Ерөнхий сайд Хүчит шонхор захыг эргэв

Тус худалдааны төвд энэ сарын 9-11-ний хооронд Цагаан сар-2007 үзэсгэлэн яармагзохион байгуулагдсан юм. Энэхүү үзэсгэлэнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Дархэн-Уул, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Улаан-баатар зэрэг аймаг, хотын хүнс үйлдвэрлэгчид оролцож, бүтээгдэхүүнээ хямдралтай урамшуулалтэйгаар худалдаалсан юм. Ерөнхий сайд М.Энхболд энэхүү үзэсгэлэн яармагийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, хөдөө орон нутгаас ирон худалдаачдын санал сэтгэгдлийг сонссон. Үзэсгэлэнгийн гол зорилго нь дотоодын буюу үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг Монголынхоо ард түмэнд сурталчилан таниулахад оршиж байгаа ажээ. Мөн үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг худалдаж авах явдлыг нэмэгдүүлж бизнесийн хөгжлийг дэмжих, дотоодын бүтээгдэхүүний хэрэглээг хөхиүлэн дэмжих явдал юм хэмээн үзэсгэлэнг зохион байгуулагчдын нэг Гэр санаачлага, төслийн ажилтан Д.Хурцбилэг энэ үеэр ярьж байлаа. Ерөнхий сайдын зочилж очиж үзэн сонирхсон уг үзэсгэлэн яармагт Гэр санаачлага төслийн 90 гаруй харилцагч болон Архангай аймгаас хүрэлцэн ирсэн 40 Говийн сэнаачлага хөтөлбөрийн 40 харилцагч, нийтдээ 170 орчим үйлдвэрлэгч эх орондоо үйлдвэрлэсэн эрүүл чанартай бүтээгдэхүүнээрээ оролцсон билээ. Тухайлбал эх орны экологийн цэвэр хүнс болох сүү цагэан идээ, мах, ууц, хөлдөөсөн банш, бууз, хэвийн боов, боорцог, еэвэн болон гар урлал, бэлэг дурсгалын зүйлийг хэрэглэгчдэд хямдралтай урамшуулалтайгаар худалдаалсан юм. Мөн хүнсний даршилсан ногоо, монгол дээл, гутал, гэрийн мод, бүрээс, хөшиг болон тавилга, ноос ноолууран бүтээгдэхүүн болон хүүхдийн сүлжмэл, оёмол хувцас зэрэг 50-иад төрлийн бүтээгдэхүүн худалдаалж байлаа. Үндэсний эв нэгдлийн засгийн газрын тэргүүн ерөнхий сайд М.Энхболд энэхүү үзэсгэлэн яармагийг үзэж сонирхоод, цаашид эх орондоо олон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг ерөөсөн.Тэрбээр энэ үзэсгэлэнгээс өндөр сэтгэгдэлтэй буцсан юм. Үзэсгэлэн яармагийн үеэр бүх бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийнх нь үнээр худалдаалж байлаа. Тухайлбал хэвийн боов, 500-700, ууц 35000-95.000 өрөм 2000-2300, зөөхий 1800-2000, шар тос-3000, сүү-500, ээзгий-1000, хайлмаг-1000, тахилын боов зургаан ширхэг нь 1800 төгрөгийн ханштай байлаа.

Хүчит шонхор зах дээр өчигдрийн байдлаар хүнсний ногоо болон махны үнэ дараахь ханштай байна

Ногоо (төгрөгөөр)
Монгол төмс-300-500 Max
Хятад төмс-250-300 Үхэр жижиглэн 2100-2400
Монгол лууван-400-500 бөөн 1600-17000
Хятад лууван-350-400 Адуу(жиж)-1600-1700
Монгол байцаа 350-400 бөөн-1100-1200
Хятад байцаа 400-500 Тэмээ (жиж)-ШО
Монгол манжин 400-500 бөөн 1100
Сонгино 500-600 Хонь (жиж)-2ООО-21ОО
Ургамлын тос-1250-14000 бөөн 1700-1750
Сүү-600 ямаа (жиж)-1800
Тараг-600 бөөн 1100-1300 төгрөг

Монголын мэдээ 030 /2062/
Ц. Мөнх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button