Нэг хүний дарангуйллыг юунд хүснэ вэ?

УИХ-ыг тарааж, засгийн газрыг огцруулаад ерөнхийлөгчийн засаглалыг тогоох хүсэл зарим хүмүүст эрт төржээ. Үүний нэг тодорхой жишээ нь одоогийн шадар сайд М.Энхсайхан. Ерөнхийлөгчийн дэргэдээс салахаа байж, хаа явсан газар нь сүүдэр шиг дагаж явдаг болсон энэ эрхэм уулын оргилд гарахаар явж байхдаа ч, УИХ-ын танхимд ч ерөнхийлөгчийн засаглалыг тогтооё гэдэг саналаа нуулгүй хэд хэдэн удаа хэлээд авсан. Нэг хүний дарангуйллыг юунд хүсээд байна вэ? Ийм сонирхол улс төрийн зарим бүлэглэл хүрээллийнхний дунд яригдаад аажим ч гэсэн хүрээгээ улам бүр тэлэх гэж оролдож байгааг анзаарч мэдсэн УИХ-ын дарга Ц.Нямдорж нэгэн ярилцлагадаа Ерөнхийлөгчийн засаглал гэвэл харин ч зөвшөөрөхгүй шүү гэж шулуухан мэдэгдсэн. Бүхий л эрх мэдлийг гартаа авч хэмжээгүй эрхт эзэн хаан шиг туйлахыг хүсч, хүний гараар могой бариулж байгаа цаад эзэн нь ерөнхийлөгч Н.Энхбаяр гэдэг нь ч нууц биш! Нэг хүний гарт хэмжээгүй эрх мэдэл төвлөрвөл ямар их гай дагуулж, ямар их сүйрэлд хүргэдгийг дэлхийн олон орны гашуун туршлага бэлхнээ батална. Ерөнхийлөгчийн засаглал тогтоох юм бол юу болох вэ гэж эхлээд та боддоо. Шүүх, прокурор, цагдаа, цэрэг арми, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ганцхан хүний төлөө хүссэн хүсээгүй үйлчилж эхэлнэ. Хэрвээ сөрвөл яах нь, юу болох нь тодорхой. Дарангуйлагч дарангуйллаа ингэж л тогтоодог. Үндсэн хуулийн олон заалтууд хэрэггүй болж, нөгөө засгийн газрын эрхийг ард түмэн барина гэсэн гол зарчим алдагдана. Олон намын тогтолцоо байхгүй болж дарангуйлагч, ерөнхийлөгч, түүнийг тойрон хүрээлэгчид түүнд ая тал засч, бялдуучлагчдын заавраар бүх юм хөдөлнө гэсэн үг. Ийм хүрээлэл, ийм тогтолцоо маш богино хугацаанд бий болно. Мөн аймшигтай байгаа биз? Үнэний дуу хоолой болсон чөлөөт хэвлэлүүдийн амыг барьж бодийг хөтөлнө. Ардчилал эрх чөлөө, шударга ёс гэж ихэд тунхаглах боловч үнэн хэрэг дээрээ бүгд авслагдсан байдаг юм. Өөрөөр хэлбэл нэг хүний, нэг хэсэг бүлэг хүмүүсийн хэмжээгүй ноёрхол тогтож дураараа дургих үүд хаалга нээгдэж байна гэсэн үг. Одоогийн тогтолцоо бол манайд тохирсон бие биенээ хянадаг, хамгийн тохиромжтой тогтолцоо гэдэг нь амьдрал дээр батлагдаж байна. Ерөнхийлөгчийн засаглал тогтох юм бол ерөнхийлөгчийн нэрийг барьсан юунд ч захирагддаггүй бяцхан дарангуйлагчид бас төрнө. Эд нь эзэндээ үнэнч ноход байхын тулд эзнээ хүссэн хүсээгүй удирдагч, аугаа их жолоодогч, манлайлагч, суут хүн гэж өргөмжилнө. Алдар хүндийн оргилд хүрэх хүсэлдээ хөтлөгдсөн ерөнхийлөгч тэдний толгойг илж улам гааруулна. Монгол улс шинэ үндсэн хуулиа батлахдаа ямар засаглал манайд тохиромжтой вэ гэж ихэд шүүн тунгааж нягт нямбай авч үзээд парламентийн засаглалыг сонгосон. Хамгийн сонирхолтой нь ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди нарын үед Ерөнхийлөгчийн засаглалын тухай огтхон ч яригдаагүй юм. Энэ хоёр ерөнхийлөгч маань хүлээцтэй хүмүүс байжээ. Ерөнхийлөгчийг ард түмэн ямар засаглалтай байхаа бас өөрсдөө шийдэж сонгох эрхтэй. Тэгвэл нэг намыг булшлах шахаж /АН-ыг/ өөр нэг намархуу юм / АТН/ байгуулаад хамтран зүтгэгч нараасаа зай авч гүзээнд наалдсан дэлүү шиг ерөнхийлөгчийн дэргэдээс салахаа байсан М.Энхсайхан тэргүүтэй хэсэг бүлзг хүмүүст толгой хоргодох газар нь өдөр хоногоор хумигдаж эхлэхээр Ерөнхийлөгчийн засаглал тогтоож ерөнхийлөгчийнхөө нөмөрт хоргодох гэсэн далдын хорон санаа өвөрлөөд Ерөнхийлөгчийн засаглал гэж хашхирч, хүрээгээ тэлэх гэж оролдож байна. Ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн тусгаар тогтнолоо үндсэн хуулиндаа тунхагласан монголын ард түмэнд нэг хүний, нэг хэсэг хүмүүсийн дарангуйлал хэрэггүй.

Р.Бумцэнд
Тэргүүн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button