Улсын начин С.Эрхэмбаярын дүүгийн эхнэр Ж.Батчимэг Эрхэмээ ахаа өрөө дарж дууссан бол гурван хүүхдэд минь эцгийг нь авчирч өгөөч ээ

Төрсөн дүүгээ АНУ-д мөнгөний барьцаанд тавиад ирсэн тухай хачирхалтай хэргийн талаар сонсоод энэ хэргийн золиос болж амьдралаараа хохироод байгаа нэгэн эмэгтэйтэй уулзахыг зорьсон юм. Хамгийн хачирхалтай нь хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь Монгол улсын начин, дуучин Эрхэмбаяр байлаа. Зулай дээр нь гишгэж төрсөн ах дүүгээ хэдэн халтар төгрөгнөөс золигт гаргаж, гурвын гурван хүүхдийг нь өнчрүүлсэн байна. Эр нөхөр нь нэг сарын дараа ирнээ гэсээр гэрээсээ гарсанаас хойш даруй зургаан жил өнгөрчээ. Төрөөд удаагүй гурван хүүхэдтэйгээ өнчирч хоцорсон энэ эмэгтэй нөхрийгөө хэзээ нэгэн цагт ирэхээр нь уучилнаа гэж ярьж байгаа нь нэгийг бодогдуулсан юм. Ингээд улсын начин Эрхэмбаярын дүү Эрдэнэбаярын эхнэр Батчимэгтэй уулзаж ярилцсанаа хүргэе.

-Таны нөхрийг Улсын начин, дуучин Эрхэмбаяр АНУ-д мөнгөний барьцаанд орхиод ирсэн гэж сонслоо л доо. Энэ үнэн юмуу?
-Үнэн байлгүй яах вэ. Монгол улсын начин Эрхэмбаярын дүү Эрдэнэбаяр бид хоёр 1991 оны есөн сард хуримаа хийж айл гэр болоод, Говь-Алтай аймагтаа боломжийн амьдардаг байлаа. Гурван ч хүүхэдтэй болж, бидний амьдрал сайхан байсан үе бий. Амьдралаа дээшлүүлэхийн тулд бид хоёр зээл аваад өртэй ч гэсэн ямар нэгэн амжилтанд хүрэх юмсан гээд зүтгэж явсан. Хил рүү худалдаа хийж түүхий эд монголоос оруулж, цаанаасаа монголд хэрэгтэй ямар түүхий эд байна тэрийг нь оруулж ирдэг байсан. Тэр үед дүү нөхөр хоёр маань наймаагаа хийгээд ирсний дараа Эрхэмээ ах манай аймгийн арслан Дагдай, Энхсайхан гэдэг хүнтэй хамт очсон юм. Эрхэмээ ахыг цаашаа хил рүү орсон гэхээр Эрдэнэбаяр араас нь очоод эргээд гараад ирэхэд нь Энхсайхан зээл тавьж байж авсан сая төгрөгийн барааг нь аваад явсан байсан. 2 сая 500 мянган төгрөгийн зээл тавьсанаас сая төгрөг алга болчихоор асар их хохиролтой болсон л доо. Тэгээд энийгээ засаж залруулна гэсэн үүднээс зургаан сард нь Эрхэмээ ах АНУ-д соёлын өдрүүдээр дүүгээ авч явна гээд аваад явсан. Тэрнээс хойш л би нөхрийнхөө барааг хараагүй ээ. Нэгхэн cap яваад ирнэ гээд гарсан хүн, миний амьдралыг салгачихна чинээ бодоогүй л явуулсан. Эрдэнэбаяр АНУ-руу явахад би төрөөд 45-хан хоногтой, нэгдүгээр курсийн оюутан, 2 сая гаруй төгрөгийн өртэй гурван хүүхэдтэйгээ үлдэж байсан. Наймаа хийж явсны хүчинд арай нэг хөл алдчихааргүй явж байгаад сургуулиа төгссөн. Тэгээд би байраа зарж өрөндөө өгөөд гурван нялх хүүхэдтэйгээ гэрт амьдарсан.

