан лоом, хүрзийг механикжуулсан энэхүү машиныг зохион бүтээгч цэвэр ажлын машин гэлээ. Тиймээс МЗТ-2-ыг зөвхөн хэрэгцээнд биш үйлдвэрлэл явуулж болох онцлогтой юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button