Ерөнхий сайд М.Энхболд ахмадуудтай үдийн зоог барилаа
ахмад ажилтнууд, өндөр настнуудыг хүлээн авч, уулзан үдийн зоог барилаа.
Жил бүр уламжлал болсон энэхүү арга хэмжээнд 250 гаруй ахмадууд ирж оролцов.
Ерөнхий сайд М. Энхболд улирч буй нохой жил манай нам болоод Засгийн газрын хувьд өгөөжтэй сайхан жил байлаа. МАХН-ын 2004 оны сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн бараг 80-аад хувь нь энэ нохой жилд биелсэн гэж болно. Ирж буй гал гахай жил ч мөн адил амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай хэмээн ерөөв. Гахай жилд тэгш насны нь ой тохиож буй 18 азай бууралд Ерөнхий сайд гарын бэлгээ гардууллаа.
/Оллоо.МН/