-Яг ямар өрөнд нөхрийг чинь барьцаанд үлдээчихээд ирсэн юм бэ?
-АНУ-д нэг cap болно гэж байснаа сарын дараа нь гурван cap болж визнийхээ хугацаанд ажиллаад ирнэ гэсэн. Тухайн үед Эрхэмээ ахын авгай Сараа эгч хүртэл одоо АНУ-д ажиллахаар амьдрал чинь дээшилнэ. Удахгүй та нарыг ч бас татна гэж зөндөө сайхан юм ярьдаг байсан. Тухайн үед нь бид Алтайд байсан. Гурван cap ч боллоо, дахиад таван cap болсон. Хот бараадаж хүүхдүүдээ гайгүй сургуульд сурга, төлбөр мөнгийг нь өгнө гэж байсан. Гэтэл төлбөр мөнгө нь ирэхээ ч байсан. Эрхэмээ ах АНУ-д нэг жил болоод ирсэн ч уулзаагүй. Ядаж захиа занаа ирсэн үү гээд очтол, хүүхдийн тоглоом өгч явуулсан байсан. Тэр үед л дүүгийнхээ өгч явуулсан мөнгийг өөрсдөө ашиглаад зогсохгүй, ажил олж өгсөн хүнээс нь 5000 доллар зээлж авчихаад оронд нь дүүгээ орхиод ирсэн байсан. Хүүхдийн төлбөр нэхсэн чинь манай хүн Эрхэмбаяр ахтай маргалдаад асуудал үүссэнээс би бүгдийг мэдсэн. Эрхэмээ ах таван жилийн дараа ажлынх нь хугацаа нь дуусна гэсэн болохоор таван жил хэл ам ч хийлгүй, мөнгө төгрөг энээ тэрээ ч гэсэнгүй хүлээлээ. Яваад удаагүй байхдаа эхний саруудад 400 доллар, нэг удаа 200 доллар өгсөн. Харин удалгүй хүүхдээ англи хэлний сургуулиас гаргасан. Сургуулиас гарсан хүүхэд чинь сэтгэл санаагаар унаад нэг удаа аппрессанд орсон. Би Эрхэмээ ахад аппрессанд орох гэж байна, аав нь байхгүй юм чинь, та очоодохооч сэтгэл санаа нь бас өөр байж магадгүй гэсэн чинь очоогүй. Дараа өвөл нь хүүхэддээ гутал авах гэсэн юм 20 мянган төгрөг зээлээч мөнгөтэй болохоороо буцаагаад өгчихье гэтэл Би буяны байгууллага биш, байхгүй гэсэн. Тэрнээс хойш би гуйдаг ч үгүй болсон.

-Нөхөр чинь тэндээ бас өөр амьдрал зохиочихсон юм биш биз дээ?
-Эрхэмээ ах Сараа эгч хоёрын мөнгө авсан тэр эмэгтэй нь манай нөхөрт ажил олж өгсөн юм билээ. Тэр эмэгтэйтэй манай хүн хамтран амьдардаг болж сүүлд сонсоход хүүхэдтэй болсон гэж байсан. Хэрвээ тэр хүн АНУ-д хамтран ашүү дээ би анхнаас нь аав чинь сайн хүн байдаг. Та нарын аав адгуус ч байсан, амьтан ч байсан хүнд эцэг хүн чинь ганцхан удаа олддог юм сайн санаж яваарай гээд ойлгуулчихсан байсан. Үхсэн хүнийг хүн санаж бэтгэрдэггүй, амьд хүнийг хүн санаж бэтгэрдэг гэдэг үг үнэн юм билээ.

