Дуучин Т.Дэлгэрмөрөн буурлууддаа зориулж үнэгүй тоглоно
Уг тоглолтыг тэтгэврийн насны иргэд иргэний үнэмлэхээ үзүүлж үнэ төлбөргүй үзэх боломжтой. Энэхүү тоглолтод урилгаар ардын жүжигчин Г.Хайдав, Л.Цогзолмаа, Д.Жаргалсайхан, Б.Зангад оролцож, ая дуугаа өргөх бөгөөд дуучин Т.Дэлгэрмөрөн Ээж минь дээ, Хүмүүс минь амьдрах сайхан зэрэг нийтийн дуунуудыг дуулах юм байна. Би зөвхөн дуучин гэдэг утгаараа энэ хорвоо дээр амьдардаггүй. Өнөөдөр хэдийгээр бид зах зээлийн чөлөөт нийгэмд амьдарч байгаа ч гэсэн хүн хүнээ хайрлаж хүндэтгэх учиртай. Залуучууд бид бүгд өвөө эмээгийнхээ гар дээр өсч бойжсон. Гэтэл бид тэднийгээ эргэж харахгүй, мартсан юм шиг санагддаг.
Би энэ тоглолтоороо залуучуудад ахмад настан буурлуудаа дээдэлж, тэдэнд сайн үйлс хийхийг уриалж байгаа юм гэж дуучин Т.Дэлгэрмөрөн ярилаа. Тус тоглолтыг Алтай констракшн компани ивээн тэтгэж явуулах юм байна.