Монголын дипломатчид тамхи зөөж яваад дахин баригдлаа
ЭСЯ-ны дугаартай Мерседес Спринтер машинд дипломат ачаа нэрээр авч явсан зүйлийг шалгахад 179100 гривений үнэ бүхий янжуур тамхи байсан байна. Гаалийн ажилтнууд монголчуудыг хэдийгээр дипломатууд байсан ч авч явсан ачааных нь бичиг баримт асуудал.тай байсан учраас сэжиглэж шалгасан гэнэ. Уг бичиг баримтад 45 хэсэг дипломат ачааг Москвагаас Брюссель хүргэхээр авч яваа гэсэн байсан боловч зарим ачааны дагалт бичигт илгээгчийн нэр ондоо байсан аж. Ингээд шалгахад 45 хайрцагт бүгдэд нь LM, Marlboro Прилуки особенные изысканые байсан бөгөөд гаалийнхан протокол үйлдэж тамхи болон машиныг хураан авсан байна. Энэ шалган нэвтрүүлэхээр манай дипломатчид урьд нь ч баригдаж байсан гэнэ. Тухайлбал өнгөрсөн оны 8 дугаар сард Монголын атташегийн машины хаалга, суудал, арын дугуйнаас нийтдээ 1500 хайрцаг янжуур гарч байсан юм.
Тэргүүн