Далай аварга А.Сүхбат Надад багийн тоглолт зохихгүй гэдгийг мэдсэн болохоор улстөрд орохгүй…

-Намар зодог тайлах үедээ биеийн эрүүл мэнд сайжирч, гэмтэл бэртэл бүрэн эдгэвэл дахин барилдана гэж мэдэгдэж байсан ч цагаан сарын барилдаанаас татгалзсан тань ямар учиртай юм бэ?
-Барилдаж явах уу барилдуулж явах уу гэдгээ шийдэх үе ирсэн өнгөрсөн наадмаар. Би хорин жил барилдсан. Хангалттай гэж үзэж байгаа.

-Таны уран хурц барилдааныг үзэх сонирхолтой хүмүүсийн сэтгэл гонсгор үлдэх байх. Та цаашид огт барилдахгүй хэрэг үү?
-Түрүүлэхгүй л бол надад барилдаад байх шаардлага байхгүй. Харин ч би хоёр жил илүү барилдсан. 2004 онд түрүүлчихээд зодог тайлахад хангалттай байсан. Энэ биедээ таарч тохирсон цолоо авсан. Үзэгч олон түмнээ баясгаж, хангалттай олон жил барилдсан гэж бодож байна.

-Зодог тайлахтай чинь зэрэгцээд танд даян аварга цол олгоогүй, МҮБХ-ноос дарж хавчдаг байсан зэрэг асуудлууд сөхөгдсөн. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд эдгээр асуудлууд бодитой шийдэгдсэнгүй энэ бүхний ард та нэг л их гомдсон хүн болж үлдлээ?
-Гомдсон. Гомдлоо гээд яахав дээ. Өнөөдрийн тогтолцоо ганц намайг биш олон хүнийг энэ мэтээр гонсойлгож ирсэн. Сайхан цаг ирнэ. Шудрага барилдах үе ирнэ. Харин өнгөрсөн жилээс жилд ганц болдог наадмыг шагналын төлөө биш цолны төлөө шудрага барилддаг наадам болгох алхам хийгдэж, эхэллээ гэж олзуурхаж байгаа. Түүхэн жилд арав давсан бөхөд нэг даваа илүү давсан бөхөд цол алгасуулж олгодог уламжлал байсан. Өнгөрсөн жил өрөнхийлөгчийн зарлиг өөрчлөгдөж Сумъяабазарт аварга цол олголоо. Энэ бол сайхан явдал. Сумъяабазарыг сайн бөх гэдэгтэй маргах хүн гарахгүй. Цол алгасуулаад өгчихсөн байхад хэн ч барьцахгүй. Бөхийн дүрмэнд өнгөрсөн цагийн алдаа дутагдлыг эргүүлж авч хэлэлцэнэ гэж нэмэлт өөрчлөлт орсон байдаг юм уг нь. Би өөрийгөө даян аваргын хэмжээтэй бөх гэж үнэлдэг. Хэрвээ 2004 онд миний даян аваргыг өгчихсөн бол ганцхан түрүүлээд дархан аварга болох боломжоос татгалзаж хэзээ ч зодог тайлахгүй л байсан. Энэ мэт үл ойлголцох байдал газар авсаар өнөөдрийг хүрч байна.

-Хэрвээ даян аварга цолыг чинь нөхөж олговол та дахин дэвжээн дээрээ гарах уу?
-Тэрийг ард түмэн, баяр наадмын комисс шийднэ.

-Цэрэг хүн мөрдсөө харж, бөх хүн цолоо харж амьдардаг гэдэг ч цол олгоогүйгээс зодог тайлсан нь зөвхөн шалтаг. Үүний цаана маш том зөрчил бий гэсэн ойлголт хэр бодитой вэ?
-Нэг цол өгөхгүй байх. Нэг цолоороо начин цолтойгоо дуусч байгаа хүн алийг тэр гэхэв. Гэтэл тэр цолны төлөө хүч хөдөлмөрөө зарж бүхэл бүтэн 20 жилийн амьдралаа зориулсан гээд бод доо. Тэр их хүч хөдөлмөр талаар болж, цолоо авч чадахгүй болохоор хүний эрч хүч хэр суларахав урам зориг нь яаж мохохов гэдгийг ойлго л доо.

-Зодог тайлна гэсэн үгэндээ ороогдоод таныг монгол бөхийн дэвжээн дээр байх ёстой гэж шаардаж байгаа ард түмнийхээ үгийг ойшоохгүй байна гэсэн шүүмжлэлийг та хүлээж авах уу?
-Тийм шудрага үзэлтэй хүмүүс энэ мэт шудрага бус байдлыг арилгаж, дуу хоолойгоо нэгтгэж нэг цул болж тэмцээсэй гэж хүсч байна. Ид гарч ирж байгаа бас нэг залуу сайхан бөхөд энэ алдаа битгий давтагдаасай. Ийм өчүүхэн байдлаараа дахин нэг бөхийн урам зоригийг битгий мохоогоосой гэж хүсч байна.

