П. Алтанзул Дүү маань зэр зэвсэг хэрэглэх ч хүн биш. Гэмгүй явж байгаад л хохирчихлоо
Тэрбээр өөр хэдэн хүний хамт баарны хамгаалагчдыг дэглэж, тэр ч байтугай буу гаргаж танхайрсан гэж байв. Цагаан шонхор-ын Ч.Энхтайван ч түүнтэй цуг явсан гэж байсан. Харин бодит байдалд юу болсон юм бол. Энэ талаар тодруулж, цагдаагийн ахмад П.Баатарын эгч П.Алтанзултай уулзлаа.
-Тэр орой FLUX бааранд чухам юу болсон юм бэ?
-Шинэ жилийн үдэш байсан юм билээ. Миний дүү онгорхой байхаар нь FLUX бааранд орсон гэсэн. Хамгаалалтын залуучууд эхлээд үг сөрж, хэрүүл өдсөн юм билээ. Такснаас болж л тэгсэн юм уу дэа. Уг нь ажиллах ёстой цагаасаа хэтэрч, үүр цайтал хаалгаа бариагүй тэр баарны буруу шүү дээ. Миний дүү П.Баатар архи огт уудаггүй, бие хамгаалах урлагаар цолтой хүн. Гэхдээ түүнийгээ хэзээ ч буруугаар ашиглаж байгаагүй. Хэнд, хэзээ ч муу юм хийж байгаагүй. Тэр талаараа хамт олон, цагдаагийн байгууллагадаа нэр хүндтэй нэгэн.
-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн ажилтнууд П.Баатарыг журамласан юм биш үү?
-Үгүй, тийм биш. Сүхбаатар дүүргийн цагдаагийнхан аваачиж, согтууруулах ундааны тунг тодорхойлох хэрэгслээр шалгасан чинь архи уусан гэх ямар ч шинж тэмдэг илрээгүй байсан.
-Тэр ч байтугай баарны хамгаалагчдад буу гаргаж танхайрсан гэсэн биз дээ?
-Тийм юм болоогүй. Гэтэл одоо болохоор П.Баатарыг архи уусан, буутай явсан, дүрэмт хувцас өмссөн байсан мэтээр буруутгасан байна. Хэрвээ тийм л байсан юм бол цагдаа нар дүүг минь яагаад тэр үед нь явуулчихсан хэрэг вэ. Тэр орой ч гэсэн цагдаагийнхан ямар ч буруугүй учраас шууд явуулсан байсан. Түүнээс биш үүргээ биелүүлж явсан цагдаагийн ажилтнууд хэв журам зөрчсөн бол хэнийг ч зүгээр явуулахгүй байлгүй дээ.
-П.Баатар Цагаан шонхор-ын Ч.Энхтайвантай хамт байсан нь үнэн юм уу?
-Миний дүү Ч.Энхтайваныг огт танихгүй. Сонинд бичсэнчлэн Ч.Энхтайван зааварласан юм огт байхгүй. Харин улстөр, бизнесийн булэглэлийн зарим нэг хүн Цагаэн шонхор-ынхныг оролдоод байдаг юм уу гэж санагдсан. Яагаад гэвэл тэр FLUX баар нь ерөнхий түрээслэгч энэ компанийн Санкт-Петербург төвийн байшинд байрладаг учраас зориуд холбосон бололтой. Дүүг маань үүгээр шалтаглаж одоо хүртэл хорьж байна.
-Цагдаа нар П.Баатарыг тэр орой саатуулсан ч удалгүй явуулсан гээгүй билүү?
-Тэгсэн. Гэхдээ дараа нь хорьчихсон юм. Нэлээд дээрээс гар оролцсон бололтой юм билээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-ний үдэш болсон явдлыг бүтэн cap шалгаж байцаагаад яагаа ч үгүй мөртлөө хэдхэн хоногийн өмнө хорих шийдвэр гаргаж, одоо хүртэл Ганц худагт байлгаад байгаа нь зориудын үйлдэл юм шиг санагдаж байна. Миний дүү эхнэр хүүхэдгүй, манайд амьдардаг. Саяхан цагдаагийнхан буу зэвсгийн нэгжлэг хийсэн. Миний л нүдэнд тийм буу шийдэм ерөөсөө харагдаж байгаагүй. Дүү маань зэр зэвсэг хэрэглэх ч хүн биш. Гэмгүй явж байгаад л хохирчихлоо.
Миний дүү Монгол Улсынxaa нэр төрийг хилийн чанадад ч өргөж явсан. Мэргэжлийнхээ ёс төрийг умартаж байгаагүй. Үүнийг үе тэнгийнхэн, хамт ажиллагсдад нь хүртэл ойлгодог, хүндэлдэг.
Монголын мэдээ 030 /2062/
Э. Эрдэнэ