Ил тод байдлын санаачилга уул уурхайнханд ашигтай

2003 онд Их Британийн Засгийн газраас санаачлан Лондон хотноо зохион байгуулсан Ланкастерийн бага хурлаас уул уурхайн салбарын санхүүгийн ил тод байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн зарчмуудын мэдэгдэл хэмээх баримт бичгийг баталсан байна.Зорилго нь газрын тос, байгалийн хий, уул уурхайн олборлолтоос хараат эдийн засагтай улс орнуудад ил тод, хариуцлагатай байдлыг хөхиүлэн дэмжсэнээр орлогын буруу зохицуулалтаас үүдэх аливаа сөрөг үр дагаврыг бууруулахад оршдог юм байна.
Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын зарчмууд хэмээх энэ баримт бичигт манай улс 2006 онд нэгдэн орсон бөгөөд үүнд дэлхийн 44 улс оролцож байгаагийн 26 нь үүрэг хүлээснээс нэг нь манай орон юм. Энэхүү санаачилгад тухайн компани сайн дураараа элсэн орох бөгөөд санхүү, хөрөнгө мөнгө, эдийн засгийн асуудлыг олон нийтэд ил тод мэдээлснээр нэр хүнд, бодит байдал нь өсөн нэмэгддэг давуу талтай аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button