Евро-Азийн эдийн засгийн холбоонд Монгол Улс элсэх боломжтой

-Евро-Азийн эдийн засгийн холбоо гэдэг энэ байгууллагын түүхийг сонирхвол?
-Даяарших үйл явц газар авах тусам дэлхийн улсууд, ялангуяа шинээр тусгаар тогтносон болон буурай хөгжилтэй жижиг орнууд олон улсын тавцан дээр өөрийн байр сууриа олж авах, үндэсний аюулгүй байдлаа хангах, хөрш зэргэлдээ орнуудтайгаа хамтарч ажиллах үйл ажиллагаагаа үр ашигтай болгоход ихээхэн анхаарах болсон.Энэ бол амьдралаас урган гарч байгаа бодит үйл явц. Хуучин социалист системд орж байсан Зүүн Европын орнууд Европын холбоонд орж, зарим нь НАТО-гийн гишүүн болж, өөрийн байраа олж, олон улсын интеграцид хүчтэй орж, дэлхийн зах зээл дээр өөрийн байр сууриа олж авч чадлаа. Хятад, ОХУ зэрэг орноос бүрдсэн Шанхайн хамтын ажиллагааны байгууллага гэж хүчтэй олон улсын байгууллага гарч ирлээ.
Мөн хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан тусгаар тогтносон орнууд өөр хоорондоо интеграцид орж, хамтын ажиллагаагаа өргөтгөх алхмууд хийж байна. Одоо хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэр дээр интеграцын олон хэлбэрийг өөртөө агуулсан олон улсын хамтын ажиллагааны олон байгууллага байна.
Эдгээрийн нэг нь Евро- Азийн хамтын нийгэмлэг. Эдийн засгийн ийм холбоог үүсгэн байгуулах санаачилгыг анх Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев гаргаж, 2000 оны аравдугаар сард Беларусь, Казах, Киргиз, ОХУ, Тажик улсын Ерөнхийлөгч нар гэрээнд гарын үсэг зуран уг холбоог байгуулсан түүхтэй. 2005 онд Узбек, 2006 онд Төв Азийн хамтын ажиллагааны байгууллага нэгдэж үйл ажиллагааны цар хүрээ нь улам өргөжиж байгаа. Мөн 2002 оноос Молдав, Украин, 2003 оноос Армен ажиглагчийн эрхтэйгээр үйл ажиллагаанд нь оролцож байна.

-Гол төлөв хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд ийм холбоо байгуулсны гол зорилго нь юу вэ?
-Евро-Азийн эдийн засгийн холбоо нь олон улсын эдийн засгийн байгууллага бөгөөд гишүүн орнуудыг хамарсан нэгдсэн зах зээл байгуулан ажиллуулж, улс бүрийн эдийн засгийн өсөлтийг дэмжих явдал гол зорилго нь мөн. Yүний тулд үнэ, тариф, татвар, гаалийн, худалдаа, тээвэр, эрчим хүч зэрэг гол асуудлаар эдийн засгийн нэгдмэл бодлого боловсруулж, хэрэгжүүлэн нэгдсэн зах зээлтэй болох үйл ажиллагааг дэмжихэд анхаарч байгаа юм.

-Удирдлагын бүтэц, зохион байгуулалтын хувьд энэ холбоо ямар байгууллага вэ?
-Тус холбоо нь Улс хоорондын зөвлөл, Хамтын ажиллагааны хороо, Парламентуудын хоорондын ассамблей, Шүүх, Нарийн бичгийн даргын алба гэсэн бүтэц бүхий удирдах дээд байгууллагуудтай. Улс хоорондын зөвлөл нь Евро-Азийн эдийн засгийн холбооны удирдах дээд байгууллага. Бүрэлдэхүүнд нь гишүүн орны Ерөнхийлөгч нар болон Засгийн газрын Ерөнхий сайдууд ордог. Гишүүн орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх гол асуудлуудыг зөвлөлийн хурлаар хэлэлцэж, зарчмын тохиролцоонд хүрч, улмаар түүнийг хэрэгжүүлэх шийдвэрийг гишүүн орнуудын хууль тогтоомжоор зохицуулдаг журамтай. Өнгөрсөн онд л гэхэд тус холбооны гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Беларусь, Казахстан, ОХУ-ыг эхний ээлжинд хамарсан гаалийн холбоо байгуулж, дараа нь бусад гишүүн орон түүнд нэгдэж орох зарчмын тохиролцоонд хүрсэн. Одоо үүний бэлтгэл ажлыг хийгээд дуусч байх жишээтэй. Мөн 2006 онд гишүүн орнуудын төмөр замын тээврийн тарифыг тогтоон хэрэглэх тухай үндсэн зарчмын талаар хэлэлцээр байгуулсан.