-Та ингэж тав зургаан жил хүлээж цаг алдаж байхаар өөрийгөө бодоод орхичихож болдоггүй юмуу?
-Орхиж болно л доо. Үнэндээ би энэ олон жил ерөөсөө өөрийнхөө төлөө яваагүй. Миний гурван хүүхдээс гадна хэдэн хүүхдийн эрх энэ мэтээр зөрчигдөж байгааг мэдэхгүй. Хүүхэд гэдэг бага насандэа баяр хөөрөөр дүүрэн эцэг эхдээ хайрлагдах ёстой. Хүн санаж бэтгэрээд байхад нь бас нэг хүнтэй дасан зохицно гэдэг хэцүү. Эмэгтэй хүн ганцаараа гурвын гурван хүүхэд өсгөнө гэдэг амаргүй. Хичнээн намайг гомдоосон ч гэсэн гурван хүүхдийн эцэг гэж агуу хүн байдаг. Өнөөдөр бид хоёр албан ёсны гэр бүл. Тэр хүн АНУ-д очоод намайг гомдоочихсон юм гээд салж болно л доо. Харин би салахгүй ээ. Өнөөдөр зургаан жил хүлээсэн сэтгэл зүй, гурван хүүхдийн минь эцгээ санасан бэтгэрэл, намайг миний амьдралын төлөө санаа зовсон ах дүүс, найз нөхдийнхөө итгэл гээд тийм ч бага юм биш. Хүн чанарынх нь үүднээс авч үзэхэд ч энэ багабиш болохоор би тэр хүнээс санасанаар нь салж амьдралаа хаяхгүй. Эцсийг нь үзнэ. Манай хүн бол муу хүн биш. Эрхэмээ ахтай харьцуулахад ч тэр маш сайхан хүн.

-Та ирнэ гэдэгт итгэж байгаа юмуу?
-Би нөхрийгөө ирнэ гэсэн итгэлтэй таван жилийг өнгөрүүлсэн. Одоо ч ирнэ гэж итгэж л байгаа. Ганцхан Эрхэмээ ах Сараа эгч хоёр ямар ч боломжгүй барьцаанд хаяж ирсэн юм байна лээ. Ирэх сонирхолгүй бол тэр хүн утсаар ярих болгондоо уйлаад байхгүй шүү дээ. Хэрвээ амьдрал нь тэндээ сайхан байсан бол тэр хүн ийм их шаналалтай хүүхдүүдтэйгээ ярихгүй байсан байх. Гурван хүүхдээ санаж байна гээд АНУ-д байгаа хүмүүст яриад л уйлдаг гэсэн. Хэрвээ гэртээ ирэх юм бол би түүнийг уучилна гэж бодож байгаа. Хамгийн том шийтгэл чинь хүнийг уучлах байдаг юм гэнэ лээ. Тэгээд би уучилчихья ингэж байгаад ингээд уучлая гэж боддог ч хамгийн сүүлд утсаар ярихад Одоо чи бид хоёрын амьдрал тодорхой шүү дээ. Танай гэр бүлийнхэн сайн уу гэсэн чинь аймаар эмзэгээр хүлээж авсан. Өнөөдрийг хүртэл чамд хань болж байгаа хүмүүсийн мэндийг асууж болохгүй юу гэсэн. Ер нь Солонгос ч юмуу гадаадын аль нэг орон руу гараад энэ мэтээр сураггүй болчихсон хүмүүс байвал өнөөдөр бүгдээрээ нэгдье. Өөрсдийнхөө эрх ашгийн төлөө биш хүүхдүүдийнхээ эрх ашгийн төлөө нэгдье гэж хэлмээр байна. Ямар нэгэн юманд гарах гарц байж л таараа. Гарах гарцгүй манан гэж байдаггүй, ганцхан сэтгэлээ чангалаад урагшаа алх гэж сайхан үг байдаг. Яг над шиг болчихоод яахаа мэдэхгүй байгаа эмэгтэйчүүд эрчүүд байвал бүгдээрээ нэгдье гэж хэлмээр байна.

