Дижитал-ынхан Сар шинээр Анддаа

Тэд энэ сарын 19, 20-нд буюу Цагаан сарын шинийн 2, 3-нд Анддаа тоглолтоо UB palace-н концертын их танхимд тоглохоор болжээ. Өнгөрсөн 2005 оноос хойш шинэ уран бүтээл хийгээгүй учир Дижитал хамтлагийнхныг тарсан гэх яриа фэнүүдийнх нь дунд нисч байсан юм. Гэвч өчигдөр болсон хэвлэлийн хурал дээр тэд энэ яриаг эрс үгүйсгэж, хамтлаг тарах бус, харин ч уран бүтээлээ улам чанаржуулж удахгүй Дижитал хэмээх шинэ цомгоо фэнүүдийнхээ гар дээр тавихаар ажиллаж байгаа гэлээ.
Мөн тус хамтлагийн ахлагч Баавар, Эрка болон бяцхан дуучин Боби ди нар тус тусдаа бие даасан цомог гаргахаар болсон аж.
Дижитал-ынхан сар шинээр болох тоглолтдоо Анддаа гэдэг нэр өгснийхөө учгийг тайлахдаа анд нөхдийн ариун нандин харилцааг мөнхжүүлэх зорилготой гээд жил бүхний хоёрдугаар сарын 20-ны өдрийг Анд нөхдийн өдөр болгох санал гаргаж байсан юм. Анддаа тоглолтын 50 хувь нь шинэ дуу байх аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button