Ерөнхий сайд М.Энхболд Адаацагийн сайн малчныд зочиллоо

Базарсүрэнгийн Баасанжав хүний ганц өргөмөл хүү бөгөөд ээж Цэгмид нь 90 насны сүүдэр зооглосон азай буурал байна. Тэрээр хүүгээ улсын сайн малчин болж, Ерөнхий сайдын гараас өргөмжлөл хүртэж буйд баярлан нулимс унагаж суугаа харагдсан.
Адаацаг сумын Хашаатын 5-р багийн Зүлэгтэй гэдэг газарт Баасанжавынх өвөлжиж байна. Эднийх 1200 гаруй толгой малтай. 30 шахам жил мал маллахдаа Баасанжав аймаг, сумын хошой аварга малчнаар удаа дараа шалгарч байжээ. 9 сайхан хүүхэдтэй тэрээр тэднийхээ гурвыг нь малчин болгосон гэж ярьж байлаа.
Малынхаа удам угсааг сайжруулахад онцгой анхаарал тавьдаг эднийхэн өнөө жил хээлтэгч малаа 43 хувиар өсгөсөн юм байна.
Монгол Улсын Ерөнхий сайд гэрт нь саатан морилж, Сайн малчны хүндтэй шагналыг түүнээс гардаж авч байгаадаа баяртай байна гээд Б.Баасанжав сүргийн манлай цавьдар морио Ерөнхий сайдад бэлэглэлээ.