-Эрхэмбаяр Сарантуяа хоёртой уулзахаар юу гэж ярьдаг вэ. Нэр төртэй дуучин, бөх хүн ийм юм хийсэн гэхэд нэг л итгэмээргүй санагдах юм?
-Эд нар хүнтэй хүн ёсоор харьцах хүмүүс биш. 2004 онд хадам ээж ирсэн сургаар ёсыг бодоод золгохоор очтол Сараа эгчтэй тааралдсан. Намайг харангуутаа л араатан харсан аятай, барьц алдаад цочоод байсан. Би хүн иддэггүй, та яагаад байгаа юм гэсэн чинь Би чамайг харахаар хэцүү санагдаад байдаг юм гэсэн. Гэмт хүмүүс гэлбэлзэнэ гэдэг шиг хүний өөдөөс эгц харж хүн ёсоор ярьж чаддаггүй сонин л улсууд. Манай хүн Эрхэмээ ахын төрсөн дүү боловч нагац ахдаа өргүүлчихсөн өргөмөл дүү нь. Өргөмөл хүмүүс угаасаа л хөндий байдаг шүү дээ. Бид хоёрыг зах зээлийн хүнд үед ядарч явахад хөндлөнгийн хүмүүс шиг байсан тэд гайгүй амьдраад ирэхээр ах дүүс гээд л гэнэт гарч ирсэн. Тухайн үед ах дүүс нь энэ шүү гэж хүлээж авах орон зай байгаагүй. Гэхдээ сүүлд нь өргөж авсан ээж аав нь өнгөрсний дараа гурван хүүхдийн маань судсаар энэ улсуудын цус гүйж байгаа учраас холбоотой байхгүй бол болохгүй юм байна гэж бодсондоо л холбоотой болсон. Харин манай хүний өргөмөл талын ах дүү нь сайн улсууд байдаг. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусла гэдэг үг үнэн санагддаг

-Эрхэмбаяр Сарантуяа хоёрт хэлэх үг танд байгаа байх?
-Манай нутгийнхан нөхөр бид хоёрыг таньж мэддэг хүмүүс өнөөдөр бүх үнэнийг мэдээсэй гэсэндээ би танай сонинд хандаж байгаа юм. Учиргүй би танай дүүгийн чинь тавьсан өрөнд орон байр бүх юмаа өгчихөөд зургаан долоон жил айл амьтнаар явж байна гэж гүйхгүй. Эрхэмээ ах Сарантуяа эгч хоёрт хандаж хэлэхэд Дүүгээ барьцаанд тавьчихаад та хоёрын авах мөнгө дууссан бол гурван хүүхдэд нь эцгийг нь буцааж авчирч өгөөч ээ л гэж хүсмээр байна. Би яах вэ амьдралаа алдсан чигтээ золиослогдоод өнгөрье л дөө. Гурван хүүхдэд нь юугаар ч орлож болохгүй эцгийг нь авчир. Эцгийг нь орлох хүн хэзээ ч олдохгүй. Түүнээс би тэр хүнийг баян болчихоод ирээч гэж гуйсангүй. Америкад байгаа хүн ямар нэгэн байдлаар наашаа эргэх байлгүй дээ гээд тэвчээртэй хүлээгээд л сууж байна.

-Та яагаад хууль хяналтын байгууллагад хандаагүй юм уу?
-Хууль хяналтын байгууллагаар явья гэхэд өнөөдөр мөнгөтэй хүнд үйлчилдэг болсон байна. Хүний нүдэнд бүтэн харагдахааргүй гурван хүүхэдтэй ядруу эмэгтэй, АНУ-руу явсан нөхөртэй хаягдчихсан гэхээр надтай хүн харьцахгүй шүү дээ. Яагаад энэ хугацаанд тэгж яваагүй гэхээр сургуулиа нэг мөсөн төгсчихье, төрсөн ах дүү нь яах нь харъя гэж бодоод явдаг байлаа.

