Баярын өмнө 80 өрх гэртэй болов
80 гэрийн 75-ыг нь орон нутгийн иргэдэд тавыг нь нийслэлийн Засаг даргын тамгын газарт бэлэглэж байгаа ба утааны бохирдлыг багасгах үүднээс гэр бүрт утаа тортог бага гаргадаг түлшний хэмнэлтэй зуухыг дагалдуулан бэлэглэсэн байна. Тус байгууллага нь хүүхдийн амьдарч, сурч хөгжих орчныг сайжруулж хөгжүүлэхийн төлөө олон талт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогоор 12 аймаг, 6 дүүрэгт 28 орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, 50 гаруй тусгай төслийг хэрэгжүүлж жил бүр 450 мянган хүнд хүрч үйлчлээд байгаа юм. Түүнчилэн өнгөрөгч сард Улаанбаатар хоттой хамтран ажиллах тухай санамж бичгийг байгуулсан бөгөөд санамж бичгийн хүрээнд цаашид дахин 50 гэр олгохоор төлөвлөжээ. Ингэхдээ хотжилтын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн цаашид энэ үйл ажиллагаагаа байшингийн хэлбэрт оруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Дашрамд дурдахад, дээрх үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ Монголын хараагүй иргэдийн үйлдвэрт гэрээ захиалан хийлгүүлснээрээ онцлог аж.