Ерөнхий сайд М.Энхболд Адаацагийн ард иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд Дундговь аймгийн Адаацаг сумын иргэдтэй уулзалт хийлээ.
Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжиж хэрэгжүүлэх, төрөлх сумаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэх талаар Адаацаг сумын удирдлага, ард иргэд Та бүхэн их зүйл хийж, тодорхой амжилт гарган ажиллаж байгаа нь таатай хэрэг хэмээн Ерөнхий сайд хэллээ.
Энэ жил Дундговь аймагт 575.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээс 400.0 сая төгрөгийг барилга байгууламж шинээр барихад, 95.0 сая төгрөгийг их засварт, 80.0 сая төгрөг тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулна. Дундговьчуудын олон жилийн мөрөөдөл бол Нийслэлтэйгээ хатуу хучилттай авто замаар холбогдох явдал байдгийг Засгийн газар мэдэрч анхааралдаа авч байгаа. Энэ ажлын эхлэл Улаанбаатар-Мандалговь-Даланзадгадын чиглэлийн замын техник-эдийн засгийн үнэлгээ, зургийг Монгол улсыг хөгжүүлэх сан –ийн хөрөнгөөр гүйцэтгэхээр болсон. Мөн Улаанбаатар-Мандалговь-Оюу толгойн сэргээгдэх эрчим хүчний 220 кв-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын судалгааг хийж ТЭЗҮ, зураг төсөл боловсруулна. Төсвийн хөрөнгөөр Сайнцагаан суманд ЗДТГ-ын барилга, Мандалговь хотын инженерийн шугам сүлжээг шинэчлэхШугам сүлжээ-1 төсөл, мөн Залуучуудын соёл-амралтын цэцэрлэгт хүрээлэнгийн зураг, төсөл, галын депо, 4 машины гараж, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан,Өндөршил, Гурвансайхан,Өлзийт, Хулд, Сайнцагаан сумын төвд ахмадын чийрэгжүүлэлтийн танхим байгуулахад тус бүр 8.0 сая төгрөгийн санхүүжилт, Хулд, Эрдэнэдалай суманд соёлын төвийн барилга, Өлзийт сумын сургуулийн дотуур байр, Эрдэнэдалай суманд спорт залын барилга, Дэлгэрцогт суманд сургуулийн спорт залны барилга, Баянжаргалан-Өндөршил сумын 15 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станц зэргийг барьж байгуулахад хөрөнгө оруулна хэмээн Ерөнхий сайд М.Энхболд ярилаа.
Үндсэн чиглэл, төсвийн хүрээнд 2007 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс хүртэхгүй хувь хүн, өрх, байгууллага, аж ахуйн нэгж, баг, сум, аймаг байхгүй юм. Эдгээрийг ард иргэдэд тайлбарлан сурталчлах, олдож буй боломжийг амьдрал ахуйдаа зөв ашиглахад нь зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх чиглэлд нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагууд санаачлагатай ажиллах шаардлагатай байгаа болно гэдгийг Ерөнхий сайд дурдсан юм.
Адаацагчуудын эдийн засгийн суурь, ард иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуйн салбар. Байгалийн бэрхшээл, цагийн хатууг даван туулж, эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлэхийн төлөө зориг тэвчээр гарган хөдөлмөрлөсөн их говийн ажилсаг малчин түмэн, говьчууд та бүхний хичээл зүтгэлийн дүнд өнгөрсөн онд тус сум мал сүргээ 148.1 мянган толгойд хүргэж, 5 төрөл дээр өсгөж, малынхаа тоогоор аймагтаа 3-т жагсаж, 200-500 толгой малтай өрх 209, 500 дээш малтай малчин өрх 38, 1000 дээш малтай малчин 7 –д хүрч, нийт малчин өрхийн 81.0 хувь нь цахилгааны эх үүсгүүртэй болжээ. Адаацаг сум төсвийн орлогын бүрдүүлэлтийг хугацаанд нь тогтмол гүйцэтгэж, орлогын төлөвлөгөөг 112.7 хувиар биелүүлсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургалт 95.4 хувьд , сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 59.0 хувьд хүрч, эхийн эндэгдэлгүй ажилласан байна.
Шинээр мэндэлсэн хүүхэд, гэрлэлтээ бүртгүүлсэн залуу гэр бүл, Хүүхдийн мөнгө хөтөлбөр, эхчүүдэд олгох мөнгөн дэмжлэг, тусламжийг бүрэн олгож, манай Засгийн газраас хүнд хандсан нийгмийн хамгааллын бүхий л арга хэмжээнүүдэд хамрагдах ёстой иргэдээ 100 хувь хамруулсан, хөрөнгө оруулалтын хэмжээ 141.1 сая. төгрөгт хүрч өмнөх оноос өссөн, эмээлийн мод, гүүний айргаар аймгийн брэнд бүтээгдэхүүний гэрчилгээ авсан зэрэг ажлын сайн эхлэл байгаа юм байна хэмээн Ерөнхий сайд уулзалтын үеэр онцоллоо.
Гэвч эрчим хүчний байнгын үүсвэртэй, байгалийн үзэсгэлэнт газар, 5 төрлийн мал бүхий өргөн уудам бэлчээр нутагтай Адаацаг сумын хувьд нийт өрхийн 42.9 /320өрх/ хувь нь ядуу амьдарч байна гэдэг нь ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүн амын нийгмийн баталгааг хангах, ая тухтай амьдрах нөхцөл бололцоог хангахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгааг харуулж байна. Ажилгүй хүмүүсийг ажил албатай болгохын тулд хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч, орон нутгийн түүхий эд, материал болон ажиллах хүчээ түшиглэж жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг бололцоотой хэмжээгээр бий болгож, өрхийн аж ахуйг бэхжүүлэх зэргээр ажлын байр нэмэгдүүлэх нь гол асуудал болон тавигдаж байна. Сумын эдийн засгийн гол үндэс болсон малын тоо толгой, үүлдэр, сүргийн бүтцийг зохистой хэмжээнд хөгжүүлэх нь өнөөгийн байгаль, цаг уурын нөхцөлд зүй ёсны асуудал юм. Орон нутагт мал аж ахуйг эрчимжүүлэх асуудлыг хэрэгжүүлэхдээ тухайн нутаг орны байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицсон тэсвэртэй, өндөр ашиг шимтэй малыг сонгон үржүүлж, тэдгээрийн материаллаг бааз болох хашаа саравч, бэлчээр, тэжээл, усны хангамж, мал эмнэлэг, үржлийн болон хариуллага маллагаа, арчилгааны технологийг иж бүрнээр шийдвэрлэх нь зүйтэй байна. Нутгийн удирдлагын байгууллагуудын чадавхийг бэхжүүлж, нутаг дэвсгэртээ жинхэнэ эзэн нь болж, эдийн засаг, нийгэм, хүнээ хөгжүүлэх асуудлыг нэн тэргүүнд тавих шаардлагатай байна. Сум эдийн засаг, санхүүгийнхээ боломжийг нэмэгдүүлэх үүднээс төсвөө бүрдүүлэхэд татварын бааз суурийг өргөтгөх, аж ахуйн нэгжүүдийг дэмжиж шинээр бий болгох, одоо ажиллаж байгааг бэхжүүлэх, татвар хураамжийг бүрэн хураах, аливаа үрэлгэн зардлыг хэмнэхэд санаачилгатай ажиллах хэрэгтэй. Орон нутгийн өмч хөрөнгийг захиран зарцуулах, эзэмшил, ашиглалалтыг хуулийн хүрээнд сайжруулж, тэдгээрээс ашиг орлого олох бүхий л боломжийг ашиглаж аж ахуйн идэвхтэй үйл ажиллагаанд оруулах нь зүйтэй байна.Иргэдэд төрийн хууль тогтоомж, Засгийн газрын бодлого шийдвэрийг сурталчлах, ойлгуулах, мэдээллээр хангах ажилд онцгой анхаарах хэрэгтэй байна. Орон нутгийн захиргааны байгууллагын ажилтнуудын ур чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэдгээрээс иргэдэд үзүүлэх үйлчилгээг хүнд суртал чирэгдэлгүй, нээлттэй, ил тод шударга болгох шаардлага хурцаар тавигдаж байна. Үүний тулд ажилтнуудын ажлыг тогтмол үнэлж дүгнэхдээ иргэдийн үнэлгээ оролцоог нэмэгдүүлэх, сум, багийн ажилтнуудад мэргэжил арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх, залуу ажилтнуудыг богино хугацаанд сургаж дадлагажуулахад шинэ арга барилаар хандах хэрэгтэй юм хэмээн Ерөнхий сайд М.Энхболд Адаацагийн ард иргэдтэй уулзах үеэрээ хэллээ.

Засгийн газрын Хэвлэлийн албанаас мэдээллээ
2007.02.13.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button