Ц.БаярсайханXapcaap байгаад хүүхдүүдийнхээ хоолноос хасуулмааргүй байна
Зэсийн үнийн бууралт болон түүний үр дагаврын талаар УИХ-ын гишүүн Ц. Баярсайхантай ярилцлаа.
-Зэсийн үнийн бууралт хамгийн түрүүнд хүүхдүүдийн хоолыг булаах бололтой. Сангийн сайд ийм мэдэгдэл хийсэн. Хариуцлагатай хүний амнаас унасан үг болохоор ард түмэнд илүү их тусч байх шиг байна?
-Сангийн сайдын ярилцлага, мэдэгдэл тодорхой хэмжээгээр улстөрийн өнгө аястай байна билээ. Уг нь Сангийн сайд бодлого барьдаг хүний хувьд зэсийн үнэ буурч байгаатай холбогдуулан үнийг яаж тогтвортой барих вэ, энэ талаар ямар гарц байна вэ гэдгийг судалж байр сууриа илэрхийлсэн бол дээр байлаа. Зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс татвар авах хуулийг санаачилсан хүний нэг нь би. Дэлхий нийтэд экспортын бараа бүтээгдэхүүнээсээ татвар авдаг жишиг түгээмэл байдаг. Манай улсад ч гэсэн ийм нөхцөл бүрдсэнийг хараад бид дээрх хуулийг санаачилсан. Ингэхдээ энэ бүхний үр шимийг ард түмэн хүртэх ёстой гээд Монгол Улсыг хөгжүүлэх сан байгуулаад дээрх үнийн өсөлтөөс орж ирсэн мөнгийг гурван зүйлд зарцуулахаар шийдсэн. Нэгд, улсын төсвийн алдагдлыг нөхөх, Хоёрт, хөрөнгө оруулалтад зарцуулах, Гуравт, хүүхэд, гэр бүлийг дэмжих гэсэн гурван зүйлд зарцуулахаар хуульчилсан. Ингээд хуулиа батлаад мөрдөж байхад Сангийн сайд нь ийм мэдэгдэл хийж байгаа нь харамсалтай санагдсан. Сангийн сайд уг нь энэ асуудлыг яаж зохицуулах вэ гэж арга зам хайх ёстой атал хүүхдийн мөнгөнөөс хасна гэж ярьж байгаа нь зохимжгүй. Ер нь зэсийн үнэ унах нь зөвхөн Засгийн газар төдийгүй монгол хүн бүрийн санаа зовох асуудал мөн. Түүнээс биш бах таваа хангах асуудал биш. Хэрвээ дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсөөд л байвал монгол хүн бүрт үр ашиг нь хүртэнэ шүү дээ.
-Гэхдээ мөнгө орж ирж байгаагийн хэрээр эргүүлж зарцуулаад байх нь хэр оновчтой юм бэ. Уг нь үүнийг дараа дараагийн хуримтлалаа бий болгох салбарт зарцуулах ёстой биш үү?
-Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсч байгаа тохиолдолд тодорхой хэсгийг нь тусгай санд төвлөрүүлэх, ашиглах нь зүйтэй. Эхний ээлжинд байгалийн баялгаасаа хүртэж байгаа ашгийг ард түмэндээ хүртээх хэрэгтэй. Мэдээж, цаашдаа үр ашигтай зүйлд зарцуулна. Гэвч одоохондоо хөрөнгө оруулалт хийж, хүүхэд, гэр бүлийг дэмжих хэрэгтэй байна.
Харин цаашид Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг арвижуулах, үр ашигтай зүйлд зарцуулах төлөвлөгеөг хаа хаанаа ярих нь зайлшгүй.
-Энэ хуулийг хэлэлцэж байхад багагуй маргаан гарч байсан. 6000 доллараар доод хязгаар тавьсан
нь араи ахадсан гэж хэлж байсан шүү дээ?
-Бид нөгөө талаар ажиллаж байгаа үйлдвэрээ бодолцох ёстой. Нэг ёсондоо бид сүү өгдөг үнээгээ алаад идэж болохгүй биз дээ. Харин түүний оронд сүүнийхээ гарцыг яаж нэмэгдүүлэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Магадгүй, бид хэдхэн жилийн дараа зөвхөн зэсийн баяжмалаа буе, зэсээ өөрсдөө боловеруулаад цэвэр зэс экспортолж болно. Мэн зэс утас хийх, бүр компьютерийн эд ангийг хүртэл эх орондоо хийгээд гаргах боломж бий. Ингэвэл бид зөвхөн дэлхийн зах зээл дэх зэсийн үнийн өсөлт, бууралтаас үл шалтгаалаад хангалттай ашиг орлого олох боломжтой.
-Тэгэхээр энэ жилдээ хүүхдийн мөнгөнөөс хорогдохгүй гэсэн үг үү?
-Энэ онд ямар ч асуудал байхгүй. Хүүхэд бүрт өгөх 104 тэрбум төгрөгийг баталчихсан шүү дээ. Тэгэхээр энэ жил хүүхэд бүр сард 3000 төгрөг улсын төсвөөс авахаас гадна Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 100000 төгрөгөө авдгаараа авна. Яахав, оны заагт зэсийн үнийн хэлбэлзэл гарлаа. Энэ нь гэхдээ цаашид буураад байна гэсэн уг биш. Зэсийн үнийн өсөлт, бууралт аль нэг орноос хамаардаггуй.
-Тэгвэл 2008 онд яах бол?
-Одоохондоо хэлэхэд эрт байна. Дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ буураад байвал манайд л хохиролтой. Гэхдээ харсаар байгаад хүүхдүүдийнхээ аягатай хоолноос нь хороолгомооргүй байна. Иймд ямар нэгэн гарц тухайн үед нь олдох байх аа.
Монголын мэдээ 030 /2062/
Т. Баярмаа