Нам надаас дөрөв дүү байж билээ

Би тэр нэгдүгээр хорооны намын үүрт 1937 оны 6-р сарын 30-нд МАХН-ын жинхэнэ гишүүн болсон. Орлогч гишүүн гэж байгаагүй.
Тэр үед нам ч залуухан, би ч залуухан, нам нь 16, би 20 настай байж Он жил улиран өнгөрсөөр тэр цагаас хойш 70 жил болчихож.
Би ер нь Улаанбаатар хотын намын хорооны хэн гэдэг даргаас намын батлах гардан авч байснаа, энэ 70 жилд намынхаа сан хөрөнгөд хичнээн төгрөгийн хандив (татвар) оруулснаа гаргая гэж бодсон боловч гаргаж чадсангүй. Яагаад гэвэл, 1970 онд намын батлахыг шинэчлэн солино гээд надаас хураан авсан миний анхны батлах одоо архивт ч алга гэнэ. Хариуцлагагүи ажлын хор уршиг нь түүхийн хуудсыг ч баллахад хүргэдэг юм байна. Хариуцлагагүй хүнийг ёстой инээдэг дайсан гэлтэй. Тийм хүний шургалах нүх сүвийг хааж, тийм хүнээс хол явахыг хойч үеийнхэндээ захия.
Ажил сургуулийн байдлаас болоод энэ хугацаанд намын 6-7 байгуулага дамжин шилжин харъяалагдаж байлаа.

Нэгдүгээр хорооны намын үүрээс 1938 онд Агаруут сумын намын үүрт, 1938-1941 онд Москвад КУТВ-ын намын үүрт, 1941-1951 онд Үнэн сонины намын үүрт, 1952-1956 онд Москва дахь Монголын элчин сайдын яамны намын уүрт, 1956-1993 онд Үнэн сонины намын үүрт, 1993-2001 онд Жаргалант сумын намын үүрт, 2001 оноос Улаанбаатар хотын Сонгино-Хайрхан дүүргийн 8-р хорооны намын үүрт шилжин ирж харъяалагдаж байгаа. 8-р хорооны удирдлага миний намын гишүүн болоод 68 жил болж яваагийн минь алдрыг тэмдэглэсэн өргөн сайхан өдөрлөгийг 2005 онд зохион байгуулсан. Энэ нь миний нэрд төдийгүй манай намын нэр алдрыг өндөрт өргөсөн утга агуулгатай сайхан арга хэмжээ болсон билээ.
МАХН-д элссэнээс хойш 70 жилийн ой маань энэ оны 6-р сарын 30-нд болно. Одоо би гэдэг хүн нас 90 хүрч, намын хамгийн ахмад гишүүний нэг болов. Гэхдээ хоёр балчир зээтэйгээ улсаас орон сууц өгөх болов уу хэмээн горьдсоор явааг минь манай намд хэн нэг нь хэл дуулгах биз дээ!

Дал сонин 245 /3/
О. ПУНЦАГ (Ахмад сэтгүүлч)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button