-Монгол бөхийг шудрага барилдуулах олон жил бугшсан элдэв найрааг арилгахад та хэр оролцоотой ажиллах юм бэ цаашид? Өсөхбаяр аварга улс төрд орох нь тодорхой болсон. Далай аварга Сүхбат зодог тайлсан нь улс төрд оролцох болсноос үүдэлтэй гэх яриа хэр ортой вэ? Та улс төрд орохоор бэлтгэж байгаа юм уу?
-Би ихэнх цагаа спорт, тамирчин, бөхөд зарцуулсан хүн. Энэ чиглэлээр л мэргэшсэн. Улстөрөөр ядахдаа таван жил явж үзээгүй. Тийм болохоор улстөрчийн дүрд тоглох чадвар надад бага. Чадах ч үгүй мэдэх ч үгүй. Би хос авъяастай хүн биш. Төдийгөөс өдий хүртэл бор зүрхээрээ л явж ирсэн. Багийн тоглолт надад зохихгүй гэдгийг ч би мэднэ. Тийм болохоор бөхдөө л эрч хүчээ сулруулахгүй ажиллах болно. Цаашид ямар зорилготой, юу бодож байгаагаа цагаан сарын барилдааны үеэр тайлагнана. Цагаан сарын барилдаанаар бөхийн өргөөнд очиж өөрийнхөө нэрэмжит шагналаар нэг залуу бөхийг шагнана.

-Далай аварга Сүхбатын сургуульд суралцаж, клубт нь хичээллэх сонирхолтой хүүхэд залууст зориулж та өөрийн сургуулиа нээх үү?
-Бөхөд дуртай, сонирхолтой хүүхэд залуустаа зориулж бодсон юм бий. Удахгүй тэдгээр хүүхэд залууст зориулсан зар явах байх.

-Та Мэргэжлийн бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн. Аливаа шинэчлэл болгон шүүмжлэл дагуулдаг болохоор МҮБХ, ММБХ хоорондоо зөрчилдсөөр байгаа. Танай холбоо бөхчүүд, спортын мэргэжилтнүүдэд хүлээн зөвшөөрөгдөж бөхчүүд олноор элсч байгаа гэсэн?
-Ер нь монгол бөхийн ирээдүй бол Мэргэжлийн Бөхийн холбоо. Шудрага, цаг зав хэмнэсэн, үзүүштэй, чадалтай нь түрүүлдэг бөхчүүдийн хөлс хүчийг өндрөөр үнэлсэн барилдаануудыг ММБХ л хийнэ. Бөхчүүд ч үүнийг ойлгосон. Бөх гэдэг маань ардын наадгай хэлбэрээр хол явахгүй юм байна. Яагаад гэхээр удирдлагыг нь барьж байгаа хүмүүс юу ч хийхгүй болчихсон гэдгийг. Тийм болохоор МҮБХ-г шинэчлэгч сэтгэлгээтэй, зоригтой, зөв сэтгэдэг, нийгмээ зөв мэдэрч чаддаг Гүндалай гишүүн шиг залуу хүмүүс авч явбал сайхан болно доо. Бид залуу үеийг бэлтгэж байна. Үндэс суурийг нь л зөв тавиад өгчихвөл бүх юм гольдирлоороо явчихна. Манай холбооны тэргүүн УИХ-ын гишүүн Женко группын тэргүүн асан Х.Баттулга шүү дээ. Бөхчүүд бэлтгэлээ хийж байна, манай үйл ажиллагаа ерөнхийдөө жигдэрсэн.

-Далай аварга Сүхбат цаашид зөвхөн аж ахуй хөтөлж шавь бэлтгэж суух нь дэндүү чамлалттай санагдахгүй байна гэж үү?
-Надад хийх ажил их байна. Алтан хүнс группын маань үйл ажиллагаа амжилттай явагдаж байна. 300-аад ажилтан ажиллагсдын хүчээр энэ их ажлыг нугалж байна шүү дээ. Эр хүний амлалт л бол амлалт. Би анхнаасаа ийм хэлбэрээр тэмцэнэ гэдгээ хэлсэн. Би биш гэхэд миний шавь нар миний чадаагүйг чадаж л таараа. Хэдэн сайхан бөх л бэлтгэнэ дээ.

-Ярилцсанд баярлалаа

Сэрүүлэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button