-Ер нь Евро-Азийн эдийн засгийн холбооны шугамаар сүүлийн үед хийсэн бодитой ажил гэвэл юуг нэрлэх вэ?
-Нэгдсэн зах зээл байгуулж түүний хүрээнд бизнес эрхлэх, худалдаа наймаа хийх, аж ахуйн үйл ажиллагаа явуулах асуудлын орон бүрт ижил зарчмаар зохицуулах болсноор гишүүн орнуудын хамтын ажиллагаа бүх салбарт идэвхжих боломжийг бүрдүүлж байгаа нь бодитой арга хэмжээ юм. Нэгдсэн зах зээлийн хүрээнд худалдааны чөлөөт бүс байгуулсан нь том ажил. Yүний үр дүнд харилцан нийлүүлсэн барааны хэмжээ сүүлийн хоёр жилд гэхэд л 30 гаруй хувь өсч, гишүүн орнуудын гадаад худалдааны тэнцэл сайжирч байна. Энэ холбооны гишүүн орнуудын эдийн засгийн өсөлт ч сүүлийн хоёр жилд түргэн хурдацтай өсч байна. Тухайлбал, ОХУ-д 6,4-6,7, Казахстанд 9,4-10, Беларусьт 9,2-9,9 хувь байх жишээтэй.

-Евро-Азийн хөгжлийн банк байгуулсан гэсэн. Ер нь банк, санхүүгийн салбарт тус холбооны орнууд хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
-ОХУ, Казахстан хоёр хамтарч өнгөрсөн онд 1,5 тэрбум ам.долларын дүрмийн сантай Евро-Азийн хөгжлийн банк байгуулсан. Энэ банк нь Евро-Азийн эдийн засгийн холбооны хүрээнд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлэх зорилготой. Одоо Казахстанд хромын томоохон ордыг санхүүжүүлж эхэлж байна. Уг ордын бүтээгдэхүүний 40 хувийг ОХУ-д нийлүүлэх гэж байна.
Гишүүн орнуудын хамтын ажиллагааг валютын зах зээлийн салбарт хөгжүүлэх тухай хэлэлцээрийг өнгөрсөн онд байгуулсан юм. Энэ хэлэлцээр ёсоор гишүүн нэг орны арилжааны банкийг нөгөө орны зах зээл дээр ажиллуулах нөхцөлийг орон бүрт ижил зарчимтай болгож өгсөн нь банк санхүүгийн салбарын хамтын ажиллагаанд өргөн боломжийг нээж байгаа юм.