-Өдий зэргийн насны хүн барьцаанд орж, хүний эрхшээлд байна гэдэг ойлгомжгүй сонсогдож байна. Таны нөхөр өөрөө дурандаа тэнд байгаа юм биш үү?
-Ирчихэж болдоггүй юм болов уу, гээд бодохоор нэгдүгээрт мөнгөгүй байдаг нь үнэн юм байна лээ. Ганц өргөмөл дүү нь өнгөрчихсөн байхад дүүдээ 100 доллар өгөөд явуулчихад гадаадад ажиллаж байгаа хүнд бол нэг ч их асуудал биш. Цалин нь ерөөсөө өөрт нь очдоггүй картаар авдаг гэсэн. Барьцаалагч эмэгтэй нь цалин мөнгийг нь барьцаалаад хоёр давхар хаус авсан байгаа юм.

-Нөхөр чинь тэндээ яг юу хийдэг юм бэ?
-Том ачааны машин барьдаг юм гэнэ лээ. Ах дүүс нь ярихдаа маш сайхан амьдарч байгаа нь их мөнгө олж байгаа гэж л ярьдаг. Өнөөдөр хэрэглээ амьжиргааны түвшин өндөртэй АНУ-д их мөнгө олно гэдэгт би итгэдэггүй. Эхнээсээ л барьцаанд хаясан учраас тэр хүн өнөөдөр ирье ч гэсэн мөнгөгүй. Хамаатных нь ярьж байгаагаар сардаа нэг удаа гэртээ ордог бусад үед нь ажлаа хийдэг гээд уйлж байсан гэсэн. Ажилд зуучилсан тэр эмэгтэй нь өр тавиад хаус барьчихсан болохоор мөнгө нь тийшээ л ордог юм шиг байгаа юм. Харин тухайн үед Эрхэмээ ах машин зээлээр авчихаад өрийг нь дарж чадахгүй байгаа юм гэдэг байсан.

-Зүгээр ч нэг хүмүүс биш нэр төртэй хүмүүс мөртлөө төрсөн дүүгээ барьцаанд тавьчихаад юу бодож явдаг юм бол доо?
-Мэдэхгүй. Нүгэл нүдээ олно гэж юм болдог л юм билээ. Бидний амьдралаар тоглосон хүмүүсийг бурхан цаанаас нь гэсгээгээд үйлийн үрийг нь эдлүүлж байгаа нь тэр байх. Ямар сайндаа би найзууд болон дүү нартаа Сайхан хүмүүсээс болгоомжилж яваарай, гоё юм ярьдаг сайхан царайтай хүмүүсийн дотор нь араатан байдаг. Хүн алдаг улсууд ч тэдэн дотор явж байгаа гэж захидаг. Ер нь амьдралдаа хүн өчүүхэн зүйлээр л дутаж явдаг юм байна лээ. Эрдэнээ хэдий амьдралаа хөөгөд цаашаа хараад явсан ч гэсэн ах дүүс нь надтай байг гэхэд гурван хүүхэдтэй минь уулзаад, урьд нь яаж харьцдаг байсан тэр чигээрээ харьцаж байсан бол өнөөдөр би хатуу сэтгэл гаргахгүй байсан. Намайг ингэж ярилаа гээд найз нөхөд маань хүний гарт үрэгдчихвий дээ гэж зөвлөдөг л дөө. Ийм хүний мөсгүй улсууд намайг золгүй байдлаар хорлохыг хэн мэдэх билээ. Хэрвээ ямар нэгэн байдлаар надад янз бүрийн явдал тохиолдвол, олон тийшээ хайх хэрэггүй. Ганцхан хүнтэй л холбож болно гэж хэлэх байна. Ямар ч байсан хүний амьдралаар тоглочихоод гурван хүүхдийнх нь толгойг илж чадахгүй, хүн ёсоор хандаж чадахгүй байгаа хүмүүс чинь тэр байтугай л юм хийнэ дээ.

Хүмүүс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button