Авилгатай тэмцэх газрыг хаана байрлуулахаа мэдэхгүй байна
Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг нь нүдээ анин томилсон эрхэм төрийн түшээд энэ байгууллагын орон байр, ажлаа хийх эрхзүйн орчныг нь бүрдүүлж өгөлгүй чуулганаа завсарлуулсан. Нэгэнт хууль эрхзүйн орчин болон ажлаа хэвийн явуулах орон байргүй
тус байгууллагын дарга, дэд дарга нь хэврын чуулган эхлэхийг хүлээхээс өөр замгүй болжээ.
Засгийн газраас тус байгууллагыг байрлуулах байр сууцыг олох үүрэг өгсөн ч өнөө хэр тодорхой бус байсаар.
Уг нь гурвэн ч газрыг товлосон аж. Эхнимх йь Онцгой байдлын ерөнхий газартай айлсан байрлах Шувуун саарал хэвлэлийн компанийн байрыг тэр чигээр нь шилжүүлэх, нөгөөх нь Төрийн өмчийн 12 дугаар байранд Сонгуулийн ерөнхий хороо, Үндсэн хуулийн цэцтэй хөрш болж нэг давхрыг нь тэр чигээр нь өгөхөөр ярьжээ Харин гурав дахь нь Төрийн ордны баруун талд орших МҮЭ-ийн төв зөвлөлийн байрын нэг жигүүрийг эзэмших гэсэн хувилбаруудыг гаргасан байна.
Гэвч эдгээр байртай танилцсан Авилгатай тэмцэх газрын удирдлагууд алийг нь ч сонгоогүй гэнэ. Тэд Шувуун саарал компанийн байр нь хуучирч муудсан, Төрийн өмчийн 12 дугаар байрыг багтаамж хүрэлцэхгүй гэж үзсэн байна.
Гурав дахь хувилбар нь хамгийн боломжтой байсан ч тодорхой хариу хэлэлгүй татгалзсан сурагтай. Иймд Засгийн газрын ажилтнууд Авилгатай тэмцэх газрын ажилтнууд багтах, удирдлагуудад нь таалагдах байрны эрэлддахин гарчээ. Юутай ч ойрын хугацаанд Авилгатай тэмцэх газар ханаа хатгахгүй бололтой.
Монголын мэдээ 030 /2062/
Б. Одмаа