-Монгол Улс энэ байгууллагад гишүүнээр элсэн орж болох уу?
-Энэ байгууллагын дүрэмд нээлттэй гэж заасан байдаг. Энэ холбоог байгуулсан тухай гэрээ болон бусад хэлэлцээрийг зөвшөөрч байгаа болон тэдгээрээс үүсэн гарах үүрэг, хариуцлагыг хүлээн зөвшөөрч байгаа улс энэхүү холбоонд гишүүнээр элсэх боломжтой юм билээ. Мөн ажиглагчийн эрх авч энэ байгууллагын үйл ажиллагааг сонирхож, хамтарч ажиллах боломжтой эсэхийг судалж ч болно шүү дээ.
2003 онд Евро-Азийн эдийн засгийн холбоо НYБ-ын Ерөнхий ассамблейд ажиллагчийн эрхтэй оролцох эрхтэй болсон. Мөн Олон улсын гаалийн байгууллага, Европын эдийн засгийн комисс, Хар тэнгисийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэгтэй хамтран ажиллаж байгаагаас үзэхэд түүний нэр хүнд олон улсын тавцан дээр өсч байна.
Бас дээр нь уг холбооны ойрын жилүүдийн гол зорилтыг гишүүн орнууд дараахь байдлаар тодорхойлсон байна. Yүнд
-орон бүрийн эрх ашигт нийцсэн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг хамарсан нэгдсэн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх
-чөлөөт худалдааны дэглэмийг жинхэнэ утгаар нь бий болгох, гаалийн нэгдсэн тарифтай болох
-санхүүгийн нэгдсэн зах зээл байгуулах
-харилцан бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх нийтлэг журам тогтоох. Мөн валютын гүйлгээний болон хяналтын журмыг ижилсгэх
-зам тээвэр, эрчим хүчний нэгдсэн зах зээл бий болгох
-гишүүн орнуудын иргэдэд боловсрол эзэмших, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх талаар аль ч орны нутаг дэвсгэр дээр адил эрх эдлүүлэх
-гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадах ижил нөхцөлийг гишүүн орнуудад бий болгох
-гишүүн орнуудын гол хууль тогтоомжийг ойртуулах, уялдуулах арга хэмжээ авах зэрэг багтдаг. Энэ боломжийг бид ашиглах ёстой.

-Евро-Азийн эдийн засгийн холбоонд манай улс гишүүнээр элссэний ашиг нь юу вэ?
-Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан олон орон өөр хоорондоо хамтран ажиллах боломжоо өргөтгөх арга зам хайж шинээр эвсэл, холбоо байгуулж, олон улсын хамтын ажиллагааны давуу талыг ашиглаж, олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талбарт өөрийн орон зайгаа олж авахын төлөө идэвхтэй ажиллаж байна.
Тэгэх тусмаа манай хөрш, зэргэлдээ ОХУ, Казахстан улс хамтарч эдийн засгийн эвсэлд орж байгааг бид анхаарахгүй байж болохгүй. Ер нь Казахстан бол газар нутаг, хүн ам, байгалийн баялаг, нөөцөөр дэлхийд 10-т ордог том гүрэн шүү дээ. Хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэр дээр өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагууд дотроос манай улс хамтарч ажиллах боломж бүхий нь Евро-Азийн эдийн засгийн холбоо гэж би үздэг. Манай улс Евро-Азийн эдийн засгийн холбоонд ажиглагчаар ороод, дараа нь гишүүнээр элсэх боломжтой. Ингэснээр Евро-Азийн эдийн засгийн холбооны шугамаар манай улс хөрш зэргэлдээ ОХУ, Казахстантай тогтоосон хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, манай экспортыг нэмэгдүүлэх боломж нэмэгдэнэ.

-Хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэр дээр өнөөдөр олон улсын хамтын ажиллагааны хэчнээн байгууллага байна вэ?
-Интеграцын олон хэлбэрийг өөртөө агуулсан олон улсын хамтын ажиллагааны зургаан байгууллага байна. Тухайлбал, Хар тэнгисийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад Албани, Армян, Болгар, Грек, Гүрж, Молдав, ОХУ, Румын, Турк, Украин, Азербайджан ордог. Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг, ГУАМ буюу Гүрж Украин Азербайжан, Молдавын хамтын холбоо, Евро-Азийн хамтын нийгэмлэг болон Хамтын аюулгүй байдлын гэрээнд нэгдсэн орнуудын байгууллага (Армян, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ, Тажикстан), Төв Азийн хамтын ажиллагааны байгууллага (Казахстан, Киргиз, Тажикстан, ОХУ, Узбекстан орон ордог) зэрэг үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button